Элэгний өөхлөлттэй хүмүүс ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

Элэгний өөхлөлт гэж юу вэ? 

Элэгний нийт массын 5 хувь хүртэл өөх эзэлдэг. Тэгвэл энэ хэмжээнээс өөхөн эд ихсэхийг элэгний өөхлөлт гэж үздэг. Үндсэндээ шалтгааныг нь архины болон архины бус шалтгаан гэж ангилдаг. Архины бус шалтгаан бол бид бүхний буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал үүнээс шалтгаалсан архаг өвчлөлтэй холбоотой юм. Архины бус шалтгаанд: Таргалалт, чихрийн шижин, даралт ихсэлт, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх зэрэг бодисын солилцооны бусад өвчнүүд ордог. 

Хэн элэгний өөхлөлтөөр өвдөх эрсдэлтэй вэ?

• 40-өөс дээш настай

• Таргалалттай

• Чихрийн шижингийн 2-р хэв шинжтэй

• Бодисын солилцооны хам шинжтэй

• Өөх тос ихэссэн хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатай.

Хэрхэн оношлох вэ? 

Элэгний өөхлөлтийг илрүүлэх хамгийн энгийн арга бол ЭХО буюу хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ юм. Хэрэв ЭХО шинжилгээнд өөрчлөлт илэрсэн бол та эмчийн зааврын дагуу шаардлагатай бол нарийн шинжилгээ өгөх шаардлагатай.

Элэг өөхөлсөн бол ямар арга хэмжээ авах вэ?

1. Эрүүл хооллолт: Хуурсан шарсан хоол, бэлэн хоолноос татгалзаж,  чихэр, давсны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Аль болох жигнэсэн чанасан эрүүл хоол хүнсийг сонгон хэрэглээрэй

2. Идэвхитэй дасгал хөдөлгөөн: 7 хоногт 3-аас доошгүй удаа өдөрт 30минутаас багагүй хугацаанд идэвхитэй дасгал хийгээрэй. Хамгийн энгийн арга бол эрчимтэй алхах, зөөлөн гүйх юм.

3. Элэгний өөхлөлтийг бууруулах эмийн эмчилгээ: 100 хувь ургамлын гаралтай, элэгний өөхлөлтийг бууруулах, элэг хамгаалах, элэгний үйл ажиллагааг сайжруулах үйлдэлтэй Лив52ДС эмийг хэрэглээрэй.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай