Бөөрийг бөндийтөл бөөцийлөх ЦИСТОН эмийн талаар заавал мэдэх 8 зүйл

Цистон бөөр хамгаалж, бөөрийг дэмжих эмийн ургамлын эм. .

1. Цистон бол энэтхэгийн уламжлалт анагаах ухааны жороор найруулсан 9 төрлийн эмийн ургамлын ханд юм.  Цистон дахь эмийн ургамлууд нь бөөрний өвчин үүсгэгч Е.коли болон бусад нянгийн үржлийг дарангуйлах,  бөөрийг гэмтээх хортой нэгдлүүдээс бөөрийг хамгаалах, агчил тавиулж , ууц нуруугаар чилж өвдөх зовуурыг намдаах, шээс бага зэрэг хөөж, хаван бууруулах зэрэг үйлдэлтэй.  Цистоны   Didymocarpus pedicellata, Saxifrafa ligulata  эмийн ургамлууд нь бөөрний чулуу цэцэг нэрээрээ алдартай. Эдгээр эмийн ургамлууд нь бөөр, давсагны чулуу үүсгэгч бодисуудын хоол боловсруулах замаас шимэгдэлтийг саатуулж, чулууны хоорондын салстын холбоосыг задалж, чулууг жижиглэн шээсээр гадагшлуулдаг байна.

2.Цистон эм 1952 онд анх бүтээгдсэн . 70 жилийн түүхтэй

1930 онд Хималай Велнесс Компанийн үндэслэгч Мираж Манал нь өвдсөн заан  өдөр бүр нэг ургамал идэж , хэдэн өдрийн дараа зааны биеийн байдал сайжирч, эдгэрэхийг анзаарснаар эмийн ургамлыг судалж, анхны  ургамлын эмийг хийж эхэлсэн байдаг. Анхны  ургамлын эмээ гар аргаар хийж , цаашид улам боловсронгуй болгон, Хималай үйлдвэрийн үндэс суурийг тавьжээ. Хималай анхны эм   нь артерын даралтыг бууруулах үйлдэлтэй резерпин болох  Serpina нэртэй эмийг   1934 онд бүтээсэн. Үүний дараагаар 1952 онд ЛИВ 52 эм, ЦИСТОН, СЕПТИЛИН зэрэг эмийг үйлдвэрлэж, эдүгээ 500 гаруй төрлийн эм болон гоо сайханы бүтээгдэхүүнтэй болжээ.

3.Дэлхийн / АНУ, Австрали, Их британи, Франц, Герман , Болгар, Монгол зэрэг 95 гаруй улсад экспортолдог. 

Цистон эм нь Гималай брэндийн топ 5 борлуулалттай бүтээгдэхүүний тоонд ордог. Хималай Велнесс үйлдвэр нь дотоод зах зээлдээ бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэхдээ  янз бүрийн өнгөтэй гаргадаг.

 Жишээ нь Лив 52 нь улаан,  Цистон нь шар, Румалай форте нь улаан хүрэн өнгөтэй үйлдвэрлэдэг.

Учир нь энэтхэг улс нь өнгөний соёл өндөртэй бөгөөд өнгө бүр өөр өөрийн бэлгэдэл, утга агуулдаг байна. Харин дэлхийн бусад улс луу экспортлохдоо цэвэр ургамлын, эко байгалийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа өнгө оруулаагүйгээр нь гаргадаг.

 Улс орон бүр импортын эмийг бүртгэж оруулахдаа эмчилгээний идэвх, чанар , аюулгүй байдал зэргийг үнэлсэн хатуу шаардлагуудтай байдаг.

 

Үүнд: эмийн агентлаг, мэргэжил хяналтын газрын шаардлагын дагуу эмийн бүтээгдэхүүний сав баглаа, хэрэглэх заавар тухайн улсын хэлээр орчуулагдсан байх, эмнэл зүйн судалгаа шинжилгээ хийгдсэн байх, тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгуулсан байх зэрэг олон шалгууруудтай байдаг.

 

Иймээс ЦИСТОН эм нь тухайн улс орноосоо хамаараад, сав баглаа , хэрэглэх заавар нь тухайн импортолж байгаа улсын хэлээр орчуулагдсан байдаг.

 

 Гэхдээ дотор нь байгаа цистон эмийн найрлага, туншил, үйлчилгээ нэг стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байдгийг онцгойлон хэлье.

