Бэлгийн сулралын шалтгаан юу вэ?

Эрэгтэй хүн бэлгийн харилцаанд орох үед бэлэг эрхтэн хангалттай хөвчрөхгүй, эсвэл хөвчрөлтөө хадгалж чадахгүй байх байдлыг бэлгийн сулрал гэж нэрлэдэг. Энэ нь зөвхөн нас ахисан хүмүүст тохиодог асуудал биш ямар ч насны эрэгтэйд тохиолдож болох бөгөөд дэлхий нийтэд нэн түгээмэл асуудлуудын нэг болжээ.

Чухал зүйл нь ичиж нуух асуудал биш, харин эмнэлгийн шалтгаантай, эмчлэгдэх боломжтой өвчин юм.

Сэтгэл Зүйн Шалтгаанууд

Судалгааны мэдээллээр бэлгийн сулралын 80.6 хувь нь сэтгэл зүйн шалтгаантай байдаг. Дараах сэтгэл зүйн хүчин зүйлс хамгийн түгээмэл:

  • Стресс ба ажлын дарамт — Архаг стресс нь тестостерон дааврыг бууруулж, бэлгийн дур хүслийг саатуулдаг.
  • Сэтгэл гутрал ба ядаргаа — Тархины химийн тэнцвэр алдагдах нь бэлэг эрхтний мэдрэлийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг.
  • Өөртөө итгэлгүй байдал — Өмнөх амжилтгүй туршлагаас үүдэлтэй айдас давхцаж, нөхцөлийг улам хүндрүүлдэг.
  • Харилцааны зөрчил — Хамтрагчтайгаа харилцааны асуудал нь бэлгийн харьцааны чанарт шууд нөлөөлдөг байна.

Бие Махбодын Шалтгаанууд

Бие махбодын талаас гэвэл судас, зүрх, дааврын тогтолцоо гол үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн түгээмэл шалтгаанууд:

  • Судасны хатуурал ба зүрхний өвчин — Бэлэг эрхтэн рүү цус урсах судас нарийсах нь хөвчрөлийн гол саад юм.
  • Чихрийн шижин — Цусан дахь сахрын хэвийн бус байдал мэдрэл болон судсыг гэмтээдэг.
  • Цусны даралт өндөр байх — Артерийн даралт нэмэгдэх нь бэлэг эрхтний судасны уян хатан байдлыг алдагдуулдаг.
  • Дааврын тэнцвэргүй байдал — Тестостероны хэмжээ буурах нь бэлгийн дур хүслийг бас хөвчрөлийг бууруулдаг.
  • Тархи ба нуруу нугасны гэмтэл — Мэдрэлийн дамжуулалт тасалдах нь бэлэг эрхтний хариу үйлдлийг бууруулж сулралд хүргэдэг.

Урьдчилан Сэргийлэлт & Ургамлын Дэмжлэг 

  • Тамхинаас татгалзах— Хамгийн чухал, хамгийн үр дүнтэй энгийн арга юм.
  • Тогтмол дасгал хөдөлгөөн — Долоо хоногт 3-4 удаа 30 минутын дасгал судасны эрүүл мэндийг хамгаалдаг.
  • Чихрийн шижин, цусны даралтаа хянах — Жил бүрийн шинжилгээ хийлгэж байх нь цаашдын хүндрэлээс сэргийлнэ.
  • Стрессийг зөв зохицуулах — Унтах, сайн амрах, стрессээ зөв тайлж сурах
  • Хамтрагчтайгаа нээлттэй харилцах — Сэтгэл зүйн дэмжлэг маш чухал
  • Ургамлын гаралтай дэмжлэг  — Tэнтэкс роял® нь 100% ургамлын гаралтай бөгөөд төрөл бүрийн шалтгаант бэлгийн сулралыг байгалийн аргаар сайжруулах, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй аюулгүй бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүний онцлог: 

Цусны эргэлтийг сайжруулна: Бэлэг эрхтний хөвсгөр эд дэх цусны урсгалыг нэмэгдүүлж, хөвчрөлийг дэмжинэ.

Цогц үйлчилгээ: Бэлгийн дур хүслийг сэргээж, бэлгийн сулрал болон эрт дур тавих асуудлыг аажмаар засна.

Аюулгүй байдал: Урт хугацаанд хэрэглэхэд гаж нөлөөгүй бөгөөд биед дасал үүсгэхгүй.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385 

Бүтээгдэхүүний үнэ: 

10 ширхэг капсул буюу 1 блистер-12.790₮

100 ширхэг-127.900₮ / Курс эмчилгээ/

Агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой