Үтрээний шүүрэл бол эмэгтэй хүний байгалийн хамгаалалтын механизм бөгөөд олон хүчин зүйлийн нөлөөгөөр тогтмол өөрчлөгдөж байдаг. Өөрчлөлт нь заримдаа хэвийн үзэгдэл байхад заримдаа эмчид хандах шаардлагатай дохио байж болно.
Үтрээний Шүүрэл Гэж Юу Вэ?
Үтрээний шүүрэл нь үтрээний дотор салст бүрхэвчээс ялгардаг шингэн бөгөөд үтрээг чийгшүүлж, гадны бактериас хамгаалж байдаг. Эрүүл үед энэхүү шүүрэл нь тунгалаг эсвэл бага зэргийн цайвар өнгөтэй, хурц үнэргүй, загатнуулдаггүй байдаг. Үтрээний орчинд лактобацилл гэх ашигтай бактери давамгайлж, рН түвшинг 3.8–4.5 хүчиллэг байлгаж, халдвараас хамгаалж байдаг.
Хэвийн Өөрчлөлтүүд:
Шүүрэл өөрчлөгдөх нь үргэлж өвчний шинж биш зарим үеүдэд хэвийн үед үтрээний шүүрэл өөрчлөгдөж болно.
- Сарын тэмдгийн мөчлөг — Овуляцийн үед шүүрэл ихсэж, илүү шингэн, тунгалаг болдог.
- Жирэмслэлт — Дааврын өөрчлөлтийн улмаас шүүрэл мэдэгдэхүйц ихсэж, илүү цайвар, сүүн бүтэцтэй болдог
- Стресс ба ядаргаа — Хэт их стресс, нойргүйдэл, дархлаа сулрах үед шүүрлийн хэмжээ өөрчлөгдөж болно
- Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх — Зарим гормоны эм шүүрлийн хэмжээг ихэсгэх магадлалтай байдаг.
Анхаарал Хандуулах Ёстой Өөрчлөлтүүд
Шүүрлийн өнгө, үнэр, тогтоц нь дараах байдлаар өөрчлөгдвөл халдвар эсвэл үрэвслийн дохио байж болно.
1. Саарал өнгөтэй, загасны үнэр шиг үнэртэй шүүрэл - Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл
- Үтрээний ашигтай лактобацилл буурч, үрэвсэл үүсгэгч бактери ихэссэнээс болж үүснэ.
- Ихэвчлэн угаасны дараа үнэр илүү мэдрэгддэг
- Загатнах, хорсох дагалдах тохиолдол бий
2. Зуурмаг шиг өтгөн цагаан шүүрэл, хүчтэй загатнах шинж - Мөөгөнцрийн халдвар
- Candida albicans мөөгөнцөр хэт олширсноос үүсдэг.
- Зуурмаг шиг өтгөн цагаан шүүрэл онцлог шинж болдог.
- Загатнах, хавагнах, шээх үед хорсох зэрэг тус дагалдана
- Антибиотик уусны дараа, дархлаа суларсан үед элбэг тохиолддог.
3. Шаргал эсвэл ногоон өнгөтэй, эвгүй үнэртэй шүүрэл - Бэлгийн замын халдварт өвчин /Хламидиоз, Трихомониаз /
- Бэлгийн замаар дамжих халдвараас үүсдэг
- Шээх үед хурц өвдөлт, бага аарцаг дарах мэдрэмж дагалддаг.
- Шинж тэмдэг огт илрэхгүй байж болох тул шинжилгээ өгөх нь чухал
- Эмчилгээгүй орхивол үргүйдлийн шалтгаан болж болно.
4. Ягаан эсвэл улаавтар өнгөтэй шүүрэл, хэвлийн доод хэсгийн өвдөлт - Умайн хүзүүний асуудал эсвэл Бага аарцгийн үрэвсэл
- Цустай холилдсон шүүрэл нь умайн хүзүүний шархлаа, ургацаг, эсвэл хавдрын эхэн шинж байж болно
- Сарын тэмдгийн бус үед, бэлгийн харьцааны дараа цус харагдвал яаралтай эмчид хандаарай
- Жилд нэг удаа PAP шинжилгээ өгөх нь эрт илрүүлэлтийн хамгийн найдвартай арга юм.
Үтрээний Үрэвслээс Сэргийлэх Зөвлөмж
- Ариун цэврийг чанд сахих – Өдөр тутам үтрээгээ хэт их савангаар угаахгүй, зөвхөн бүлээн усаар угаах нь хэвийн бичил орчинг хадгална.
- Даавуун дотуур хувцас өмсөх – Агаар нэвтрэхгүй, бариу хувцас өмсөх нь бактери үржих таатай орчин болдог учир даавуун дотуур хувцас сонгох
- Дархлаагаа дэмжих – Эрүүл хооллолт, хангалттай амралт болон ургамлын найрлагатай "Лукол + В гель"- Эмэгтэйчүүдийн багц хэрэглэх нь үтрээний хэвийн орчинг дэмжинэ.
.jpg)

