Хятадын синофарм вакцины мэдээлэл, гаж нөлөө

Хятадын Синофарм вакцин Хятадын Кешин компанийн бүтээл бөгөөд анагаах ухааны цэргийн академийн эмч нар энэхүү вакциныг 1 сарын дотор гарган авсан ба одоогоор энэ төрлийн гурван вакцин  Хятадад хөгжиж байна. Эдгээр нь Sinopharm, Sinovac Biotech, CanSino компаниудын вакцин юм. Кешин нь 2020 оны босгон дээр албан ёсоор Ковидын эсрэг вакцин хэмээн зарласан анхны компани юм.

Технологи :

Энэхүү вакцин нь уламжлалт аргаар бүтсэн вакцин бөгөөд тусгай хяналттай орчинд вирүсийг ургуулан дархлаа тогтоож болох хангалттай өндөр идэвхтэй вирүсийн түүн авч  дулаан эсвэл формальдегид гэх мэт аргыг ашиглан вирүсийн хоруу чанарыг сулруулан гарган авсан бөгөөд уламжлалт аргаар бүтсэн тул вакцин харьцангуй хурдан бүтсэн гэж хэлж болох юм.

Уламжлалт аргааар бүтсэн вакцинд та бидний сайн мэдэх галзуу, цэцэг өвчин, улаанууд өвчний эсрэг вакцинууд багтах ба практикт амжилттай ашиглагдаж байгаа юм.

Эмнэлзүйн туршилт :

Бээжинд вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо 1 сая давсан бол Шанхайд 602,000 хүнд вакцин хийлгэж, Хятад улсын хэмжээнд 10 сая гаруй тун вакцин хийлгэжээ …

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2020.12.18-ны өдөр хэлэхдээ, өнөөг хүртэл Хятад улс АНЭУ, Бразил, Пакистан, Перу болон бусад улс орнуудад Ковид-19 цар тахлын вирусийн эсрэг таван шинэ вакциныг эмнэлзүйн туршилтын III үе шатанд хэрэглэж байна гэжээ.

Үйлдвэрлэгч Синофарм вакцины үр дүнгийн талаар албан ёсны тоо гаргаагүй байгаа боловч Бразилийн хамтран ажиллагсдын хийсэн үнэлгээ 20оны эхэнд 78% хүртэл үр дүнтэй байгааг харуулж байна. Индонезийн эрүүл мэндийн байгууллагууд үр дүнтэй байдлын талаар 65% мэдээлэв.

Гэвч бразилд хийгдсэж буй туршилт 1 сард 54%ын үр дүнтэй гэж гаргасан ба тодорхойгүй шалтгааны улмаас судалгааны ажлыг зогсоосон байна. ДЭМБ-д одоог хүртэл тайлан тавиагүйгээс бүртгэн авахаас татгалзсан байна.

Хадгалалт, тээвэрлэлт :

Цаасан дээр Sinovac-ийн гол давуу талуудын нэг бол шимпанзегийн ханиадыг үүсгэдэг генийн инженерийн вирусаас бүтсэн Оксфордын вакцин шиг 2-8 хэмийн стандарт хөргөгчинд хадгалах боломжтой юм. Ингэснээр хөгжил буурай болон төвөөсөө хязгаар байрлалтай аймаг сумын хүмүүсийг вакцинд хамруулах бололцоо үүсээд байгаа билээ.

Гаж нөлөө : 

2020.04 сараас гаж нөлөөг бүртгэсэн ба хамгийн их тохиолдож байгаа нь тарилгын талбайд бага ба дунд зэргийн өвдөлт, ядаргаа, толгой өвдөх , булчин өвдөх зэрэг ерөнхий харшлын урвал 30мин дотор болон настай хүмүүст 1-2 хоногт илэрч байна. Эмийн найрлагад харшилтай хүмүүсд хүчтэй анафлаксийн шок үзүүлж болох бөгөөд гэхдээ вакцин хийх компаниас үүнийг тооцоолон эрүүл мэндийн удирдамж гаргасан байна. 

Вирүсийн хоруу чанар их тул зарим хүмүүст удаан хугацаанд зовуурь илэрч болно. Гэхдээ зовуур их байх тусам дархлаа тогтох боломж дагаад их байдаг байна.Огт зовуур өгөхгүй бол дархлаа сул тогтох боломжтой хэмээн Хятадын Эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.  

Анхааруулга :

Хүүхэд , дархлаа уналтын өвчтэй болон жирэмсэн хүмүүсд дархлаа хэр удаан хугацаанд тогтох нь тодорхойлогдоогүй учир хийхээс вакцин тарихгүй байгаа ба харшилын зовууртай хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар ч дүгнэлт гараагүй байна. 

Манай улсад :

2-р сарын 22 (Синьхуа) - Даваа гарагийн орой Монгол Улсаас БНХАУ-аас хандивласан 300,000 тун Синофарм КОВИД-19 вакциныг хүлээн авлаа.

Вакцины хандивыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Шадар сайд Сайнбуян Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэнруй нар угтан авлаа.

Амарсайхан : "Энэ хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгасан манай найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түнш Хятад улсад Монголын засгийн газар, ард түмний өмнөөс гүн талархал илэрхийлье" гэж хэлэв.

Олон улсад: