card

ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай цахим хуудсанд зочилсонд талархал илэрхийлье.

“Цахиур Төмөр” ХХКомпани нь 2001 онд байгуулагдсан цагаасаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд одоо бизнесийн бусад салбарт ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаа болно.

Бид Монгол улсдаа анх удаа импортын уламжлалт эм бэлдмэлийг эмчилгээний практикт нэвтрүүлээд зогсохгүй, анх удаа монгол хэл дээр шошго, тайлбартай эмийн бэлдмэл импортолсноороо бахархдаг.

Манай компанийн амжилт ололт бүхэн эрч хүч, авьяас чадвартай ажилтан, ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань итгэл, сэтгэлийн хүч юм.

Хэрэглэгч, харилцагч та бүхэндээ бидэнд итгэл хүлээлгэн өдийг хүртэл хамт хөгжин дэвжиж байгаад талархал илэрхийлэхийн сацуу аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажлын өндөр амжилт хүсье.

“Цахиур Төмөр” ХХК-н ерөнхий захирал С.Нарантуяа

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТҮҮХЭН ЗАМНАЛ, ОЛОЛТ АМЖИЛТ