card
ЭМБРЕНДБусад ЭМҮе мөчWin-Medicare

ДИКЛОМОЛ ГЕЛЬ, 20 ГР

Бүтээгдэхүүний үйлдэл:
Диклофенак натри 1%-20гр нь үений бүх төрлийн үрэвслийг дарж, өвдөлт намдаана. Хүзүү,нуруу, түнх, өвдөгний үений үрэвслийг дарах, өвдөлт намдаах үйлдэлтэй гель. Арьс цочроохгүй, үенд хурдан шингэж, үйлдлээ хурдан үзүүлнэ.
Найрлага, савалгаа:
Диклофенак натри 1%-20гр
Хэрэглэх заалт:
Өвдөлтийг намдааж, хөшингө болон хавдрыг багасгах зорилгоор, тухайлбал: үений мултрал, шөрмөс сунах, гэмтлийн дараах хавдар, нуруугаар өвдөх, остеоартрит, ревматойдны артритын үед үеэр өвдөх гэх мэтэд арьсан дээр ИЛ ГЭМТЭЛГҮЙ үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Хэсэгт газарт өдөрт 3 удаа түрхэнэ.
Анхааруулга:
Анхааруулга: Арьсан дээр ил шархтай буюу арьсны гэмтэлтэй үед хэрэглэхгүй. Нүд, хамар, ам, бэлэг эрхтэн, хошногоны орчим хэрэглэхгүй. Хэрэв хүргэсэн тохиолдолд усаар сайтар цэвэрлэх хэрэгтэй. Хөхүүл болон жирэмсэн үед гелийг хэрэглэхийн өмнө эмчээсээ зөвлөгөө авна уу.