Аюурведийн эмчилгээ ба орчин үеийн эмчилгээний ялгаа

Аюурведийн эмчилгээ ба орчин үеийн эмчилгээний ялгаа 

Арьсны асуудалтай тулгарахад ихэнх хүмүүс гаднаас нь тодорхой шинж тэмдэг дарах тос, гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэхдээ энэ нь арьсны асуудлыг гол үндэсээр нь дардаггүй. Тиймээс л арьсны асуудал дахин дахин давтагддаг. Харин сүүлийн жилүүдэд байгалийн аргаар арьсны асуудалыг шийдэх нь илүү үр дүнтэй болж байгааг судалгаа харуулж байна.  

Хоёр эмчилгээний зарчмын ялгаа 

Oрчин үеийн эмчилгээ нь ихэвчлэн тодорхой шинж тэмдгийг оншилдог. 
Жишээ нь, арьс нь дээрх үрэвслийг дарах тос, эсвэл нянг устгах антибиотик хэрэглэдэг. Энэ арга хурдан, тодорхой үр дүн өгдөг боловч ихэвчлэн шалтгааныг биш, илэрлийг зогсоодог. 

Аюурведийн эмчилгээ нь эсрэгээрээ, бие махбодыг бүхэлд нь авч үзэж. Арьсны асуудалыг ихэвчлэн дотоод эрхтний тэнцвэргүй байдал, "биед хуримтлагдсан бохирдолтой" холбоотой гэж үздэг тул эмчилгээ нь дотроос эхэлдэг. 

Аюурведийн бэлдмэлүүдийн ерөнхий зарчим 
Арьс, цусны эрүүл мэндэд чиглэсэн Аюурведийн бэлдмэлүүд ихэвчлэн дараах ургамлын найрлагатай байдаг: 
-Neem— нянгийн эсрэг, үрэвслийг дарах, цусыг дотроос цэвэрлэдэг. 
-Turmeric — антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
-Бусад уламжлалт ургамал — арьсны нөсөө толбо, эдийн сэргэлтэд ашиглагддаг.

Аль нь илүү дээр вэ? 
Энэ асуултад нэг талын хариулт байхгүй — учир нь хоёр арга өөр өөр зорилготой
Судалгаагаар олон хүн эдгээр хоёр аргыг хослуулан ашигладаг — жишээ нь, хүнд үрэвслийг гадна талаас нь  намдааж, дараа нь байгалийн бэлдмэлээр дотор үндэсээр нь эмчилгээг хийж, дахилтаас сэргийлдэг.  

Анхаарах зүйлс 
Хөхүүл болон жирэмсэн ээжүүд мөн орц найрлага харшилтай хүмүүс эмчийн заавраар хэрэглээрэй. 
 
Эх сурвалж: 
Natural Blood Purification in Ayurveda with Neem — Aveda Ayur 
Neem vs Turmeric for Acne: Ayurvedic Remedies Compared — Sacred Plant Co 
Benefits & Uses of Neem & Turmeric — The Desi Food 
Neem: Nature's Blood Purifier and Skin Protector — Maui Medicinal