card
ЭМБРЕНДЭрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэдХүүхэдЖирэмсэн, хөхүүл эхийнHimalaya эм

ЛИВ.52, сироп 100 мл

Бүтээгдэхүүний үйлдэл:
Лив 52 сироп нь хоолны дуршлыг хэвийн түвшинд хүртэл нэмэгдүүлж, өсөлтийг эрчимжүүлж, биеийн жинг нэмэгдүүлнэ. Цөсний ялгаралтыг эрчимжүүлж, хоолны шингэц, боловсруулалтыг сайжруулна. Элэгний эсийн нөхөн сэргээлтийг сайжруулснаар элэгний үйл ажиллагааг сайжруулан тогтворжуулна, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ. .
Найрлага, савалгаа:
5мл сиропын найрлаганд: Capparis spinosa 34мг, Cichorium intybus 34мг, Solanum nigrum 16мг, Terminala arjuna 16мг, Cassia occidentalis 8мг, Achillea millefolium 8мг, Tamarix gallica 8мг болон Eclipta alba, Phyllanthus amarus, Boerhaavia diffusa, Tinospora cordifolia, Rapharanus sativus, Emblica officinalis, Plumbago zeylanica, Embelia ribes, Terminalia chebula, Fumaria officinalis зэрэг ургамлыг агуулна. 
 

Хэрэглэх заалт:

  • Элэгний хурц үрэвсэл 
  • Дутуу нярай болон жингийн дутагдалтай хүүхдэд
  • Хоолны дуршил буурах үед
  • Нярайн физиологийн шарлалтанд
  • Химийн ба туяа эмчилгээний хамааралт элэгний эмгэгшлийн үед
  • Удаан хугацааны өвчлөлийн үед эдгэрэлтийг түргэсгэх хавсарсан эмчилгээнд тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга:
Лив.52 сироп: Хүүхдэд 10мл-ээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Жоргүй олгогдох бүтээгдэхүүн. Бүх эмийн сангуудаар
Онцгой анхааруулга: Үгүй
Гаж нөлөө бүртгэгдээгүй.

Туйлын хориглох заалт үгүй