Хүүхдээ хооллоход асуудал үүсч байна уу?

Эцэг, эхчүүдийн цор ганц хүсдэг зүйл бол хүүхдэдээ эрүүл, шим тэжээлээр баялаг хоол хүнсийг хэрэглүүлж, хүүхдээ эрүүл өсөн торниулах байх. Гэхдээ, хүүхдээ хооллоход асуудал мундахгүй, асгаж цутгана, уурлаж уцаарлана, зарим хүүхэд хоол идэхгүй, зарим нь эрүүл биш хүнсэнд дуртай байдаг гээд л...  Англи улсын нийт эцэг, эхчүүдийн  71% нь хүүхдээ хоол хүнсээрээ хангалттай шим тэжээл авч байгаа эсэхэд эргэлзэж байгаа гэсэн судалгааны үр дүн гарчээ. Манайд энэ төрлийн судалгаа хийвэл 90%-иас дээш байх болов уу! Үүнээс гадна, Англи эцэг, эхчүүдийн 61% нь хүүхдээ хооллохдоо маш их стрессддэг гэжээ. Манайд ямар үр дүн гарах бол? Хүүхдээ зөв хооллож, эрүүл өсөж торниулахад туслах 4 энгийн зөвлөгөөг танилцуулж байна.

  1. Өөртөө итгэ

Хүүхдээ чанартай, зөв хооллох талаар олон төрлийнзөвлөгөө байдаг. Амьдрал дээр биелэдэг нь хэд вэ? Бүгдийг нь хэрэгжүүлнэ гэвэл бүтэхгүй. Тиймээс өөртөө итгэж, өөрийнхөөрөө л бай. Таны хүүхэд ч, та ч бусадтай огт ижилхэн биш гэдгийг сана.

  1. Бохир заваан байдалд санаа зовох хэрэггүй

Уурга ньхугархай, аяга нь эмтэрхий байг гэж үг байдаг даа. Олон хүүхэдтэй өнөр өтгөн, олон адуутай баян чинээлэг байг гэсэн санааг Монголчууд ингэж илэрхийлдэг байж. Хүүхэдтэй айл хэзээ ч цэвэр цэмцгэр, хамаг юм бүрэн бүтэн байх боломжгүйг эрт дээр үеэсээ л мэддэг байж. Тиймээс хүүхдээ хооллох үед цэвэрхэн байхгэж хичээх огт хэрэггүй. Хүүхдүүд идэж байгаа хоолоо асгаж л байг, нүүрэндээ бохир гараа наана л биз, хана, тааз алийг нь ч хоолоор завааруулсан ч битгий санаа зов. Тэд орчинтойгоо танилцаж, бас хооллож байна. Хүүхдээ хооллохдоо цэвэрхэн байх гэж хичээх нь таныг баг хүүхдийг тань маш ихээр стресстүүлдэг.

  1. Дэмжээд өг!!!

Хоолны тавган дээр 50-иас олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байвал л хүүхдүүд хангалттай хэмжээний шим тэжээлийг бодисыг авч чадна гэсэн судалгааны үр дүн байдаг. Тиймээс 100% байгалийн гаралтай витаминаар ДЭМЖЭЭД ӨГ. Английн Natures Aid үйлдвэрийн 0-5 насны хүүхдийн болон 6-12 насны хүүхдийн витаминыг аваад хүүхдийнхээ эрүүл мэндийг ДЭМЖЭЭД ӨГ.

3 сараас 5 настай хүүхэд хүүхдийн - 9 төрлийн витамин агуулсан, хадгалах хугацаа уртасгагч болон сахар агуулаагүй, 100% байгалийн гаралтай Natures Aid Minidrops – уг витаминыг та хүүхдийнхээ хоол, жүүс гээд бүх зүйлд нь холиод хэрэглэж болно.

6-12 насны хүүхдийн - Цайр, С витамин, Д витамин болон дархлаа дэмжих elderberry жимсний ханд агуулсан Natures Aid Kidz Immune support бүтээгдэхүүн

Гол нь 100% байгалийн гаралтай витаминаар хүүхдээ дэмжих хэрэгтэй. Баахан химийн бодис агуулсан витамин нэртэнгүүд хоол болохоосоо илүү хор болно.

  1. Хөгжилтэй л бай

Хооллох үед аль болох хөгжилтэй байх хэрэгтэй. Хэдий чинээ хөгжилтэй байна таны хүүхэд төдий чинээ л сайн хооллоно. Хөгжилтэй байх аргуудаас хуваалцъя.

  • Хүүхдээ дуртай хүүхэлдэйн киноны баатрынх нь дүрээд хувцаслаж байгаад хоолловол ямар вэ? Охидууддаа гүнжийн хувцас, хөвгүүддээ хүн аалзын хувцас аваад хадгалчихсан байдаг даа. Баяраар л өмсүүлэх гэж хадгалаад хэрэггүй шүү. Хоол идэх болгонд нь өмсүүлээд байвал тэд хооллохдоо дуртай байх болно.
  • Хоолоо янз бүрийн хэлбэртэй бэлдэж болно. Энэ ч бас хөгжилтэй, үр дүнтэй арга шүү.
  • Хоол идэж байхад зурагтаар дуртай бүжиг, дуу нь гарч байвал тэд бас хөгжилтэйгээр хооллоно. Зарим эцэг, эхчүүд энэ аргыг буруутгаж болох юм. Гэвч хооллоход дүрэм хэрэггүй, хүүхдээ бүрэн хооллох нь л чухал.
  • Жаахан худлаа ярьсан  ч буруудахгүй. Хүүхэд нь гадилд дуртай бол бэлтгэсэн бүхий л хоолондоо гадил орсон гэж хэлж болох юм.