Д витамины талаар 6 асуултад хариулъя!!!

Сүүлийн жилүүдэд Д витамины ач тусын талаар хүн бүхэн мэдэх болжээ. Яс булчингийн хэвийн ажиллагааг хангадаг, дархлаа дэмждэг, сэтгэл гутралаас сэргийлдэг гээд л... Ковид19 халдварын үед эмчилгээний үр нөлөөтэй байгаа гэдгийг бид мэдэж авсан билээ. Д витамины талаар хамгийн их асуугддаг 6 асуултад хариулъя.

  1. Д витамин гэж юу вэ?

Витамин Д нь хүний биед нэн чухал витамин юм. Хүний биед шаардлагатай Д витамины ихэнхи хувь нь нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар арьсанд нийлэгждэг. Хоол хүнснээс маш бага Д витаминыг авах боломжтой. Д витамин дутагдлын үед яс булчингаар өвдөх, ядрах, халдварт өртөмхий болох (байнга ханиад хүрэх, хатиг гарах гэх мэт), сэтгэл гутрал үүсэх, их хэмжээгээр хөлрөх, үс унах, халцрах, шархны эдгэрэлт удаашрах, толгой эргэх, анхаарал төвлөрөлт муудах зэрэг олон шинж тэмдгүүд илэрдэг. Д витамин дугагдлын хамгийн ноцтой хүндрэл нь яс сийрэгжилт юм.

  1. Витамин Д2 ба Витамин Д3 ялгаатай юу?

Д витамины 2 төрлийн ялгааг бид сайн мэддэггүй. Эргокальциферол (Витамин Д2) нь ургамлын гаралтай Д витамин юм.  Холекальциферол (Витамин Д3) нь хүний биед нарны туяаны тусламжтайгаар үүсдэг Д витамин. Д3 витамин нь сардин болон салмон зэрэг өөхт загасанд мөн агуулагддаг. Бидний бие махбодын бодисын солилцооны үр дүнд Д3 витамин нь Д2 витамин болж хувирдаг. Тиймээс Д2 витаминыг шууд хэрэглэх нь аюултай. Харин Д3 витаминыг нэмэлт байдлаар хэрэглэх нь аюулгүй юм. Судлаачдын судалгааны үр дүнгээр долоо хоногт 3-4 удаа өндөр тунтай Д3 витамин уух нь Д2 витамин ууснаас илүү үр дүнтэй байгаа нь харагджээ.

  1. Хангалттай хэмжээний Д витамин авч чадаж байна уу?

Д витаминыг нарны витамин гэж нэрлэдэг. Нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар бидний арьсанд үүсдэг болохоор ингэж нэрлэх нь аргагүй биз.  Энгийнээр, нарны туяа бага байвал Д витамин үүсэх нь бага байна л гэсэн үг.

Д витамин нийлэгжил бага байх нь дараах хүчин зүйлээс хамаарна.

  • Нас- Нас ахих тусам арьсанд Д витамин үүсэлт буурдаг. Нэгэн судалгааны үр дүнгээр 70 настай хүний арьсанд нийлэгжих Д витамины хэмжээ 20 настай хүнийхээс 25% орчим бага байгаа үр дүн гарчээ.
  • Оршин суугаа газрын байршил, өргөрөг - Манай улс хойд өргөргийн 41°-52°-т оршдог тул нарны тусгал багатай байдаг. Иймээс бид нарны витаминыг нарнаас хангалттай хэмжээгээр нийлэгжүүлж авах ямарч боломжгүй гэсэн үг.
  • Утаа - Манай улсад утааны асуудлыг ярих ч хэрэггүй биз дээ.
  • Нарны тос - Сүүлийн үед хүмүүс нарны тосыг байнга хэрэглэх болсон нь Д витамины нийлэгжилтийг бууруулах гол шалтгаан болж байна. SPF8-тай нарны тос нарны туяанаас 90% хамгаалдаг гээд л бод.
  1. Хангалттай хэмжээний Д витаминыг хоол, хүнснээс авах боломжтой юу?

Д витамин хоол хүнсэнд маш бага агуулагддаг тул хоол хүнснээс хангалттай хэмжээний Д витамин авах боломжгүй юм. Д витамин нь салмон, сардин гэх мэт тослог загас болон сүү, сүүн бүтээгдэхүүнд бага хэмжээтэй агуулагддаг.

  1. Өдөрт хэр хэмжээний Д витамин авах ёстой вэ?

Д витамины хэрэглээ хүн бүрийн хувьд харилцан адилгүй байх ёстой гэж эрдэмтэд үзэж байна. Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 600-1000 ОУН хэмжээний Д витаминыг авах шаардлагатай. Өндөр настан, үе мөчний эмгэгтэй хүмүүс, Д витамины дутагдалтай хүмүүс, биеийн хүчний болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүст өдөрт авах Д витамины тун 5000 ОУН хүртэл хэмжээтэй байж болохыг эрдэмтэд тогтоожээ. АНУ-ын Дотоод Шүүрлийн Нийгэмлэгээс Д витамины цусан дахь хэмжээ 20нг/мл-ээс бага буюу Д витамины дутагдалтай хүмүүс өдөрт 5000 ОУН Д витаминыг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай ба Д витамины цусан дахь хэмжээ 30нг/мл болох үеэс өдөр бүр 1000 ОУН хэмжээтэй Д витаминыг байнга нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Д витамины цусан дахь хэмжээг дурын лабораторид очиж цусны шинжилгээ өгснөөр тодорхойлуулах боломжтой. Монголчуудын 80 орчим хувь нь Д витамины дутагдалтай гэсэн судалгаа байдаг тул Д витамины нэмэлт бүтээгдэхүүнийг бараг л хүн бүр хэрэглэх нь зүйтэй.

  1. Ямар Д витаминыг сонго хэрэглэх вэ?

Хамгийн чухал нь байгалийн гаралтай Д витамин сонгох юм. Нийлэг Д витаминыг удаан хугацаанд хэрэглэх нь биед хортой нөлөө үзүүлдэг. Английн 100% байгалийн гаралтай, өнгө үнэр, амт оруулагч, хадгалах хугацаа уртасгах бодисгүй, Natures Aid үйлдвэрийн Д витаминыг сонгон хэрэглээрэй.

Бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай.