Бөөр яагаад сийрэгждэг вэ?  Хэвлийн эхо шинжилгээгээр бөөрний аяганцар, тэвшинцэр хэсэг сийрэгжсэн гэсэн хариу танд гарсан уу?

Хүний биеэр эргэлдэх цус нь бөөрний түүдгэнцэр гэгдэх нь нарийн судасны гогцоогоор шүүгдэн анхдагч шээсийг үүсгэнэ. Энэхүү шээс нь цаашид бөөрний үйл ажиллагааны дараагийн чухал хэсэг болох сувганцраар шүүгдэн жинхэнэ шээс үүсгэж цаашид жинхэнэ шээс нь шээс цуглуулах хоолойгоор дамжин бөөрний аяганцар, тэвшинцэр хэмээх хөндийд цутгана. Эндээс шээс дамжуулах шээлэйгээр дамжиж давсагт орно.

Бөөрөнд үүссэн шээсийг цуглуулж, дамжуулах үүрэгтэй аяганцар, тэвшинцэрт үрэвсэл үүсэж, өөрчлөлт гарсан үед эхо шинжилгээгээр бөөрний аяганцар, тэвшинцэр сийрэгжсэн гэж хариу гардаг байна.

Бөөрний аяганцар, тэвшинцэрт цусаар дамжин нян орж үржин , үрэвсэл үүсгэдэг байна.Мөн өгсөх замаар буюу шээсний сүвээр нян нь дамжин, давсаг дараа нь бөөрний аяганцар, тэвшинцэрийг үрэвсэл үүсгэж болно. Үүнийг бөөрний аяганцар, тэвшинцэрийн үрэвсэл буюу пиелонефрит гэдэг.

Шинж тэмдэг:

Шинж тэмдэг бүдэг байна.

Бага зэрэг халуурах

Ууц нуруугаар чилж өвдөх

Хордлогын шинжүүд илрэх /хоолонд дургүй болох , ядрах /

Шилбээр бага зэрэг хавагнах

Нүдний зовхи сэлхрэх

Шээсний өнгө,үнэр ,хэмжээ өөрчлөгдөж булингартах зэрэг шинж илэрнэ.

Ихэнх үед шинж тэмдэг бүдэг явагддаг учир архаг хэлбэр лүү шилжин ордог байна.

Иймээс пиелонефритийг бүрэн төгс эмчилж, цаашдаа хүндрэхээс сэргийлэх нь хамгийн чухал юм. Цистоны курс эмчилгээний багцаа 6 сарын турш ууж бөөрийг дахин өвдөхөөс сэргийлж, бүрэн эмчилье

Цистон эм нь 10 гаруй төрлийн эмийн ургамлын найрлагатай бөгөөд дараах үйлдлийг үзүүлнэ.

Бөөр, шээс дамжуулах замын үрэвслийн 80% шалтгаан болдог Е.КОЛИ нянгийн үржлийг дарангуйлна.

Бөөр, шээс дамжуулах замын үрэвслийг дарж, дахин сэдрэхээс сэргийлнэ

Бөөрийг цусаар дамжин орж ирэх хортой нэгдлүүдээс хамгаална

Шээс хөөн , бөөр, шээс дамжуулах замыг цэвэрлэнэ

Бөөрөнд үүсэх элсэнцэр хэлбэрийн 1см-ээс бага чулууг хайлуулан гадагшлуулна