Гаднаасаа биш дотроосоо гэрэлт: Aloe vera буюу Зуун настны шүүс

Цэвэр зуун настын шүүс нь найрлагадаа
✔️12 төрлийн аминдэм /А, Б1,Б2,Б3,Б6,Б9,Б12,Е,Ц гэх мэт/
✔️20 төрлийн эрдэс бодис /Кальци, Фосфор, Кали, Төмөр, Натри, Манган, Магни, Хром, Цайр гэх мэт/
✔️Хүний биед зайлшгүй шаардлагатай 7 төрлийн аминхүчлийг агуулж өгсөн байдаг.

 

Зуун настны шүүс хүний бие дараах ашиг тустай

  • Зуун настын шүүсэнд агуулагдах идэвхтэй бодисууд нь бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулдаг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Тэр дундаа гулгамтгай бүтэц нь гэдэсний ханаар шингэж, хорт бодисуудыг бүдүүн гэдсээр дамжуулан хөөж гаргадаг. Мөн зарим судалгаанд зуун настын цэвэр шүүс нь чихрийн шижингийн үед элэг хамгаалах үйлдэлтэй гэсэн үр дүн гарсан байдаг.
  • Олон Улсын Иммунофармакологийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар зуун настын полисахаридууд нь хавдрын эсийн эсрэг үйлдэл бүхий хүний биеийн залгигч эсийг идэвхжүүлдэг хүчтэй үйлчилгээтэй болохыг тогтоосон байна. Германы эрдэмтдийн хийсэн судалгаагаар зуун настын шүүс нь хэт ягаан туяаны хорт нөлөөгөөр үүсгэгддэг арьсан дээрх үрэвслийн эсрэг шинж чанартай болохыг илрүүлсэн байна.
  • Зуун настын шүүс нь арьсыг чийгшүүлж, залуужуулах гайхалтай үйлдэлтэй бөгөөд арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэгч коллаген, эластин үүсэлтийг нөхөн сэргээж уян хатан чанарыг хадгалж өгөх ашиг тустай.
  • Зуун наст нь ходоодны ханын агчлыг суллаж, цэвэрлэн хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Энэ нь ходоод, гэдэсний цочмог хамшинж, улаан хоолойн сөөргөө эмгэгийн үед ашиг тустай бөгөөд архаг ходоодны шархлааны зовуурыг намдаана. Судалгаагаар ходоодны шархлаа үүсгэгч хеликобактерийн эсрэг үйлдэл үзүүлдэг үр дүн гарсан байдаг. Мөн гэдэсний хэвийн бичил биетний тэнцвэртэй байдлыг хангахад тусалдаг.

Англи улсын NaturesAid үйлдвэрийн 100% Алое вера шүүс 2 дахин өтгөрүүлсэн, цагаан хоолтнуудыг Веган тэмдэглэгээтэй.  

Веган /Vegan/: Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд орж буй орц, түүхий эдийг тарьж ургуулах, боловсруулах үйл явцад ямар нэгэн химийн гаралтай бордоо/пестицид/, нийлэг бордоо, ионжуулах туяа, генетикийн өөрчлөлтөд оруулаагүй, 100% органик цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгийг илтгэсэн тэмдэглэгээ юм.

Бид: Чанар, Үр дүн, Эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг эрхэмлэнэ.
Та худалдан авахыг хүсвэл зурган дээр дараарай.