Гэрэлтсэн толигор арьстай болох амархан

Витамин С нь таны биед олон талын ач холбогдолтой. Дархлааг дэмжиж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахын зэрэгцээ биеийг хоргүйжүүлнэ. Тэгвэл энэ нь таны мэддэг цөөн хэдэн давуу талаас гадна арьсыг эмчлэх гайхалтай шидтэй. Магадгүй таныг олон жил шаналгасан арьсны асуудлыг ганц С витамин шийдвэрлэж болох юм.

  1. Арьсны эд эсийг төлжүүлнэ

Шинжлэх ухааны судалгаагаар витамин С нь хүчтэй антиоксидант бөгөөд энэ нь гэмтсэн эсүүдийн нөхөн төлжих үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг болохыг баталсан. С витаминыг ууж хэрэглэхийн зэрэгцээ арьсанд шууд түрхэх нь сэргэх процессыг хурдасгадаг.

  1. Арьсыг хамгаална

Антиоксидант ихтэй хоол хүнс нь таны дархлааг дэмжихийн тулд чөлөөт радикалуудтай тэмцдэгтэй адил С витамин нь таны арьсыг хамгаалахын тулд ижил үйлдэл үзүүлдэг. С витамин нь арьсанд амархан шингэж, хэт ягаан туяа, бохир агаараас арьсыг хамгаалдаг.

  1. Батгыг эмчлэхэд тусална

Судалгаагаар витамин С нь шархыг эдгээн, улайлтыг багасгаж, үрэвслээс сэргийлдэг болохыг тогтоосон. Витамин С нь түрхвэл коллаген, эластин үйлдвэрлэлийг өдөөдөг байна. Коллаген болон эластин нь арьс толигор байхад чухал үүрэгтэй.

  1. Насжилтын үйл явцыг удаашруулна

Өдөр бүр С витамин хэрэглэснээр хөгшрөх үйл явц удааширч, та мөнхийн залуу төрхтэй байж чадна.

  1. Арьсны өнгийг сэргээнэ

Витамин С нь хар толбо, гиперпигментаци үүсгэдэг меланиний үйлдвэрлэлийг хязгаарладаг. Байнга хэрэглэвэл нүдний доорх хар хүрээг арилгаж болох юм. Мөн арьсны өнгийг сэргээх, нөсөө толбо, сэвхийг арилгах үйлчилгээг үзүүлнэ.

  1. Арьсыг чийгшүүлнэ

Таны арьс өдрийн турш чийгээ алддаг. С витамин нь арьсны чийгийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээрээс нь та арьсаа сайхан харагдуулахын тулд өдөр бүр хангалттай хэмжээний ус уух хэрэгтэйг үргэлж санаарай.

С витамины гайхалтай ач тусыг мэдрэхийн тулд та 100 хувь байгалийн гаралтай Англи улсын Nature’s aid үйлдвэрийн Витамин С 1000мг-г сонгон хэрэглээрэй.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай