Элэг хамгаалах 9 арга

1. Спирт агуулсан бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх

Насанд хүрэгчдийн гуравны нэг нь архи, спирт агуулсан бүтээгдэхүүнүүдийг тогтмол болон хэтрүүлэн хэрэглэдэг. Архийг тогтмол хэрэглэх нь элгийг ихээр гэмтээдэг билээ. Архины шалтгаант элэгний үрэвслийн эцсийн үр дагавар нь элэгний хатууралд хүргэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Өдөрт 200 грамаас дээш архийг 10-аас дээш жил тогтмол хэрэглэхэд элэг цирроз-хатуурал болж эхэлдэг байна. Элэгний эдүүд энэ үед холбогч эдээр солигдон сорвижиж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрдэг.

2. Элэгний вирусээр өвчлөхгүй байх

Элэгний үрэвслийн шалтгаан нь элэгний вирусийн халдвар билээ. А, Е вирус нь ахуйн замаар, В, С, Д вирус нь цусаар дамжин халдварладаг. Эдгээр вирусээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. В вирусгүй бол вакцинд хамрагдах нь чухал. Мөн халдвар авах эрсдлүүдээс зайлсхийх шаардлагатай. Нэгэнт вирусийн халдвар авсан бол элгээ хамгаалах арга барилд суралцах нь чухал.

3. Витамин С их хэмжээгээр хэрэглэх

Мичиганий Анагаах Ухааны Их Сургуулийн судалгаагаар Витамин С элэгийг хамгаалдаг гэсэн дүн гарсан байна. Өдөрт 500 мг-ийг хэрэглэхэд элэг хатуурах, өөхлөхөөс сэргийлсэн судалгаа байдаг

4. Ногоо болон жимс тогтмол хэрэглэх

Ногоо жимс их хэрэглэх нь ислэг ихтэйгээс гадна аль ч эрхтэн системд эерэгээр нөлөөлдөг. Ногоо, жимсэнд өөх тос байдаггүй. Мөн В-ийн төрлийн витаминаар баялаг бөгөөд фолийн хүчлүүдийг агуулсан байдаг. Фолийн хүчил нь элэгний вирусийг эмчлэхэд ихэд тустай.

5. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эм тариа дур мэдэн хэрэглэхгүй байх

Эм бол хор шүү дээ. Элэг нь Таны биед орж ирсэн хортой бодисыг хоргүйжүүлэгч гол төв юм. Стероидийг агуулсан хүч, тамир тэнхээ оруулдаг булчин хөгжүүлэгч эмүүд элгийг хүчтэй хордуулдаг. Мөн бусад эм бэлдмэлүүд жишээлбэл архи уух үед, өвчин намдаагч \Tylenol\ эмийг зохисгүй хэрэглэх нь элэг өвчлүүлэх өндөр магадлалтай байдаг.

6. Таргалуулагч хоол хүнсийг аль болох бага хэрэглэ

Элэг бол 1,8 орчим кг жинтэй таны биеийн хамгийн том булчирхай юм. Элэгний өвчний үед элэг өөх тосыг задлах үйл ажиллагаа нь буурдаг. Хэвийн үед элэг өдөрт 250-1000 мл цөс ялгаруулдаг. Үүний 80% нь нарийн гэдэс рүү орж шимэгдээд үлдсэн хэсэг нь элэг рүү буцаж хоргүйждэг. Энгийн үед 3,6 г цөс ялгардаг бол өөх тостой хоол идэх үед 4-8 г цөс ялгардаг байна. Элэг өөхөлснөөс болж амархан гэмтэж өвчлөхөд бэлэн, эмзэг болдог. Гэвч нийт хүн амын 25% -нь элэг өөхөлсөн байдаг гэсэн статистик судалгааны дүн байдаг. Үүнийг буруу хооллолттой холбоотой гэж судлаачид үздэг.

7. Цөсний чулуу үүсэхээс сэргийл

Зөвхөн амьтны гаралтай хүнс л холестрол агуулдаг. Холестролын нэг хэлбэр бол цөсний чулуу юм. Зарим хүн хэт их холестрол агуулсан байдаг. Холестролыг хоолоо тохируулж идэх, бүр болохгүй бол эм ууж хянаж бас болно.

8. Цөсөө хайрлах хэрэгтэй

Цөсний хүүдий 33 мл цөс нөөцлөх багтаамжтай. Цөс нь билирубиний пигментийг агуулж, өөх тосыг саармагжуулдаг. Цөс цөсний хүүдий дотор өтгөрдөг. Учир нь цөс цөсний хүүдийнд байрлах хугацаандаа доторх шингэн нь гадагшилж өтгөрдөг. Энэ өтгөрөлт ихэссэнээс болж цөс өвчилдөг. Гэтэл өвчилсөн үед цөсний ялгаралт буурах буюу цөс, цөсний хүүдийд түгжирснээс болж нарийн гэдэс рүү орох цөс саатдаг. Үүнээс шалтгаалж элэг үрэвсэж эхэлдэг.

9. Элэг хамгаалах бэлдмэлүүдийг хэрэглээрэй. Танд 100 хувь ургамлын найрлагатай Лив52 эм хэрэглэхийг санал болгож байна.

Лив52 эмийг ямар тохиолдолд хэрэглэх вэ?

-Хортой нөхцөлд ажилладаг, элэг хордуулах нөлөөт эм хэрэглэдэг болон бусад гэмтээгч хүчин зүйлсээс хамгаалах болон элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор

-Уураг хэрэглэж байгаа тохиолдолд элгээ хамгаалах болон булчингийн масс нэмэх зорилгоор

-Жингийн дутагдалтай хүмүүс жин нэмэх зорилгоор

-Архины шалтгаант элэгний үрэвсэл

-Вируст гепатит

-Элэгний өөхлөлт

-Элэгний хатуурлын хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай