ОЙР ОЙРХОН ШЭЭС ХҮРЭХ НЬ...?

Ихэнх хүмүүсийн хувьд өдөрт 6-8 удаа бие засах нь хэвийн буюу эрүүл гэж үздэг. Өдөрт 8 -аас дээш удаа шээх эсвэл шөнө дунд шээс хүрэх нь та өдөрт хэт их шингэн уудаг, унтахаасаа өмнө ойрхон шингэн зүйл уусан гэсэн үг. Хэрэв тэгээгүй бол энэ нь танд эрүүл мэндийн асуудал байгааг илтгэнэ.

1. Байнга шээх шалтгаанууд

Байнга шээх нь бөөрний өвчин, хэт их шингэн уухаас эхлээд янз бүрийн шалтгаантай байж болдог. Хэрэв халуурах, ойр ойр шээс хүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд дагалддаг бол та шээсний замын халдвар авсан байж болно. Байнга шээх бусад шалтгаануудын дунд дараахь зүйлс орно.

  • Чихрийн шижин. Их хэмжээгээр байнга шээх нь ихэвчлэн 1 ба 2 -р хэлбэрийн чихрийн шижин өвчний анхны шинж тэмдэг байдаг ба хүний бие шээсээр дамжуулан илүүдэл глюкозоос ангижрахын тулд ийнхүү их шээдэг байна.
  • Жирэмслэлт. Жирэмсний эхний долоо хоногоос эхлэн өсөн нэмэгдэж томорч буй умай нь давсаганд шахалт өгч байнга шээхэд хүргэдэг.
  • Түрүү булчирхайн асуудал. Томорсон түрүү булчирхай нь шээсний сүвэн дээр дарж, шээсний урсгалыг хааж болно. Инэгснээр давсагны хана цочромтгой болж бага хэмжээний шээс агуулсан байсан ч агшиж ойр ойрхон шээс хүргэдэг.
  • Завсрын цистит. Үл мэдэгдэх шалтгаантай энэ нөхцөл байдал нь давсаг, аарцагны орчмоор өвддөг ба ихэнх тохиолдолд ойр ойрхон шээх шаардлагатай болдог.
  • Шээс хөөх эм хэрэглэх. Цусны даралт ихсэх эсвэл биед их шингэн хуримтлагдахад хэрэглэдэг эдгээр эмүүд нь бөөрөнд нөлөөлж, илүүдэл шингэнийг биеэс зайлуулж, байнга шээх шалтгаан болдог.
  • Тархины цус харвалт эсвэл бусад мэдрэлийн өвчин. Давсагны мэдрэлийн гэмтэл нь давсагны үйл ажиллагаанд хүндрэл учруулж, ойр ойрхон, гэнэт шээхэд хүргэдэг.
  • Гиперкальциеми. Энэ нь цусан дахь кальцийн хэмжээ хэвийн хэмжээнээс давсан гэсэн үг юм. Шалтгаан нь паратироидын булчирхайн хэт идэвхжил, бусад өвчин (сүрьеэ, саркоидоз), тэр ч байтугай хорт хавдар (уушиг, хөх, бөөр, олон миелома) орно. Гиперкальциемийн үед байнга шээх зовиураас гадна доорх шинжүүд илэрч болно.

Хэт их цангах

Ходоод, гэдэсний хямрал

Дотор муухайрах, бөөлжих

Өтгөн хаталт

Яс, булчингийн өвдөлт, сульдаа

Тархины асуудал: Төөрөгдөл, ядаргаа, сэтгэлийн хямрал

Зүрхний асуудал (ховор тохиолддог): Зүрхний хэм алдагдал болон зүрхний бусад асуудал

Бусад шалтгаанууд: Бага аарцгийн эрхтний пролапс (эмэгтэйчүүдэд), давсагны хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, давсагны үйл ажиллагааны алдагдал, туяа эмчилгээ зэрэг ховор тохиолдох шалтгаанууд бас байдаг.

 

2. Оношлогоо

Хэрэв ойр ойр шээх давтамж нь таны амьдралын хэв маягт саад болох эсвэл  халуурах, нуруу, хажуугаар өвдөх, бөөлжих, даарах, хоолны дуршил нэмэгдэх, цангах, ядрах, шээс цустай, язмагтай байх, бэлэг эрхтэн, үтрээнээс ялгадас гарах зэрэг бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байвал та эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Шалтгааныг оношлохын тулд эмч ерөнхий биеийн үзлэг хийж, өвчний түүхийг авч, дараах асуултуудыг асууна.

Та ямар нэгэн эм ууж байна уу?

Танд өөр шинж тэмдэг илэрч байна уу?

Асуудал зөвхөн өдрийн цагаар эсвэл шөнийн цагаар танд тохиолддог уу?

Та ердийнхөөс илүү ууж байна уу?

Таны шээс ердийнхөөс бараан эсвэл цайвар байна уу?

Та согтууруулах ундаа эсвэл кофейн агуулсан ундаа уудаг уу?

Бие махбодийн үзлэг, өвчний түүхээс хамаарч эмч дараахь шинжилгээг танаас авч болно.

Цусны шинжилгээ. Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр бөөрний үйл ажиллагаа, электролит, цусан дахь сахарын хэмжээг шалгах боломжтой.

Шээсний шинжилгээ. Шээсний ерөнхий шинжилгээ нь шээсээр дамжин гадагшилдаг янз бүрийн нэгдлүүдийг илрүүлэх, хэмжих олон тооны туршилтыг агуулдаг.

Цистометр. Давсаг хэр сайн ажиллаж байгааг харахын тулд давсагны доторх даралтыг хэмжих туршилт юм. Уродинамик гэж нэрлэгддэг өргөн нэр томъёо байдаг бөгөөд үүнд цистометр, урофловометр, шээсний даралт болон бусад шинжилгээ орно.

Цистоскопи. Цистоскоп гэж нэрлэгддэг нимгэн, хөнгөн багаж ашиглан давсаг, шээсний сүвний дотор талыг харах боломжийг эмчдээ олгодог шинжилгээ.

Мэдрэлийн шинжилгээ. Мэдрэлийн эмгэг байгаа эсэхийг батлах эсвэл үгүйсгэхэд туслах оношлогооны шинжилгээ, үйл ажиллагааг хэлнэ.

Хэт авианы шинжилгээ. Дууны долгион ашиглан биеийн дотоод бүтцийг дүрслэх оношлогооны дүрслэл. (ЭХО)

3. Эмчилгээ

Эмчилгээ нь өвчнийг үүсгэж буй үндсэн асуудлыг шийдэхэд чиглэх болно. Жишээлбэл, хэрэв чихрийн шижин өвчин шалтгаан нь болж байвал эмчилгээнд цусан дахь сахарын хэмжээг хянах, бууруулах  шаардлагатай болно.

Давсагны хэт идэвхитэй мэдрэг байдлын эмчилгээг дараах зүйлүүдээс эхлэх ёстой.

Хоолны дэглэмийг өөрчлөх. Давсгийг цочроодог, шээс хөөх эмтэй төст үйлдэлтэй хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд кофейн, архи, хийжүүлсэн ундаа, улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүн, шоколад, хиймэл чихэр, халуун ногоотой хоол орно. Өтгөн хаталт нь давсагны хэт мэдрэгшлийн хам шинжийн шинж тэмдгийг улам дордуулж болзошгүй тул эслэг ихтэй хоол хүнс идэх нь бас чухал юм.

Шингэний хэрэглээг хянах. Өтгөн хатах, шээс хэт өтгөрөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд та хангалттай бас тохируулан уух хэрэгтэй. Унтахын өмнө шингэн зүйл уухаас зайлсхийх нь хамгийн чухал юм.

Кегелийн дасгалууд. Эдгээр дасгалууд нь давсагны хяналтыг сайжруулах, шээсний давтамжийг багасгах зорилгоор давсаг, шээсний сүвийн эргэн тойрон дахь булчинг бэхжүүлэхэд тусалдаг. Бага аарцгийн булчинг өдөрт гурван удаа таван минутын турш чангалах дасгал хийх нь давсгийг чангалж өгдөг.

Хималай Цистон эм нь бөөр шээс дамжуулах замын үрэвсэл, бактерийн эсрэг, чулууг задлах дахилтаас сэргийлэх, агчил тавиулах үйлдэлтэй. Жирэмсэн, хөхүүл эхчүүд, хүүхдийн шээс дамжуулах замын халдварын эмчилгээнд хэрэглэхэд үр дүн сайтай, хор аюулгүй байдгаараа давуу талта эм юм. Хималай Риналка эм нь давсагны гилгэр булчингийн агчил тавиулах, халдварын эсрэг, шээсний /pH/ орчинг хэвийн болгох, шээсний замын салстын цочролыг бууруулах үлйдэлтэй. Цистит буюу давсагны үрэвслийн үед илрэх шээхэд хорсох, халуу оргих, өвдөлттэй шээх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг шинж тэмдгийг түргэн хугацаанд намдаан, дахилтыг бууруулна.

 

Нийтэлсэн : Э. Мөнхтэмүүлэн             Эх сурвалж : https://www.webmd.com/urinary-incontinence-oab/frequent-urination-causes-and-treatments