Булчин чангарах, шөрмөс татах, стресс нэмэгдэх, нойр хулжих зэрэгт юу хэрэглэх вэ?
Танд өдөржин ажиллаж, их ядарсны дараа булчин чангарах, хөл гарын шөрмөс татах, бие амарч өгөхгүй байх, орой унтах гэхээр нойр хулжаад унтахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг үү?
Заримдаа бид биеийн ядаргаагаа зөвхөн “ажлын ачаалал”, “стресс”, “нойр дутуу” байдлаас шалтгаалсан гэж боддог. Гэвч булчин, мэдрэлийн систем хэвийн ажиллахад хэрэгтэй эрдэс бодисын хэрэгцээ нэмэгдэх үед бие илүү амархан ядрах, тавгүйрхэх, тайван бус болох шинжүүд илэрч болдог.
Тэдгээр чухал эрдсийн нэг бол магни юм.
Магни хүний биед ямар үүрэгтэй вэ? Дутагдвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Магни бол хүний биед өдөр тутамд тасралтгүй явагддаг 300 гаруй биохимийн урвалыг зохицуулдаг, амьд организмын хамгийн чухал эрдэс бодис юм. Товчхондоо, магнигүйгээр хүний бие эрчим хүч үйлдвэрлэж булчин, мэдрэл хэвийн ажиллах боломжгүй.
Магнийн хүний биед гүйцэтгэх гол үүргүүд:
1. Булчин сулрах үйл явц (Булчин татахаас сэргийлэх)
Булчин агших, сулрах үйл явцад кальци болон магни чухал үүрэгтэй. Кальци булчинг агшихад оролцдог бол магни булчинг сулрах, тайвшрахад дэмжлэг үзүүлдэг.
Тиймээс магнийн хэрэгцээ хангалтгүй үед булчин амархан чангарч, шөрмөс татах, нүдний зовхи татах, булчин зангирах зэрэг таагүй мэдрэмжүүд илэрдэг.
2. Сэтгэцийн эрүүл мэнд, стресс ба нойр
Магни нь тархины үйл ажиллагаа болон сэтгэл санааг тайвшруулагч GABA (Гамма-амин тосны хүчил) хэмээх мэдрэлийн дамжуулагчийг үйл ажиллагааг зохицуулдаг.
Стресс ихтэй үед бие махбод магнийг маш ихээр зарцуулж эхэлдэг. Хэрэв магни хангалттай байвал мэдрэлийн систем тайван байж, булчин суларснаар гүн, чанартай унтаж амрахад тусалдаг. Харин магни хангалтгүй үед мэдрэлийн систем хэт сэрэмтгий чанартай болж улам стресстэх, нойр хүрэхгүй байх зэрэг шинж илэрдэг.
3. Эрчим хүчний үйлдвэрлэл (АТФ)
Бидний идсэн хоол хүнсийг эсийн түвшинд биед хэрэгтэй эрчим хүч (АТФ) болгон хувиргахад магни заавал шаардлагатай. Магни дутагдвал хүн ямар ч шалтгаангүйгээр байнгын ядаргаанд орж, сульддаг.
4. Зүрх судасны систем ба цусны даралт
Зүрх бол хүний биед зогсолтгүй ажилладаг хамгийн чухал булчингийн нэг юм. Магни нь зүрхний булчингийн хэвийн агшилт, мэдрэлийн дохио дамжуулалт, судасны уян хатан байдалд оролцдог чухал эрдэс.
Мөн магни нь судасны ханыг агшиж тэлэх үйл явцыг дэмжиж, цусны даралтын хэвийн түвшинг хадгалахад тусладаг. Харин магнийн хэрэгцээ хангалтгүй байх нь булчин, мэдрэлийн тогтолцоонд ачаалал өгч, зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
5. Ясны бат бөх байдал
Ясанд зөвхөн кальци хангалттай гэж боддог бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Кальци ясны үндсэн эрдсийн нэг боловч түүнийг зөв ашиглах, ясны бүтцийг дэмжихэд магни мөн чухал үүрэгтэй.
Магни нь D витамины үйл ажиллагаа, кальцийн зохицуулалт, ясны эрдэсжилтэд оролцдог. Харин магни хангалтгүй үед ясны эрдэсжилт буурч, сийрэгжилт үүсэх эрсдэл нэмэгддэг.
Яагаад магнийн цитрат гэж?
Magnesium Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар магнийн оксидын биед шимэгдэх хувь харьцангуй бага буюу 4% орчим гэж дурдагдсан байдаг. Харин магнийн цитрат нь магнийн оксидтой харьцуулахад уусалт, биохүртээмжийн хувьд илүү давуу үзүүлэлттэй болохыг хэд хэдэн судалгаагаар харуулсан.
Тиймээс магнийн хэрэгцээгээ нөхөхдөө зөвхөн “магни” гэдэг нэршилд бус, биед сайн шимэгдэх хэлбэр сонгох нь чухал.
Өдөрт тутмын магнийн хэрэгцээгээ магнийн цитратаар хангаснаар дээрх шинж тэмдгүүд буурч
- Булчин сулрах
- Стресс буурах
- Нойрны чанар сайжрах
- Зүрхний үйл ажиллагаа дэмжигдэх зэрэг олон давуу талуудтай
Хэнд тохиромжтой вэ?
- Булчин байнга чангардаг
- Шөрмөс татах нь ойр ойрхон давтагддаг
- Стресс, ажлын ачаалал ихтэй
- Орой унтахад бие тавгүйрхэж, амрахгүй байгаа мэт санагддаг
- Дасгал хөдөлгөөн, зогсоо ажил, суудлын ажил ихтэй
- Ядрах, сульдах мэдрэмж давтагддаг хүмүүст өдөр тутмын дэмжлэг болно.

Болгар улсын тэргүүлэгч үйлдвэрийн бүтээгдэхүүн Magne D'oro liquid магнийн цитрат 815мг
Шимэгдэлт хамгийн өндөр
Хэрэглэх заавар: Өдөрт 1-2 ширхэгийг задлаад шууд ууж хэрэглэнэ.
Агар фарм эмийн сангийн салбаруудаар болон бусад эмийн сангуудаар худалдаалагдаж байна
Зөвөлгөө авах утас: 80808385

