card
ЭМБРЕНДДотор эрхтэний бүтээгдэхүүнЗүрх судасны системWin-Medicare

NITROCONTIN 2.6, 25 шахмал

Бүтээгдэхүүний үйлдэл:
Нитроглоцериний үйлдлийн үндсэн зарчим нь судасны гөлгөр булчинг сулруулан захын артер, венийг, түүний дотор венийн судсыг өргөсгөн үйлчилдэгт оршино. Капиллярын дараах венийн судас, том венийг өргөсгөсний улмаас зүрхэнд эргэн ирэх цусны хэмжээ багасч зүүн ховдлын төгсгөлийн даралт (зүрхний өмнөх ачаалал) буурдаг байна. Артерийн судсыг өргөсгөсний улмаас судасны системийн эсэргүүцэл бууран артерийн даралт (зүрхний дараах ачаалал) багасдаг. Нитроглицерин артерийн болон венийн судас өргөсгөснөөр зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ буурдаг ба хангамж-хэрэгцээний харьцаа зохистой болдог. Титэм судасны урсгалаар нитратууд коллатераль сувгуудад хүрч зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалтай (ишеми) хэсгийн цусан хангамжийг сайжруулдаг байна. Нитроглицериний нөлөөгөөр зүрхний эпикард хэсгийн титэм артери өргөсгөдөг боловч энэ нь зүрхний бахыг эмчлэх үйлдэлд нь дэмжлэг үзүүлдэг эсэх нь тодорхойгүй болно. Нитроглицерин эмчилгээний тунгаараа систол, диастолын артерын дундаж даралтыг буруулна. Титэм артерийн нэвчилт тогтворждог ба артерийн даралт буурсны улмаас зүрхний хэм түргэсэн диастолын дүүргэх хугацаа богиносдог. Нитроглицериний эмчилгээний нөлөөгөөр төвийн венийн болон уушгины капиллярын салаалсан хэсгийн даралт нэмэгдэх ба уушгины судасны ерөнхий эсэргүүцэл болон судасны системийн эсэргүүцэл багасдаг. Артерийн даралт буурах үед рефлексийн замаар зүрхний хэм үл мэдэг олширдог. Зүрхний индекс ихсэж багасаж эсвэл өөрчлөгдөхгүй үлдэж болдог. Зүүн ховдлын дүүргэх даралт болон судасны системийн эсэргүүцэл ихэссэн өвчтөнд зүрхний индекс буурч болох бөгөөд яваандаа зүрхний индекс ихсэж болох нь туршилтаар нотлогдсон. Нөгөө талаас зүрхний дүүргэх даралт болон болон зүрхний индекс нь хэвийн үлдэж болох бөгөөд нитроглицеринийг судсаар хэрэглэсэн үед үл мэдэг буурч болно. Нитроглицерин нь бие махбодид сайтар тархах бөгөөд насанд хүрсэн эрэгтэй хүнд түүний тархалтын эзэлхүүн ойролцоогоор 3 литр/кг байх ба хурдан хугацаанд хувирч динитрат (1,2 динитроглицерол ба 1,3 динитроглицерол) болон мононитратыг үүсгэнэ. Түүний хагас элиминацын хугацаа нь богино буюу 1-4 минут байдаг.
Найрлага, савалгаа:
глицерал тринитрат 2.6 мг. Хайрцагандаа 25 шахмал
Хэрэглэх заалт:
зүрхний бахын өвчин сэдрэлийн болон давтамжийг багасгахын тулд зүрхний бахын удаан хугацааны эмчилгээнд урьчдилан сэргийлэх зорилгоор , Кардиомиопати, зүрхний зогсонгишилт дутагдлын хавсарсан эмчилгээнд, ИБС
Хэрэглэх арга:
2.6 мг шахмалыг 1 ширхэгээр өдөрт өглөө, оройд өлөн үед бүхлээр залгиж ууна.м
Анхааруулга:
Бусад эмүүдийн нэгэн адил зүрхний бахын эмчилгээнд нитроглицеринийг хэрэглэж байгаад гэнэт зогсоовол шинж тэмдэг дахидаг. Удаан хугацааны эмчилгээнд хэрэглэж байгаад зогсоохдоо тунг хэдэн өдрийн туршид аажим багасгах ба өвчтөнийг сайтар хянаж байх шаардлагатай.Жирэмсний категор –С. Жирэмсэн болон хөхүүл үед нитратууд аюулгүй, хор нөлөөтэй эсэх нь тодорхойгүй. Хэрэв эмч зайлшгүй шаардлагатай хэмээн зөвлөөгүй бол нитратуудыг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй байх нь зүйтэй.