Оройдоо хамар битүүрч, найтааж байна уу?

Өдрийн цагаар зүгээр байсан хэрнээ шөнө болоход л хамар битүүрч, найтаах, нүд загатнах, ханиалгах шинж илэрдэг үү?

Хэрэв тийм бол энэ нь харшлын шинж тэмдэг юм.

Яагаад шөнөдөө харшлын шинж тэмдэг сэдэрдэг вэ?

  • Хэвтэх үед толгойн хэсэгт цусны урсгал нэмэгдэж, хамрын салст хавагнаснаар хамар битүүрэл ихэсдэг.
  • Өдрийн турш үс, хувцсанд хуримтлагдсан тоос, ургамлын тоосонцор, амьтны үс зэрэг харшил үүсгэгчид гэртээ орсны дараа ч агаарт тархсаар, бид тэдгээрийг удаан хугацаанд амьсгалснаар харшлын шинж тэмдгүүд нэмэгддэг.
  • Шөнийн цагаар кортизол даавар (үрэвслийг дарагч гол даавар) буурдаг тул биеийн харшлын урвалыг дарах чадвар суларч, шинж тэмдэг илүү мэдрэгддэг.
  • Өрөөний хуурай, халуун агаар, агааржуулалт муу байх зэрэг шалтгаан нь  амьсгалын замын салстыг цочроож, харшлын шинжийг нэмэгдүүлдэг.

Харшлаас сэргийлэх энгийн аргууд

  •  Унтахын өмнө бүлээн усанд орох: Үс, арьсанд наалдсан тоос, тоосонцор, амьтны үс зэргийг цэвэрлэснээр унтах үед амьсгалж буй харшил үүсгэгчийн хэмжээг багасгана.
  • Гэрт орж ирэнгүүт хувцсаа сольж занших: Гадуур хувцсанд өдрийн туршид тоос, тоосонцор шингэсэн байдаг тул орж ирэнгүүт хувцсаа солисноор унтлагын өрөөндөө харшил үүсгэг орохоос сэргийлнэ.
  • Орны даавуу, дэрний уутыг тогтмол солих: Долоо хоногт дор хаяж 1 удаа орны давуу дэрний уутаа сольсноор  харшил үүсгэгч хуримтлагдахаас сэргийлнэ.
  • Өрөөнд агаар чийгшүүлэгч ашиглах: Хэт хуурай агаар хамрын салстыг цочроодог тул зохистой чийгшлийг хадгалах нь амьсгалах мэдрэмжийг мэдэгдэхүйц сайжруулна.

 

Харшлын эсрэг багц нь дархлааг дэмжиж харшлаас сэргийлэхээс гадна, дархлаа хэт идэвхэжсэн үед бууруулах үйлдэлтэй. Энэхүү үйлдлийг дархлаа зохицуулах буюу иммуномодулятор гэж нэрлэдэг. Та харшлын эсрэг багцыг өөрийн харшил эхлэхийн өмнөөс тогтмол ууснаар харшил болон харшлыг хүндрэхээс сэргийлнэ. Та харшлын эсрэг багцыг захиалах бол сэтгэгдэл хэсэгт дугаараа үлдээгээрэй, эсвэл АГАР фарм фейсбүүк хуудсаар захиалаарай.

Эмчийн зөвлөгөө авах утас 80805316