Зундаа бэлдэж эрэгтэй эмэгтэй гэлтгүй л дасгал хөдөлгөөн хийж, фитнессээр хичээллэж, өвөл хураасан өөхөө шатааж бие галбиртаа анхаарч байгаа биз дээ. Биеийн хүч их гаргах үед бие организм хэт халалтаас сэргийлж хөлс ихээр ялгаруулдаг. Хөлсөөр алдаж буй шингэнийг нөхөхийн тулд ердийнхөөсөө их хэмжээний шингэн уухаас гадна эрдсийн дутагдлаа нөхөх шаардлагатай байдаг. Хөлсөөр дан ганц муу бодис болон шингэн гадагшладаггүй. Эрдэс бодисоо ч гэсэн давхар алдаж байдаг. Хүний биед эрдэс, амин дэм дутагдвал эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж улмаар архаг эмгэг үүсгэх эрсдэлтэй.
Шингэний дутагдал, эрдсээ нөхөөгүй тохиолдолд:
- Арьс хуурайших
- Ядарч сульдах
- Богино хугацааны ой тогтоолт муудах
- Толгой өвдөх
- Ажлын бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ.
Бид энгийн үедээ өдөрт ойролцоогоор 2 литр шингэнийг уух ёстой гэдэг. Харин дасгал хөдөлгөөн хийх үед хөлс их гадагшлуулдаг тул энэ тоо нэмэгдэх ёстой юм. . Бие махбод эрдсийн дутагдалд маш мэдрэмтгий учраас бэлтгэлийн явцад хөлсөөр ялгарсан шингэн болон хэрэгцээт эрдсээ цаг тухайд нь нөхөж байх шаардлагатай.
Хүн хэрэгцээт эрдэс бодисыг хоол хүнсээр дамжуулж авдаг. Амьтны гаралтай хүнсний зүйлд калийн давс, ургамлын гаралтай хүнсэнд натрийн давс илүү агуулагддаг бол магни будаа, буурцагт ургамал, ногоон навчит ногоонд элбэг байна. Кальци ихтэй хүнсэнд сүү, тараг, аарц, навчит ногоо багтана. Тиймээс та шим тэжээлтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Хүнсний боловсруулалт, хадгалалтын нөхцөл алдагдсан тохиолдолд агуулагдах шим тэжээл алдагддаг. Тиймээс та алдагдсан эрдэс болон шингэнээ нөхөх хамгийн хялбар арга бол хорсол буюу шингэн сэлбэх давсны уусмалыг хэрэглэх юм.
Hydroton хорсолыг аяганд найруулж уудгаас гадна жимсний тааламжтай амттай. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг зурган дээр дарж аваарай.