Бөөрийг хамгаалах, эмчлэх  энгийн мөртлөө үр дүнтэй  6 арга

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм . Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь шош хэлбэрийн бүтэцтэй нурууны нугаламтай ойрхон хэвлийн хойд хөндийн хэсэгт Th12-->L3 ийн түвшинд байрлах ба баруун бөөр зүүнээсээ бага зэрэг доор байрладаг. Хоёр бөөр нь 10±1 урттай , 6,5±1өргөнтэй , 3±0,5 зузаантай байх ба хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Бөөрний дээд туйлд өөхөн эд хамгаалах бүрхүүл үүсгэж шигтгэгдэж байрлах ба үүнд адренал булчирхай байна. 

Бөөрний биед  маш олон чухал үүргийг гүйцэтгэдэг учир амин чухал 5 эрхтний нэг болдог. Ингээд бөөрний чухал үүргүүдийг дурдья.

  • Шээс үүсгэх ба ялгаруулах үйл ажиллагаанд оролцоно.
  • Бөөрний үндсэн үүрэг нь бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг буюу шээсийг, кератин, шээсний хүчилыг ялгаруулна, Бөөр нь шээс ба хортой бодисыг ялгаруулна.
  • Эсийн шингэний тэнцвэрийг зохицуулна
  • Эсийн шингэний тэнцвэрийг хадгалахад альдостерон , ангиотензиныг бөөр  ялгаруулна.
  • Цусны даралт зохицуулна
  • Бөөр нь цусны даралтыг ба цусны эзэлхүүнийг урт хугацаагаар зохицуулдаг. Бөөрнөөс идэвхжих ангиотензин-альдостерон тогтолцоо нь ренин-ийг ялгаруулж цусны даралтыг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон гормон цусны эзэлхүүн ба даралтыг зохицуулхад бөөрөнд үүрэг гүйцэтгэнэ.
  • Биеийн шингэн дахь электротын компинсацын үүрэг
  • Эсийн доторхи электролитын тэнцвэрийг хадгална. Плазм дахь калци ионы концентрацыг зохицуулж витамин D ийн нийлэгжилтэд орно.
  • Хүчил шүлтийн тэнцвэрийг хадгална
  • Бөөр нь бикарбонатын нийлэгжилтэд устөрөгчийн хэт исэлыг ялгаруулах зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Иймд энэ нь цусны pH-ийг зохицуулдаг.
  • Эритропоэтиныг үйлдвэрлэж, цус төлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Анеми -ийн үед ихээр ялгарж чөмгөнд цус үүсэлтийг өдөөж өгнө.

Амин чухал бөөрийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй 6 аргаа танилцуулья

1. Усыг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй. Өдөрт 8 аяга усыг бага багаар өдрийн туршдаа хувааж уугаарай. Харин нэг дор уувал эсийн түвшин хүртэл ус болж, очиж чадахгүй учир ямар ч ач тусгүй.  Ус хангалттай хэмжээгээр уухад бөөрний үйл ажиллагаа хөнгөрч, шээсний концентраци буурч, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх олон ач холбогдолтой.  Мөн дасгал  их хийх, халуун газарт удаан ажиллах, даарах үедээ нэмэлтээр халуун бүлээн ус ууж байгаарай. 

2. Олон төрлийн аминдэм, эрдэс агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Бөөрөнд сайн хоол хүнс болох ногоон навчит ногоо, интоор, өргөст хэмх, бор будаа, 2-р гурил , турмерик, цагаан гаа зэргийг хэрэглэхэд ач тустай. Бөөр их өвдсөн үед махны хэрэглээ хязгаарлаж, давс, чихрийн хэмжээг бууруулах шаардлагатай байдаг.  Хэрэв хангалттай хэмжээгээр олон төрлийн ногоо хэрэглэх боломжгүй бол байгалийн ургамлаас гаргаж авсан мультивитамин авч хэрэглэж болно. Танд англи улсын Natures aid компанийн цэвэр веган витамин болох мультивитаминыг санал болгож байна. Та энэ линкээр ороод дэлгэрэнгүй танилцуулгыг аваарай. https://epharma.mn/product/40211

3. Артерын даралтаа тогтмол хянаарай. Бөөр артерын даралтаа тогтворжуулахад чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд хэрэв бөөр үрэвсэлд өртөхөд артерын даралт дагаад өсдөг.  Нөгөө талаар артерын даралт өсөхөд бөөрний өвчин сэдрэх гол шалтгаан ч болдог. Учир нь бөөрнөөс ренин гэх бодис ялгарч, цаашид судсыг хүчтэй агшаадаг ангиотензин 2 үүсдэг байна. Артерын даралт ихсэхэд бөөрний өөрийн цусан хангамж муудаж,бөөрний  үйл ажиллагаа эрс мууддаг. Иймээс артерын даралт өдөрт 2 удаа үзэж, тэмдэглэж хэвшээрэй.

4.Тамхи бүү тат. Архинаас илүү бөөрөнд тамхи хортой нөлөөтэй. Учир нь тамхинд агуулагдах хортой бодисууд бөөрөөр дамжин өнгөрөхдөө бөөрийг хордуулж, бөөрний өвчинг улам даамжруулдаг байна.  

5. Жингээ бариж, дасгал хөдөлгөөн тогтмол 7 хоногт 3 удаа хийж байгаарай. Учир нь дасгал хөдөлгөөн хийхэд биеийн ерөнхий цусан хангамж сайжирч, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн, бөөр шээс дамжуулах замын үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Гэхдээ шээсээр уураг алдаж байгаа, бөөрний өвчин сэдэрсэн үед биед хэт их ачаалал өгсөн дасгал хөдөлгөөн хийхийг хориглосон байдаг. Энэ үед иогийн дасгал, сунгалтын дасгал, гимнастик хийгээрэй 

6. Бөөрийг хамгаалах эмийн ургамлыг агуулсан цистон эмийг ууж хэрэглээрэй. Цистон эмэнд орсон эмийн ургамлууд нь бөөрний үйл аижллагааг дэмжих, үрэвслийг дарах, дархлаа дэмжих, нянгийн үржлийг дарангуйлах, чулууг задлах, шээс хөөх, хортой нэгдлүүдээс бөөрийг хамгаалах үйлдэлтэй. Гэхдээ бөөрний хүндэрсэн эмгэгийн үед уухад үр дүнгүй болохыг анхааруулья.  Цистон эмийг бөөрний чулуу 1см-ээс бага үед, бөөрний хөнгөн, дунд зэргйин үрэвсэлт өвчний үед, жирэмсэн бөөрний эмгэгтэй байгаа хүн ууж хэрэглэнэ. Үүнээс гадна бөөр хамгаалах зорилгоор хүйтэн газар ажилладаг , хэт халуун эсвэл хэт хүйтэн нөхцөлд ажилладах хүмүүс,  бөөр гэмтээх, хордуулах нөхцөлд ажилладаг хүмүүс, хүнд зүйл байнга өргөдөг, бөөр унжсан, бөөр өвдөх эрсдэлтэй хүмүүс бөөрөө хамгаалах зорилгоор ууж хэрэглэнэ.