Архи уудаггүй ч элэг өөхөлдөг.

Элэгний өөхлөлт гэж юу вэ?

Элэг нь өөх тосны бодисын солилцоонд чухал эрхтэн бөгөөд бидний шүдээр бутлагдсан хоол ходоодонд орж ходоодны хүчлүүдийн нөлөөгөөр хагас боловсорч цааш нарийн гэдсэнд шимэгдсэн өөх, тосны гаралтай бодисуудыг үүдэн венийн судсаар хүлээн авч, боловсруулж, хадгалж дараагийн эрхтэнд хүргүүлэх нарийн үүргийг элэг гүйцэтгэдэг. Тиймээс хүний бие махбодод энэ бодисын солилцооны тэнцвэр алдагдах үеийн нэг илрэл нь элэгний эс доторх өөх тосны төрөл болох триглицеридын хуримтлал юм. Элэгний нийт жингийн 5%-с илүүг өөх эзэлбэл түүнийг элэг өөхлөлт гэж үзнэ. Дэлхийн хүн амын 25% нь архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин эзэлдэг.

Элэг өөхлөх өвчин яагаад үүсдэг вэ?

  1. Архины шалтгаант
  2. Архины бус шалтгаант:
  • Жингийн илүүдэлтэй, ялангуяа бүсэлхий хэсгээрээ таргалалттай 
  • Чихрийн шижин хэв шинж хоёр өвчтэй
  • Цусны даралт өндөртэй
  • Цусан дахь холестерины хэмжээ өндөр
  • Тамхи татдаг
  • Хоол тэжээл, уургийн дутагдал

Элэгний өөхлөлтийн үе шат:

  1. Энгийн элэг өөхлөлт  – Элэгний нийт жингийн 5%-с илүү хувийг өөх бүрдүүлдэг ба энэхүү эмгэг нь санамсаргүй байдлаар өөр тохиолдлоор шинжилгээ хийлгэх үед оношлогддог.
  2. Элэгний эдийн үрэвсэл - Энэ нь энгийн элэг өөхлөлт үрэвсэлтэй хавсарсан хэлбэр юм.
  3. Элэг сорвижих - Удаан хугацаанд явагдсан үрэвслийн процесст хариу урвал үзүүлэн элэг цусны судастай ойролцоох хэсгүүдэд сорвижил үүсгэдэг. Элэгний сорвижлын 25% нь элэгний хатууралд шилждэг.
  4. Элэгний хатуурал - Элэг хэмжээгээрээ жижгирч, гадаргуу нь барзгар, элэгний эд сорвижилтой болсон байдаг. Элэгний хатуурал нэмэгдэх тусам элэгний эрүүл эд буурч элэгний үйл ажиллагаа мууддаг. Энэ үйл явц даамжирсаар элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж улмаар элэгний дутагдалд ордог.

Элэг өөхлөсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Юуны түрүүнд та биеийн жингийн индексээ тодорхойлор шаардлагатай.  /Биеийн жингийн индекс олох томъёо БЖИ=Биеийн жин/өндөр²/ Биеийн жингийн индекс 25-с дээш бол анхаарах шаардлагатай. Эхний үед бол биохимийн шинжилгээнд холестерин, триглицерид, элэгний үйл ажиллагааны шинжилгээгээр мэдэх боломжтой. Бүтцийн өөрчлөлт илэрч даамжирсан бол эхо шинжилгээ элэгний хатуурлын шинжилгээгээр өвчний зэргээ мэдэх боломжтой.

Эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт

Та эрүүл амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй.

  • Биеийн жингээ хасах – Биеийн жингийн индексээ 18.5-24.9 хооронд барих
  • Эрүүл, зөв хооллох- Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс өдөрт оногдох илчлэгээ авч байх нь чухал. Өөх тос, элсэн чихэр, давсны хэрэглээгээ бууруулах нь элгэнд хуримтлагдсан өөхийг бууруулахад тустай. 
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх- Дунд зэргийн эрчимтэй гүйх, усанд сэлэх, дугуй унах гэх мэт дасгалуудыг долоо хоногт нийт 150 минут байхаар тооцож хийх
  • Эмийн эмчилгээ- Элэгний өөхлөлтөөс сэргийлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэдэг ургамлын найрлагатай Лив52 бэлдмэлийг хэрэглээрэй. Лив52 эмийн найрлаганд орсон Terminala arjuna хэмээх ургамал нь өндөр антиоксидант үйлдэлтэй ба элгэнд явагдах өөх тосны бодисын солилцоог сайжруулснаар элэгний өөхлөлтийг бууруулахаас гадна элэг өөхлөхөөс урьдчилан сэргийлнэ.

    Доорх зурган дээр дарж бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг аваарай