С амин дэмийн биед үзүүлэх 7 ашиг тус

С амин дэм нь бидний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийн нэг билээ. Гэвч бие махбод маань энэхүү амин дэмийг нийлэгжүүлдэггүй учраас нэмэлтээр авах шаардлагатай болдог. С амин дэм нь усанд уусдаг бөгөөд жүрж, гүзээлзгэнэ, киви, чинжүү, брокколи, байцаа, бууцай зэрэг олон жимс, хүнсний ногоонд байдаг. 

Та бүхэндээ шинжлэх ухаанаар батлагдсан С амин дэмийн 7 ашиг тусыг хүргэж байна

1. Архаг өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.

Витамин С нь таны биеийн байгалийн хамгаалалтыг бэхжүүлдэг хүчтэй антиоксидант юм. Антиоксидантууд нь эсийг чөлөөт радикалууд гэж нэрлэгддэг хортой молекулуудаас хамгаалдаг. Чөлөөт радикалууд хуримтлагдах үед олон архаг өвчинтэй холбоотой исэлдэлтийн стрессийг үүсгэдэг. Судалгаанаас үзэхэд витамин С-г их хэмжээгээр хэрэглэх нь таны цусан дахь антиоксидант түвшинг 30% хүртэл нэмэгдүүлдэг. Энэ нь биеийн байгалийн хамгаалалт бөгөөд үрэвсэлтэй тэмцэхэд тусалдаг.

2. Цусны даралт ихсэлтийг бууруулдаг.

Цусны даралт ихсэх нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрхний өвчин тусах эрсдэлд хүргэдэг билээ. Цусны даралт ихсэх өвчтэй насанд хүрэгчдэд витамин С нь систол/агшилт/-ын үеийн цусны даралтыг дунджаар 4.9 ммМУБ, диастол/сулрал/-ын үеийн даралтыг 1.7 ммМУБ-аар бууруулдаг нь судалгаагаар батлагдсан байдаг.

3. Зүрхний өвчний эрсдэлийг бууруулна.

Зүрхний өвчин нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Цусны даралт ихсэх, триглицерид эсвэл LDL (муу өөх тос) холестерины түвшин, HDL (сайн өөх тос) холестерины түвшин ихсэх зэрэг олон хүчин зүйл зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Витамин С нь эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг бууруулснаар зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг.

Жишээлбэл: Нийт 293,172 оролцогчтой 9 судалгаанд өдөрт дор хаяж 700 мг витамин С хэрэглэдэг хүмүүс витамин С нэмэлтээр хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 10 жилийн дараа зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 25% -иар бага байгааг тогтоожээ.

4. Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулж, тулай өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Тулай нь цусан дахь шээсний хүчил ихсэж үенд хуримтлагдсаны улмаас том үеүдээр өвдөх шинж тэмдгээр үүсдэг үе мөчний эмгэг юм. Шээсний хүчил нь бие махбодид үүсдэг хаягдал бүтээгдэхүүн юм. Хэд хэдэн судалгаагаар витамин С нь цусан дахь шээсний хүчлийг бууруулж, улмаар тулай өвчнөөс хамгаалдаг болох нь тогтоогджээ.

5. Төмрийн дутагдлаас сэргийлнэ.

С амин дэм нь төмрийн шимэгдэлтийг сайжруулдаг. Төмөр нь цусны улаан эс үүсэлтэнд оролцдог ба улаан эс нь хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд зайлшгүй шаардлагатай. Ердөө 100 мг витамин С хэрэглэх нь төмрийн шингээлтийг 67%-иар сайжруулдаг.

6. Дархлааг сайжруулна.

Хүмүүсийн витамин С-г нэмэлтээр хэрэглэх нэг шалтгаан нь яах аргагүй дархлаа дэмжих үйлдэлд байдаг. 

Нэгдүгээрт: Витамин С нь биеийг халдвараас хамгаалахад тусалдаг лимфоцит ба фагоцит зэрэг цусны цагаан эсийн үйлдвэрлэлийг дэмждэг.

Хоёрдугаарт: Витамин С нь цусны цагаан эсийг илүү үр дүнтэй ажиллуулахад тусалдаг ба чөлөөт радикалууд гэх мэт хортой молекулуудын гэмтлээс хамгаалдаг.

Гуравдугаарт: Витамин С нь арьсанд идэвхтэй зөөвөрлөгдөж, антиоксидант болж, арьсны дархлааг дэмжихэд тусалдаг. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэдэг.

Витамин С бага байх нь өвчнийг хүндрүүлдэг. Жишээлбэл: Уушгины хатгалгаатай хүмүүст витамин С-ийн түвшин бага байх нь элбэг байдаг ба витамин С нэмэлтээр хэрэглэхэд эдгэрэх хугацааг богиносгодог ажээ.

7. Ой санамж, сэтгэн бодох чадварыг хамгаална.

Нас ахих тусам сэтгэн бодох чадвар, ой санамж мууддаг. С витамин хэрэглэх нь энэхүү эрсдлийг бууруулдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна.

Хэрэв та С амин дэмийг хоол хүнснээсээ хангалттай хэмжээгээр авч чадахгүй бол нэмэлтээр С амин дэмийг хэрэглээрэй. Аливаа витаминыг сонгон авахдаа байгалийн гаралтай витаминыг сонгох нь зөв юм. Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан витамин нь удаан хугацаагаар уухад биед хуримтлал үүсгэн эргэн биеийг хордуулах нөлөө үзүүлдэг бол байгалийн витаминд ийм сөрөг үр дагавар байдаггүй.

Nature’s aid брендийн Англи улсад үйлдвэрлэгдсэн 100 хувь байгалийн гаралтай, ходоод цочроодоггүй С витаминыг сонгон хэрэглээрэй.