 

 Цистон эм нь анх 2002 онд Монгол улсын импортын эмийн бүртгэлд тавигдах шаардлагын дагуу эмийн сав баглаа болон хэрэглэх зааврыг монгол хэл дээрээ хөрвүүлэн , "уламжлалт эм'' эм хэмээн албан ёсоор бүртгэгдсэн.

Химлай Велнесс компанын албан ёсны вебсайт: https://himalayawellness.in/

4.Дэлхийн эмийн үйлдвэрт тавигддаг  стандарт GMP GLP GCP GAP хангасан ХИМАЛАЙ ВЕЛНЕСС үйлдвэрийн эм

Аюурведийн анагаах ухааны алдарт эмч Мираж Маналын санаачлагаар 1930 оноос хойш эмийн ургамлыг судлан, өвчнийг анагаах гайхамшигт нууцуудыг нээн илрүүлсэээр байна. 5000 гаруй жилийн түүхтэй Аюурведийн анагаах ухааны Хималай Велнесс Компанийн  судалгаа шинжилгээний төв нь орчин үеийн арга технологитой хослуулан бүтээгдэхүүн нэг бүр дээр ажиллаж, хүний биед хоргүй, гаж нөлөөгүй, эмчилгээний өндөр идэвхитэй цэвэр ургамлын найрлагатай, эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэсээр байна. Эдүгээ тус үйлдвэр нь 3000 гаруй ажилтантай,

GMP / GOOD MANUFACTURING PRACTICE /  ҮЙЛДВЭРЛЭЛТИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙН СТАНДАРТ

GLP  / GOOD LABORATORY PRACTICE/ ЛАБОРАТОРЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ СТАНДАРТ

GCP / GOOD CLINICAL PRACTICE/ ЭМНЭЛЗҮЙ, КЛИНИК СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

GAP /  GOOD AGRICULTURE PRACTICE /  УРГАМАЛ, ТАРИМАЛЖУУЛАЛТЫН СТАНДАРТ  тус тус хангасан , дэлхийн шилдэг эмийн үйлдвэрүүдийн нэг юм.

Бүтээгдэхүүний чанарын хяналт болон судалгаа шинжилгээг Өндөр Чанарын Шингэний Хроматограф/ HPLC/  Өндөр Чанарын Нимгэн Үет Хроматограф /HPTLC/ , Цөмийн Шингээлтийн Спектрофотометр /AAS/  зэрэг шинжилгээний аргуудаар хийдэг. Хималай Велнесс Компанийн эмийн найрлагад ордог олон тооны эмийн ургамал, эрдсүүд нь бие биенийхээ эерэг үйлдлийг дэмжихээс гадна сөрөг нөлөөллийг дарах ерөндөг болдог давуу талтай.

Маш олон эмч, эмнэлгийн ажилтан болон хэрэглэгчид 100%  ургамлын найрлагатай, үр дүн нь судалгаа шинжилгээгээр батлагдсан, эмчилгээний өндөр идэвхитэй , хор аюулгүй Хималай Велнесс Компанийн  бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.  

5. Цистон нь уламжлалт эмийн ангилалд ордог, жоргүй олгодог бэлдмэл 

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ хуулийн 3.1.3 заалтанд "уламжлалт эм" гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор тодорхой тун, хэмжээгээр хэрэглэдэг, уламжлалт анагаах ухааны жорын дагуу ургамал, амьтан, эрдсийн гаралтай бодис болон үнэт эрдэнэс оруулан уламжлалт болон үйлдвэрийн аргаар бэлдсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэлнэ.  

Цистон нь олон ургамлын нийлмэл найрлагатай , хоргүй, зөөлөн эм  учир  жоргүй олгогдог эм болно.

Цэвэр эмийн ургамлын, хоргүй, зөөлөн , олон тооны клиник судалгаагаар батлагдсан бөгөөд бөөр, шээс дамжуулах замын  өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээнд хавсрах, дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой учир жоргүй олгох эмийн ангилалд ордог байна.

