Хатгийг яаж эмчлэх вэ?

Хатги хэрхэн гардаг вэ?

  • Арьсанд байрлах үсний уутанцар, тосны булчирхай руу стафилококкын төрлийн нян орж үржиж, идээ хуримтлагдан буглаа үүснэ.
  • Арьс шархлах, маажих, зүсэх, сахлын хутгаар гэмтээх, гарсан батгийг шахаснаас шалтгаалан нян арьсанд нэвтэрдэг.
  • Хатги нь гараар барихад хэсэг газарт хатуурч, улайж хавдсан, өвдөлттэй, голдоо идээт толгойтой байна.
  • Дархлаа сулрах үед, чихрийн шижинтэй болон таргалалттай хүмүүст арьсаа маажих, зүсэж гэмтээх, ариун цэвэр муу үед гардаг.

Хатги гарчихсан үед юуг анхаарах вэ?

  • Хатгийг шахах, хүчээр хатгаж  хагалж болохгүй, ингэснээр идээ гүнд тархаж, олон дахин гарах, цусаар халдвар тархах эрсдэлтэй.
  • Ариун цэврийг сайн сахиж, тухайн хэсгийг спирт, иод, бактерийн эсрэг савангаар угааж ариутгаж, цэвэр хуурай болтол арчина
  • Хатги гарсан эхний өдрүүдэд хэсэгт цэвэр алчуураар халуун бүлээн жин өдөрт 3-4 удаа тавина. Халуун жин нь эдгэрэлтийг түргэсгэж, өвдөлтийг бууруулах үйлдэлтэй. Гэвч хатги нь удсан бол халуун жинг заавал эмчийн заавраар тавиарай.
  • Дархлаа дэмжихээр Септилин эмийг хэрэглэнэ. Септилин эм нь дархлаа дэмжих үйлдлээс гадна бактерийн тэсвэржилтээс сэргийлдэг тул хатги дахиж гарахаас сэргийлэн, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж, хатгины эдгэрэлтийг түргэсгэнэ.

             


Ямар үед эмчид үзүүлэх вэ?

  • Нүүр, хамар, нүдний орчимд гарсан, эсвэл давтамжтай гарч байвал 
  • Хэрэв олон дахин хатги гарч байвал заавал бактериологийн шинжилгээ өгч, MRSA эсэхийг шинжлүүлнэ
  • Халуурах, бие зарайх, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах

  • Чихрийн шижин, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг, архаг хууч өвчтэй байвал заавал эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй.