Бөөрний өвчтэй хүн хэрэглэхэд тохиромжтой хүнснүүд

Хэрэв та бөөрний өвчтэй бол натри, кали, фосфорын хэрэглээг бууруулах хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй бөгөөд хоногт 1000мг -аас хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. 

  1. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа бол тэжээллэг ногоо бөгөөд витамин C, K, B, фолийн хүчил зэрэг олон төрлийн нэмэлт амин дэм мөн эслэгийн маш сайн зохистой эх үүсвэр юм.  
Нэг аяга (124 грамм) чанасан цэцэгт байцаанд :
Натри: 19 мг
Кали: 176 мг
Фосфор: 40 мг агуулагдана.

  1. Улаан усан үзэм

Улаан усан үзэм нь маш гайхалтай бөгөөд багахан хэмжээний улаан усан үзэм нь хүний биед асар их тэжээл өгдөг. Витамин С-ийн өндөр агууламжтай бөгөөд үрэвслийг намдаах үйлчилгээтэй флавоноид хэмээх хорт хавдраас урьдчилан сэргийлдэг бодис агуулдаг. Мөн улаан усан үзэмд ревератрол их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, чихрийн шижин, сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй нэгэн төрлийн флавоноид юм.
Хагас аяга улаан усан үзэмд (75 грамм) :
Натри: 1.5 мг
Кали: 144 мг
Фосфор: 15 мг

  1. Өндөгний цагаан

Өндөгний шар нь тэжээллэг чанар сайтай боловч фосфор их хэмжээгээр агуулдаг тул бөөрний өвчтэй хүний хооллох дэглэмийн хувьд өндөгний цагаан дээр тогтдог.

Өндөгний цагаан нь бөөрөнд тохирсон уургийн хамгийн сайн эх үүсвэр. Түүнчлэн диализ эмчилгээ хийлгэж буй, уургийн хэрэгцээ өндөр байгаа боловч фосфорыг хязгаарлах шаардлагатай хүмүүсийн хувьд энэ бол хамгийн зөв сонголт юм.
Хоёр том өндөгний цагаанд (66 грамм) :
Натри: 110 мг
Кали: 108 мг
Фосфор: 10 мг

  1. Сармис

Бөөрний өвчтэй хүмүүс натри агуулсан хоол хүнс, түүний дотор давс агуулсан хоол хүнсийг хязгаарлах хэрэгтэй байдаг. Сармис нь давсыг орлож хоолны амтыг нэмэхийн зэрэгцээ тэжээллэг чанараар өндөр хүнс юм. Сармис нь манган, витамин С, витамин В6 -ийн зохистой эх үүсвэр болдог.
Гурван хумс (9 грамм) сармис нь :
Натри: 1.5 мг
Кали: 36 мг
Фосфор: 14 мг агуулдаг.

  1. Оливын тос (Чидун жимсний тос)

Чидун жимсний тос нь сайн өөх тосны эх үүсвэр бөгөөд фосфор агуулаагүй тул бөөрний өвчтэй хүмүүст энэ нь гайхалтай сонголт болдог. Чидун жимсний тосны ихэнх өөх тос нь олеины хүчил гэж нэрлэгддэг ханаагүй тосны хүчил бөгөөд зөөлрүүлэх үйлчилгээтэй. Түүнчлэн, ханаагүй өөх тос нь өндөр температурт тогтвортой байдаг бөгөөд чидун жимсний тосоор хоол хийх нь эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай.
Нэг хоолны халбага (13.5 грамм) оливын тос нь :
Натри: 0.3 мг
Кали: 0.1 мг
Фосфор: 0 мг

  1. Байцаа

Байцаа нь шим тэжээл, эрдэс бодисоор ихээхэн баялаг бөгөөд витамин K, C, витамин В-н олон төрлүүдийн эх үүсвэр юм. Нэмж дурдахад байцаа нь уусдаггүй эслэгийг агуулдаг бөгөөд хэвийн бие засах үйл явцыг сайжруулж, өтгөний хэлбэржилтийг бүрдүүлж өгдөг.  
Байцаа нь кали, фосфор, натрийн агууламж багатай, нэг аяга (70 грамм) хэрчсэн байцаанд :
Натри: 13 мг
Кали: 119 мг
Фосфор: 18 мг

  1. Арьсгүй тахиа

Уураг хязгаарлагдмал хэмжээгээр авах нь бөөрний өвчтэй зарим хүмүүст чухал ач холбогдолтой боловч нөгөө талаар бие махбодид хангалттай хэмжээний уураг өгөх нь бусад эрхтэн тогтолцоонд чухал үүрэгтэй.
Арьсгүй тахианы цээж маханд арьстай тахианы цээж махнаас бага фосфор, кали, натри агуулдаг. Хэрэв та тахианы мах авахаар хайж байгаа бол шинэ тахианы арьсгүй цээж мах аваарай мөн натри, фосфор ихээр агуулдаг шарсан тахианы махнаас татгалзах хэрэгтэй.
Нэг бүхэл арьсгүй цээж мах (84 грамм) :
Натри: 63 мг
Кали: 216 мг
Фосфор: 192 мг

  1. Чинжүү

Чинжүү нь маш их хэмжээний нэмэлт бодис агуулдаг боловч олон төрлийн хүнсний ногооноос ялгаатай нь кали багатай байдаг. Чинжүү нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх витамин С -ээр баялаг байдаг ба нэг жижиг улаан чинжүү (74 грамм) нь витамин С -ийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 105% -иар илүүг агуулдаг.
Нэг жижиг улаан чинжүү (74 грамм) нь :
Натри: 3 мг
Кали: 156 мг
Фосфор: 19 мг

  1. Сонгино

Сонгино нь хоолны амтыг сайжруулж, хоолны дуршил нэмэгдүүлэх сайн талтай. Мөн сонгино нь витамин С, манган, витамин В –ээр баялаг бөгөөд гэдэсний бичил орчин, ашигтай бактериудыг арчлах замаар ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг.
Нэг жижиг сонгино (70 грамм) :
Натри: 3 мг
Кали: 102 мг
Фосфор: 20 мг агуулдаг.

  1. Редиск

Редиск нь кали, фосфорын агууламж багатай боловч бусад олон төрлийн нэмэлт тэжээлүүдээр баялаг байдаг. Редиск нь зүрхний титэм судасны өвчин, нүдний катаракт үүсэх эрсдлийг бууруулдаг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх витамин С -н онцгой эх үүсвэр юм. Нэмж дурдахад халуун перц шиг амт нь давс багатай хоолны амтыг сайжруулдаг.
Хагас аяга (58 грамм) зүссэн редиск нь :
Натри: 23 мг
Кали: 135 мг
Фосфор: 12 мг

     11. Манжин
Манжин нь бөөрөнд сайн зохицдог бөгөөд төмс, хулуу зэрэг кали ихтэй хүнсний ногоог орлох гайхалтай бүтээгдэхүүн болдог. Манжин нь эслэг, витамин С -ээр баялаг. Тэдгээрээс гадна В6 ба манганы муугүй эх үүсвэр болдог. Бөөрний өвчтэй хүний хоолонд шарж, чанаж, нухашлаж идэж болно.
Хагас аяга (78 грамм) чанасан манжин нь :
Натри: 12.5 мг
Кали: 138 мг
Фосфор: 20 мг

  1. Хан боргоцой

Жүрж, банана, киви зэрэг халуун орны олон төрлийн жимснүүд маш их кали агуулдаг. Аз болоход хан боргоцой нь тийм биш бөгөөд бөөрний өвчтэй хүмүүс идэхэд тохиромжтой жимс юм. Хан боргоцой нь эслэг, манган, витамин С мөн үрэвслийг бууруулдаг бромелайн агууламж өндөртэй байдаг.
Нэг аяга (165 грамм) хан боргоцойн хэсэг нь дараахь зүйлийг агуулдаг.
Натри: 2 мг
Кали: 180 мг
Фосфор: 13 мг

  1. Цангис жимс

Цангис жимс нь давсаг, бөөрний аль алины үйл ажиллагааг дэмждэг давуу талтай. Цангис жимс нь А хэлбэрийн проантоцианидин хэмээх фитонутриент агуулдаг бөгөөд энэ нь микробуудыг шээсний сүв, давсагны хананд наалдуулдаггүй инэгснээр шээсний өгсөх замын халдвар, давсагны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Нэг аяга (100 грамм) шинэ цангис жимс нь дараахь зүйлийг агуулдаг.
Натри: 2 мг
Кали: 80 мг
Фосфор: 11 мг

Хималай Цистон эм нь бөөр шээс дамжуулах замын үрэвсэл, бактерийн эсрэг, чулууг задлах дахилтаас сэргийлэх, агчил тавиулах үйлдэлтэй. Жирэмсэн, хөхүүл эхчүүд, хүүхдийн шээс дамжуулах замын халдварын эмчилгээнд хэрэглэхэд үр дүн сайтай, хор аюулгүй байдгаараа давуу талтай эм юм. Хималай Риналка эм нь давсагны гилгэр булчингийн агчил тавиулах, халдварын эсрэг, шээсний /pH/ орчинг хэвийн болгох, шээсний замын салстын цочролыг бууруулах үйлдэлтэй. Цистит буюу давсагны үрэвслийн үед илрэх шээхэд хорсох, халуу оргих, өвдөлттэй шээх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг шинж тэмдгийг түргэн хугацаанд намдаан, дахилтыг бууруулна.


Нийтэлсэн : Их эмч Э. Мөнхтэмүүлэн                Эх сурвалж : https://medicircle.in/best-foods-people-kidney-disease-consume