Хоолой өвдвөл ямар арга хэмжээ авах вэ?

Хоолойн өвдөлт гэдэгт хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх, аргах, хуурайших, залгихад бэрхшээлтэй болох зэрэг олон төрлийн зовиурыг хамруулж үзэж болно. Үүсгэж байгаа шалтгаанаас хамаарч хоолой өвдөлтийн үед хавсарч олон төрлийн зовиур үүсч болно. Тухайлбал, халуурах, залгиж чадахгүй байх, бөөлжих, толгой өвдөх, хамар битүүрэх, амт үнэр алдагдах гэх мэт. 

Хоолойн өвдөлтийг үүсгэх олон төрлийн шалтгаан байдаг. Манай орны хувьд хуурай сэрүүн, эрс тэс уур амьсгалтай тул залгиур хоолойн салст хуурайших, улайж үрэвсэх зовиур элбэг байна. Ялангуяа гадаа орчинд удаан хугацаагаар ажилладаг, тоос шороо ихтэй нөхцөлд байдаг ажил мэргэжилийн онцлогтой хүмүүст хоолой сэрвэгнэх, аргах, ханиах зовиур нийтлэг илэрч байна. Мөн агаарын бохирдол ихтэй газар амьдрах,  тамхи татах, байнга хэт чанга ярих зэрэг нь хөнгөн хэлбэрийн хоолойн өвдөлт үүсэх шалтгаан болдог. Монгол орны хувьд агаарын бохирдол, тоосжилт их байдаг учир бараг хүн болгонд л хоолойн ямар нэгэн зовиур байдаг шүү дээ.

Хоолойн өвдөлт нь нян болон вирүсийн халдвараас болж үүсч болно.  Стрептококк, Микоплазм, Аденовирус, Инфлюнза вирус гэх мэт. Хамгийн сүүлийн жишээ бол короновирусын халдварын үед хоолой өвдөх, ханиах гэх мэт амьсгалын дээд замын зовиур илэрч байна.

Бас нэг түгээмэл шалтгаан бол толгой, хүзүү орчимд архаг голомтот, удаан явцтай нянгийн шалтгаант үрэвсэлт өвчин байхад хоолой өвдөх зовиур ойр ойрхон давтамжтай илэрдэг. Тухайлбал, гайморит, тонзиллит (хүмүүс хоолойн мах гэж ярьдаг), шүдний цоорол, буйлны архаг үрэвсэл  гэх мэт

Мэдээж бүх төрлийн харшлын үед хоолой өвдөх зовиур илэрдэг, хүмүүс нэг их сайн мэддэггүй байх сөөргөө өвчнөөс шалтгаалж хоолойн салст үрэвсэж, хоолой дээр юм тээглэсэн мэт мэдрэмж их үүсдэг.

Хоолойн өвдөлтийн үед хийгдэх эмчилгээний хувьд хоолой зайлах, өвдөлт намдаах эм уух, эсвэл ойр байгаа дээр дурдсан голомтот өөрчлөлтийг арилгах өөрөөр хэлбэл хоолойн мах авхуулах, гайморитыг эмчлүүлэх зэрэг эмчилгээг хийж болно. Гэхдээ дээрх эмчилгээнүүд бол яг хоолойн өвдөлтөд чиглэсэн эмчилгээнүүд биш тул бас үр дүн багатай. Өвдөлт намдаах эмний тухайд бол эмийн үйлчлэх хугацаа дуусмагц дахиад өвднө л гэсэн үг. Шалтгааныг арилгах, зовиурыг намдаах цогц, нийлмэл эмчилгээ хэрэгтэй. Олон төрлийн эмийн ургамал агуулсан Кофлет хоолойн хүлхмэлд агуулагдаж байгаа эмийн ургамлууд нь өвдөлт намдаах, нян болон вирусын эсрэг, үрэвслийн эсрэг гээд олон төрлийн үйлдэл үзүүлдэг учир хоолойн бүх төрлийн өвдөлтийн үед хүлхэж хэрэглэх нь маш тохиромжтой.

Кофлет хүлхмэл 75, 10 болон 5 ширхэгээр савлагдсан байдаг тул хэрэгтэй хэмжээгээр авч хэрэглээрэй.

Онлайнаар захиалан авах бол ЭНД дарна уу