6. Цистон эмийн хэрэглэх заалт / өөрөөр хэлбэл хэрэглэж болох өвчлөлүүд /

  • Бөөр, давсагны чулуужих эмгэгийн эмчилгээнд
  •  Бөөр, давсагны чулууны дахилтаас сэргийлэх
  • Бөөр, шээсний замын үрэвсэл өвчний эмчилгээнд / ялангуяа бөөрний пиелонефрит /
  • Жирэмсний үеийн бөөр, шээсний замын халдварууд
  • Шээсний сүвийн өвөрмөц бус үрэвсэл
  • Цистит/ давсагны үрэвсэл/ ,
  • Пиелит/ шээлүүрийн үрэвсэл/
  • Шөнө шээс алдах үед 
  • Тулай болон шээс ялгаралт ихсэх үед 

7. Цистон дээр хийгдсэн 80 гаруй эмнэлзүйн туршилт, судалгаа бий. Судалгаа нээлттэй байдаг учир уншиж, танилцах бүрэн боломжтой. 

Бөөр , шээс дамжуулах замын чулуужих эмгэг , болон үрэвсэлт өвчний үед Цистон эмийн үр дүн, аюулгүй байдлыг судалсан клиникийн 50 судалгааг нэгтгэсэн судалгааны үр дүнг хуваалцаж байна. 

Цистоны судалгааны үр дүн:

Судалгаанд нийт 1-72 насны , 1837 хүн оролцож, 2ш өдөрт 2 удаа 14 хоногоос 2 жил хүртэлх хугацаагаар уусан.

Судалгааны үр дүн:

  • 6.2 мм -10,4 мм хэмжээтэй бөөрний чулуутай 636 хүнд цистон эмийг хэрэглэхэд 6.21±4.24мм-ээс 0.57±0.79мм болж буурсан байна. Эндээс цистон эм нь бөөр, давсагны чулууг үр дүнтэй эмчилдэг болох нь харагдаж байна.
  • Шээхэд хорсож өвдөх зовууртай 433 хүн цистон эмийг хэрэглэхэд , эмчилгээний дараа 357 эдгэрч, 81,97% үр дүнтэй
  • Шээсэнд нян илэрсэн 276 хүн цистон эмийг хэрэглэхэд, 205 хүн эдгэрч зовуургүй болж, 74,28% үрд дүнтэй
  • Шээсэнд цагаан эс илэрсэн 200 хүнд цистон эмийг хэрэглэхэд , 157 хүн эдгэрч зовуургүй болж, 78,5% үр дүнтэй

Цистон эмэн дээр хийгдсэн бүхий л судалгааны дэлгэрэнгүйг  дараах линкээс үзэж болно. https://researchpapers.himalayawellness.in/cystone.htm

8. Цистоныг бөөрний дутагдал , бөөрний түүдгэнцрийн эмгэгүүд, чихрийн шижингийн шалтгаант бөөрний хүндэрсэн эмгэгүүд, бөөр уйланхайжих , бөөрний хавдар зэрэг   бөөрний хүндэрсэн өвчлөлүүдийн үед ЦИСТОН эмийг үндсэн өвчний эмийн  эмчилгээтэй хослуулан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр эмгэгүүд нь бөөрний хүндэрсэн өвчлөлүүд учир  зөвхөн эмчийн заавраар эмийн эмчилгээ, хоол эмчилгээ хийлгэнэ.  Эдгээр өвчлөлийн үед цэвэр эмийн ургамлын хандаар найруулсан ЦИСТОН нь  бөөрний үйл ажиллагааг дэмжиж, бөөрийг хоёрдогчоор  нянгийн халдварт өртөхөөс сэргийлж, хамгаалдаг болохоос биш бөөрийг чинь цоо эрүүл болгож чадахгүй. Зөвхөн  бөөр дэмжих эмчилгээ л болно гэдгийг ойлгох хэрэгтэй. 

 Нэгэнт бөөр олон жилээр өвдсөн, бөөрний бүтэц ихээхэн өөрчлөгдсөн үед тэр өөрчлөлтийг эмчлэх хэцүү шүү дээ . Ургамлын цистон эм бол таны бөөрийг дэмжиж л тус болно шүү.

Сүүлийн  үед цистоныг  бөөрний хүндэрсэн эмгэгийн үед хэрэглэж харагдах болсон. Гэтэл бөөрний хүнд өвчнүүд цистонд дарагдахгүй, зөвхөн эмчийн заавраар тухайн өвчтөнд тохирсон  шалтгааны эсрэг эмчилгээ, эмгэг жамын эмчилгээ , шинж тэмдгийн эмчилгээ гэх мэт олон эмчилгээг хавсруулан хэрэглэж байж, үр дүнд хүрнэ .

 

Нийтлэл бичсэн:  Б.Даваацэрэн  Хүний их эмч , Цахиур Төмөр ХХК эмч төлөөлөгч