Шарталтаас хэрхэн сэргийлэх вэ?

Толгой өвдөж, ядарч, ам маш ихээр цангаж, дотор муухайрч, толгой эргэж байна гээд төсөөлдөө... Юу бодогдож байна. Шарталт... Өчигдөр та хэтрүүлжээ гэсэн үг.

Шарталтыг бууруулах 5 аргыг танд зөвлөе.

  1. Өнгөтэй согтууруулах ундаанаас татгалзах нь зөв

Зөвхөн этилийн спирт л шартуулдаг гэж үү! Үгүй дээ, дахиад өшөө олон байгаа. Согтууруулах ундаанд агуулагдах метанол, изопентанол, ацетон зэрэг нэмэлт бодисууд ч бас шарталт үүсгэдэг. Хэд хэдэн судалгааны үр дүнгээр метанол нь шарталтын үед илрэх шинж тэмдгийг 2-3 дахин нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. Дээрх нэмэлт бодисууд виски, коньяк, текила зэрэгт ихээр агуулагддаг. Тэгэхээр шартахгүй байя гэвэл өнгөтэй согтууруулах ундааг уухгүй байх хэрэгтэй.

  1. Хангалттай хэмжээний ус уух

Шээс  хөөх эм гэж сонссон л байх. Согтууруулах ундаа нь яг л эдгээр эм шиг шээс хөөх үйлдэл үзүүлдэг. Олон дахин, ойрхон ойрхон шээх нь бие махбодыг усгүйжилд оруулдаг. Усгүйжил үүссэний улмаас ам цангах, толгой өвдөх, ядрах, ам хатах зэрэг шинжүүд илрээд байгаа юм шүү дээ.  Та усгүйжилд орохгүйн тулд ус сайн уухад л хангалттай.

Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө 1 аяга ус, согтууруулах ундаа хэрэглэх үедээ хэд хэдэн аяга ус, унтахын өмнө дахин нэг аяга ус уугаарай.

  1. Хангалттай сайн унтаж амраарай

Согтууруулах ундаа нь нойргүйдэл үүсгэдэг. Хэрэв та уусан бол аль болох сайн унтаж амрах хэрэгтэй. Нойргүйдлээс шалтгаалан цочромтгой болох, уур хүрэх, ядрах шинжүүд илэрдэг. Тиймээс маргааш эрт ажилтай бол орой болтол наргихгүй байсан нь дээр биз дээ.

  1. Өглөөний цай уух

Бантан ч байна уу юу ч байна хамаагүй. Согтууруулах ундаа уусны маргааш өглөө нь аль болох чанартай өглөөний цай уугаарай. Согтууруулах ундаа нь цусны сахарыг бууруулж гидогликэми үүсгэдэг тул толгой эргэх, толгой өвдөх шинж илрээд байгаа юм. Өглөөний цайг өөртөө гэдэг дээ.

  1. Party Smart уух

Гэхдээ өөртөө хайртай л бол согтуураалах ундаанаас татгалзах нь хамгийн сайн арга дөө.Ер нь бол согтууруулах ундаа хэрэглэх үед этилийн спирт элгэнд задраад ацетальдегид хэмээх завсрын бүтээгдэхүүн үүсгэдэг. За энэ АЦЕТАЛЬДЕГИД л хүнд хэлбэрийн шарталт үүсгэдэг юмаа. Хэрэв ацетальдегид үүсэлт бага байвал хөнгөхөн шартана гэж ойлгож болно. Энэ ацетальдегид маш их хэмжээгээр үүсч хуримтлагдвал тархи болон элэгний эсүүдийг ихээр гэмтээдэг.Тэгээд л архи элгэнд муу гэдэг яриа гарсан биз. Энэтхэгийн Хималая гээд 100% ургамалын найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байдаг даа. Лив 52, цистон гээ л. Ихэнх хүмүүс мэддэг юм байна лээ. Хималая үйлдвэрийн 100% ургамалын найрлагатай Party Smart нь шарталтаас сэргийлж элгийг хамгаалдаг. Party Smart-ын гол үйлдэл нь элгэнд ацетальдегид үүсэхээс сэргийлдэгт оршино. Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө 2 капсулыг уухад л хангалттай!!!