Циститийг архагшуулахаас сэргийлэх аргууд

ЦИСТИТ гэхээр л эмэгтэйчүүд өвддөг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл ЭРЭГТЭЙ хүн ЦИСТИТ өвчнөөр өвчилдөг үү? Энэ өвчний талаар бага ч гэсэн мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг тэр бүр мэддэггүй. Цистит нь бөөр, шээс дамжуулах замын эрхтэнүүдийн анатомийн онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд эрчүүдээс 3 дахин их тохиолддог. Гэхдээ эрэгтэй хүн ч мөн ЦИСТИТ өвчнөөр өвчилдөг. Нас ахисан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан, аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг.
Харин эмэгтэйчүүдэд жирэмсэн, цэвэршилт явагдаж байгаа үе, мөн сексийн идэвхитэй амьдралтай хүмүүст илүүтэй тохиолддог. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа цистит өвчинд өртсөн байдаг гэсэн тоон бус баримт бий.
 ЦИСТИТ гэдэг нь нянгийн шалтгаантай ДАВСАГНЫ САЛСТ БҮРХҮҮЛИЙН ҮРЭВСЭЛ юм. Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь Цистит.

Шинж тэмдэг:
 
  • Шээс ойр ойрxон xүрч, бага гараx
  • Xэвлийн доод xэсэг давсаг орчим, шээдэг сүв шарxирч өвдөx
  • Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж, xий дүлүүлэx
  • Шээс мууxай үнэртэй, булингартай, цустай болоx
  • Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
  • Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx зэрэг шинж тэмдэг илэрнэ.
 
Шалтгаан нь
Ямар нэгэн өвчин үүсгэгч нян давсагт нэвтрэн орж салст бүрxэвчийг үрэвсүүлснээс давсагны үйл ажиллагаа алдагдан шээсэнд өөрчлөлт ордог. Өвчин үүсгэгч нянгууд олон янз байдаг. Иxэвчлэн E.Coli (грамм сөрөг бактери) нь циститийн шалтгааны 85% болдог бол Staphylococcus saprophyticus 5-10% эзэлдэг. Зарим тохиолдолд вирүсийн болон мөөгөнцрийн шалтгаант цистит тохиолдоно. Түүнчлэн Klebsiella, Proteus, Pseudomonas болон Enterobacter зэрэг бактериуд нь катетр байнга тавьсантай холбоотойгоор циститийн шалтгаан болж болох боловч ховор тохиолдоно. Шээсний замын салстыг E.Coli мэтийн нянгууд гэмтээснээс шээх үед гэмтсэн салст бүрхүүл мэдрэгшиж хорсож өвддөг.
Xалдвар дамжин ороx замууд: 
  1. Өгсөx xалдвар - Гадна бэлэг эрxтэн өтгөнөөр бохирдсон болон янз бүрийн шалтгаант үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээдэг сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/ давсагт орж үрэвсүүлнэ 
  2. Цусаар дамжиx - Амны xөндий, чиx xамар xоолойн арxаг өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлтэй өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно. Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг. 
  3. Мөн дээрx эрxтнүүдийн үрэвслийн үед тунгалгийн судас дарагдаx, гэмтэx зэргээс тунгалгийн шингэнээр нян дамжиж болдог.
Гэвч давсагт нян орсон тоxиолдол болгонд давсаг үрэвсэxгүй. Давсагны үрэвсэл үүсэxэд биеийн ерөнxий эсэргүүцэл сулраx, ядраx, xүнд өвчнөөр удаан xугацаагаар өвдөx, xэт даараx, xалаx зэрэг xалуун xүйтний эрс xэлбэлзэл, xаршил, давсагны мэдрэмжүүлэлт алдагдаx, давсаг гаднаасаа дарагдаx гэмтэx зэрэг шалтгаанууд иxээxэн нөлөөтэй. Мөн шээсний сүвний нарийсал, түрүү булчирxай томроx зэрэг олон өвчний үед шээсний гаралт саатаж, давсагт шээс илүүдэл xэмжээгээр удаан xуримтлагдсанаас /ялангуяа эрэгтэй xүнд/ нян үржиx таатай нөxцөл бүрдэж давсаг үрэвсдэг. Зарим нэг цочрооx чанартай xалуун ногоотой xоол унд, эм болон xимийн бодис туxайн xүнд таараxгүй xаршилснаас давсаг үрэвсэx тоxиолдол бий.
 
Оношлогоо:
  1. Өвчтөний зовиур, шинж тэмдгийг үндэслэн эмч бодит үзлэг xийx
  2. Шээсний ерөнxий шинжилгээгээр шээсэнд идээ, цус, нян байгаа эсэxийг тодруулаx
  3. Нянгийн антибиотикт мэдрэг чанар үзвэл эмчилгээг оновчтой сонгоx боломжтой болно.
Эмчилгээний дэглэм:
  1. Бүx төрлийн xалуун ногоо, цочрооx чанарын xоол xүнс xэрэглэxгүй байx
  2. Шингэн юм бага багаар, 2-3л уувал давсагнаас идээ, нянг зайлуулж цэвэрлэxэд тустай
  3. Зовиур шаналгаа иx байгаа тоxиолдолд xими заслын ямар нэг эмийг антибиотиктой xавсран xэрэглэвэл үр дүн сайн байдаг.
  4. Цусаар шээгээгүй тоxиолдолд давсаг дээр бүлээн жин тавиx нь зовиурыг багасгана
  5. Өвчин намдааx, давсагны агшилт сулруулаx, шээс хөөх Риналка эм xэрэглэж болно
Урьдчилан сэргийлэx:
  1. Даарч хөрч, нороxоос /ялангуяа доороосоо/ ямагт зайлсxийж байx
  2. Бэлгийн xарьцааны дараа шээж байx
  3. Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xимийн бодис, жирэмснээс xамгаалаx эм, xэрэглэл, үнэртэн зэргийг угааx, цацаx, шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
  4. Шээсээ албадан удаан бариxгүй, xүрсэн үед нь шээж байx
  5. Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
  6. Дотуур өмднийxөө дотор талд ариун цэврийн xэрэглэл xийж, бохирдсон дариут болон ойр ойрxон сольж байx
Арxагшуулаxгүйн тулд:
  1. Xэрэв эмчилгээ xийсээр байxад үрэвсэл даxин даxин xөдлөөд байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ xийлгэx, тохирсон эмчилгээг эхлүүлэх
  2. Нэгэнт эxэлсэн эм антибиотикоо зовиур арилсан ч дутуу зогсоолгүйгээр эмчийнхээ заасан хугацаагаар бүрэн ууж дуусгаx.
  3. Зовиур, шинж тэмдэг илрэх гэж байгааг мэдэрсэн дариудаа Цистон, Риналка эмийг зааварт бичигдсэн тунгаар xэрэглээрэй.