Селен яагаад эр бэлгийн эсийн хөдөлгөөнд чухал үүрэгтэй вэ?
Эр бэлгийн эсийн хөдөлгөөн яагаад чухал вэ?
Эр бэлгийн эс өндгөн эстэй уулзаж үр тогтоохын тулд зөвхөн хангалттай тоотой байхаас гадна сайн хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Хэрэв эр бэлгийн эс хангалттай хурдтай, зөв чиглэлд хөдөлж чадахгүй бол үр тогтоох магадлал буурдаг. Тиймээс эр бэлгийн эсийн хөдөлгөөн буюу sperm motility нь эрэгтэй хүний үр тогтоох чадварыг үнэлэх хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм.
Селен эр бэлгийн эстэй ямар холбоотой вэ?
Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон судалгаагаар селен нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд чухал нөлөө үзүүлдэг микроэлемент болохыг тогтоосон. Селен нь бие махбодод дангаараа ажилладаггүй бөгөөд Glutathione Peroxidase 4 (GPX4) хэмээх тусгай уургийн бүрэлдэхүүнд орж үйлчилдэг.
GPX4 гэж ямар уураг вэ?
- GPX4 нь хүний биеийн хамгийн хүчтэй антиоксидант хамгаалалтын системийн нэг хэсэг юм. Энэхүү уураг нь эсийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалж, ялангуяа өөх тосоор баялаг эсийн мембраныг исэлдэлтийн гэмтлээс сэргийлдэг.
- Эр бэлгийн эс нь маш их хэмжээний ханаагүй тосны хүчил агуулдаг тул исэлдэлтийн гэмтэлд амархан өртдөг эсүүдийн нэг юм.
Селен дутагдвал юу болох вэ?
- Селен хангалттай үед GPX4 хэвийн хэмжээгээр үүсэж, эр бэлгийн эсийг хамгаалдаг. Харин селен дутагдвал GPX4-ийн нийлэгжил буурч, эр бэлгийн эсийн бүтцэд сөрөг өөрчлөлт үүсэх боломжтой.
GPX4 эр бэлгийн эсийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Сонирхолтой нь GPX4 нь зөвхөн антиоксидант үүрэгтэй биш юм. Эр бэлгийн эс боловсрох явцад энэхүү уураг нь спермийн сүүлний дунд хэсгийн бүтцэд оролцож, митохондрийн бүрхүүлийг тогтвортой байлгахад тусалдаг.
- Өөрөөр хэлбэл GPX4 нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд шаардлагатай энергийг үйлдвэрлэдэг хэсгийг хамгаалдаг гэсэн үг. Ийм учраас зарим эрдэмтэд GPX4-ийг "эр бэлгийн эсийн хөдөлгүүрийг хамгаалдаг уураг" гэж нэрлэдэг.
Селен, Цайр, Витамин Е-г хамт хэрэглэхийн ач холбогдол
- Зарим судалгаагаар селен, цайр, витамин Е зэрэг антиоксидантуудыг хамт хэрэглэхэд эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон чанар сайжирсан үр дүн ажиглагдсан байдаг.
- Учир нь эдгээр шим тэжээлүүд нь исэлдэлтийн стрессийг бууруулж, эр бэлгийн эсийг хамгаалах үйл ажиллагаанд хамтран оролцдог.
Селен нь зөвхөн микроэлемент бус, эр бэлгийн эсийн хэвийн бүтэц, хөдөлгөөн болон үр тогтоох чадварт чухал үүрэгтэй шим тэжээлүүдийн нэг юм. Тэр дундаа GPX4 хэмээх хамгаалах уургаар дамжин эр бэлгийн эсийн сүүлний бүтцийг тогтвортой байлгаж, хөдөлгөөнд шаардлагатай энергийг хамгаалахад оролцдог.
Nature's aid брэндийн Селен, Цайр, Витамин Е агуулсан "Мультивитамин"
✔️ Селен нь эр бэлгийн эсийн сүүлний бүтцийг хэвийн байлгаж, хөдөлгөөнд шаардлагатай энергийг хамгаалахад чухал үүрэгтэй.
✔️ Цайр нь тестостерон дааврын нийлэгжил болон эр бэлгийн эсийн хэвийн үүсэлт, боловсролтод оролцдог.
✔️ Витамин Е нь хүчтэй антиоксидант бөгөөд эр бэлгийн эсийн мембраныг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалахад тусалдаг.


