С аминдэмийн арьсанд үзүүлэх нөлөө

Хэрэв та өглөө болгон жүржийн цэвэр шүүс ууж, өдөр бүр шинэ ногооны салат иддэг бол таны арьс танд талархах болно. Учир нь С витамин бол арьсыг өнгөлөг, зөөлөн, сайхан байхад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг амин дэм юм. Гэвч бид жүржийн цэвэр шүүс, шинэ ногооны салатыг өдөр болгон хэрэглэж чадахгүй байгаа. Тиймээс 100% байгалийн гаралтай С витаминыг эрүүл мэнлийн нэмэлт байдлаар хэрэглэх нь зүйтэй. Английн Natures aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай,  өнгө үнэр амт оруулагчгүй, зажилж хүлхэж болдог, нохойн хошуутай С аминдэмийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна. Ингээд С аминдэм бидний арьсанд ямар их ач тустай болохыг товчхон тайлбарлая.

Нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаална

Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр чөлөөт радикал гэж нэрлэгдэх молекулууд арьсны бүтцийн гол хэсгүүд болох эс болон коллаген ширхэгийг ихээр гэмтээдэг. Үүнээс шалтгаалан арьс үрэвсэн, нөсөө толбо үүсч, үрчлээтэхээс гадна арьсны хавдар ч үүсэх боломжтой. С амин дэм нь маш хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг тул чөлөөт радикалуудыг саармагжуулж, үрэвслийг бууруулж, нөсөө толбо, үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Яг л улс эх орныхоо дархан хилээ хамгаалж буй дайчид гадны түрэмгийлэгчидтэй тэмцэж байгаа мэт. Эрдэмтдийн судалгааны үр дүнгээр өдөр тутамдаа С аминдэмийг нэмэлт байдлаар хэрэглэдэг эмэгтэйчүүдийн арьсанд үрчлээ үүсэлт бага , чийгшил сайтай байдаг нь нотлогдсон байдаг.

Эрүүл, толигор арьстай байхад тусална

С аминдэм нь коллагены нийлэгжилтэд оролцдог. Коллаген бол арьсны уян хатан, толигор байдлыг үүсгэдэг гол бүтэц юм. С аминдэм өдөр тутамдаа хэрэглэж байвал коллагены нийлэгжилт хангалттай сайн явагдсанаар эрүүл, толигор арьстай байх боломжтой.

Шархны эдгэрэлтийг дэмждэг

Хоол хийж байгаад гараа зүсч үзээгүй эмэгтэй байна уу? Зүссэн, түлэгдсэн, хөлдөж хайрагдсан гээд арьсны бүхий л төрлийн гэмтлийн эдгэрэлтэд С амин дэм чухал үүрэг гүйцэтгэдэг. С аминдэмийн цусан дахь хэмжээ хангалттай байх нь шарх хурдан эдгэхэд чухал.

Хөгшрөлтийг удаашруулдаг

Эмэгтэй хүний хөгшрөлтийг илэрхийлдэг зүйл нь нүд болон уруулын эргэн тойронд үүсдэг жижиг зурааснууд байдаг. С аминдэм коллагены нийлэгжилтийг дэмжиж, задралыг багасгаснаар иймэрхүү жижиг зураас үүсэлтийг багасгадаг.

Дээр дурдсан 100% байгалийн гаралтай Natures aid нохойн хошуутай С амин дэмийг өдөр тутамдаа хэрэглэснээр залуу сайхан төрхөө удаан хадгалах боломжтой болох юм шүү.

Учир нь энэ С аминдэм нь бидний иддэг хоол хүнснээс гарган авдаг, ямар нэгэн химийн бодис нэмэлтээр агуулаагүй тул биед гаж нөлөө үзүүлэхгүй. Байгаль дээрх хамгийн их С амин дэм агуулдаг жимс болох нохойн хошуу агуулдаг. Зажилж хүлхэж болдог тул шүлстэй хамт бага багаар залгигдан бие махбодид идэвхитэй үйлчлэл үзүүлдэг.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.