ЭМ, 
                                                БРЕНД, 
                                                Бусад ЭМ, 
                                                Үе мөч, 
                                                Boryung, 
                          
                      
                      
                      
                                                
                                              
                      
                                                
                      
                    
                  КЕТОПРОФЕН НААЛТ №7
Бүтээгдэхүүний үйлдэл:
- Наалт дахь кетопрофен бодис нь арьсаар шимэгдэн үрэвссэн, гэмтсэн булчин, шөрмөс, үений эдэд үрэвсэл болон өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг.
 - Хэсэг газрын цусан хангамжыг сайжруулан, булчингийн чангарлыг арилгаж, хүзүү, мөр, нуруугаар хөшиж, чилж өвдөх зовиурыг намдаана.
 - Кетопрофен нь арьсаар хамгийн хурдан эрчимтэй нэвчдэг стероид бус үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийн бодис (NSAIDs) бөгөөд арьсны гүний давхарга руу 4 цагийн дотор тархаж үрэвсэж, гэмтсэн эдэд үйлчилдэг.
 
Найрлага, савалгаа:
Наалт бүрт 30мг Кетопрофен агуулсан. 10*7 см хэмжээтэй, уутандаа 7 ширхэгээр савлагдсан.
Хэрэглэх заалт:
- Үений үрэвсэл, гэмтлийн шалтгаант өвдөлт
 - Булчингийн өвдөлт
 - Шөрмөс болон үений холбоосын өвдөлт, үрэвсэл
 - Захын мэдрэлийн үрэвслийн үед кетопрофентай наалтыг хэрэглэнэ.
 
Хэрэглэх арга:
Өвдөлттэй хэсэг газарт өдөрт 1-2 удаа нааж хэрэглэнэ.
Анхааруулга:
Ил шарх, шалбархайтай газарт нааж хэрэглэхийг хориглоно.
        

