+45 наснаас эхлэн үтрээг өдөр бүр арчлах 5 зөвлөмж

Үтрээ бол бүсгүй хүний дотоод гоо сайхан,2 дахь зүрх билээ. Үтрээ нь үтрээний үүдэвчээс умайн хүзүүтэй нийлэх хэсэг хүртэл үргэлжилдэг агших, сунах чадвартай булчинлаг гуурсан хоолой юм. Үтрээний дотор талын ханыг хучсан нимгэн салст давхарга нь шүүрэл ялгаруулдаг бөгөөд бид үүнийг цагаан юм гэж нэрлэдэг.  Хэвийн үтрээнээс хоногт 1-4мл цагаан цайвар, тунгалаг, өтгөн эсвэл шингэн , үнэргүй шүүрэл ялгарна.   Үтрээний орчин залуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн орчин хүчиллэг, үтрээний хана зузаан байдаг бол охид болон 45 наснаас дээш бол орчин нь шүлтлэг, үтрээний хана нимгэрч, үтрээний шүүрэл эрс багасдаг. Иймээс үтрээг чийгшүүлэх, эмчлэх шаардлага 45 наснаас эхлэн үүсдэг. 

1. Үтрээний хуурайшилтаас сэргийлэх хэрэгтэй

Цэвэршилтийн дараа олон эмэгтэйчүүдэд үтрээ хуурайших, давсаг сулрах зэрэг шээс-бэлгийн замын зовиуруудтай тулгардаг. Цэвэршилт явагдсаны улмаас өндгөвчнөөс ялгарах эстроген даавар хэмжээ буурч, улмаар үтрээний шүүрэл ялгаралт буурч,  үтрээ хуурайшдаг байна. Насжилт дагаж бэлгийн дааврын түвшин буурах нь үтрээ хуурайших, бэлгийн хавьтал өвдөлттэй болох улмаар бэлгийн хавьтлаас зайлсхийх, бэлгийн ерөнхий дур хүсэл, сэдээлт буурах зэргээр бэлгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Үтрээний хуурайшилт, хатингаршлыг  илрүүлэн оношилж, зохистой эмчилгээг хугацаа алдалгүй, эргэшгүй өөрчлөлт гарахаас өмнө хийх шаардлагатай. Үтрээний хатингаршлын эмчилгээг тасралтгүй, үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Үтрээг чийгшүүлэх төрлийн гелийг өдөр бүр хэрэглээрэй Энэ удаа танд эмийн ургамлын найрлагатай в гель бүтээгдэхүүнийг санал болгож байна. В гель нь үтрээ чийгшүүлэхээсээ гадна үтрээний мөөгөнцрийн эсрэг, нянгийн үржлийг дарангуйлах, үрэвсэл дарах үйлдэлтэй үзүүлдэг Орой бүр унтахын өмнө 2г соруулж үтрээний гүнд хийнэ 

2. Үтрээний булчинг чангалах дасгал хийгээрэй

Цэвэршилт явагдаж эхлэх үеэс эхлэн өдөр бүр бага аарцгийн булчинг чангалах КЕГЕЛИЙН дасгалыг хийж, үтрээ чангалах, шээс задгайрах өвчнөөс сэргийлэх зэрэг олон ач тустай байна.

Хийх арга: Гэртээ амарч байхдаа, ажил дээрээ сууж байхдаа та хаана ч энэ дасгалыг  хийж болно. Энэ нь кегелийн булчингаа чангалж, суллах дасгал юм. Кегелийн булчин гэдэг нь  шээж байхдаа шээсээ таслах, унгах үед унгасаа таслахад үйл явцыг явуулж байгаа чангарч байгаа булчинг хэлнэ.

  • Кегелийн дасгалыг хийхдээ өгзөг, хэвлийн бас хөлийн булчинг чангалахгүй, амьсгалаа түгжихгүй. Зөвхөн кегелийн булчингаа чангалахдаа 5ын тоог тоолохуйц / 3 секунд орчим/ урт хэмжээгээр чангална. Бас 5 тоолох хэмжээнд суллана. Өглөө , өдөр, орой цаг гаргаж нэг  хийхдээ 10 удаа булчингаа чангалж, суллан хийгээрэй.

3.Үтрээний мөөгөнцрийн эмчилгээг бүрэн гүйцэт хийж, урьдчилан сэргийлээрэй. 

+45 наснаас эхлэн дархлаа тогтолцоо суларч, амархан ядрах нь элбэг байдаг . Энэ үед үтрээ хуурайших, үтрээний хэвийн бичил биетэний тоо багасахад мөөгөнцөр ургах таатай нөхцөл болдог. Ялангуяа стресст өртөх үед маш амархан үтрээний мөөгөнцөрт үрэвсэл үүсдэг. Иймээс үтрээний мөөгөнцрийг эмчлэхийн тулд дархлаа дэмжин, ажил амралтаа зохицуулж, Витамин С 1000мг уугаарай . Мөн В-гелийг орой бүр унтахын өмнө үтрээний гүн лүү 2г хийж 14 хоног хэрэглээрэй.Мөн  үтрээний үрэвслийг дарах, умай, үтрээний цусан хангамжийг сайжруулах, үтрээний эмгэг ялгадасны хэмжээг бууруулах үйлдэлтэй олон төрлийн эмийн ургамал агуулсан ЛУКОЛ эмийг 2ш өдөрт 3 удаа хоолны дараа ууж , зовиураа арилтал 14-21 хоног хэрэглээрэй.

4. Үтрээг залуужуулах хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

Үтрээний шүүрлийг ихэсгэх, хэвийн бичилтэн биетэний тоо ихэсгэх зорилгоор та фитэстроген даавар төст үйлдэл үзүүлдэг хүнсний ногоо, эмийн ургамлыг түлхүү хэрэглэж болно. Үүнд: шош, шар буурцаг, буудайн гурил, арвай, овьёос,  инжир, сэвэг зарам, алим, лууван,  усан үзэм,  бурбон дарс зэргийг өдөр бүр хэрэглэхэд өндгөвч, умайн , үтрээний үйл ажиллагааг дэмжин, илүү залуухан харагдахад танд тусална. 

5.Эстроген даавар төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамлыг өдөр бүр хэрэглээрэй.

Эстроген даавар төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамлуудыг фитоэстроген гэнэ. Үүнд: Хэрээний нүд, Чихэр өвс, Cарака индика..  Эдгээр эмийн ургамлуудыг удаан ууж хэрэглэхэд  эстроген даавартай төстэй үйлдэл үзүүлж, өндгөвч, умайн үйл ажиллагааг дэмжин, сарын тэмдгийг тогтворжуулан, үтрээний орчинг засах үйлдэл үзүүллэхээс гадна цус шингэлэх, артерын даралт бууруулах, зүрхний дэлсэлтийг багасгах зэрэг олон үйлдэлтэй. Энэ бүх ургамлыг өөртөө агуулсан  #меносан эмийг 1ш өдөрт 2 удаа 12 сар хүртэлх хугацаагаар ууж болно.