Арьсны жижиг үрчлээ хаанаас эхэлдэг вэ?

Арьсны жижиг үрчлээ гэж юу вэ?

  • Жижиг үрчлээ гэдэг нь арьсны гадаргуу дээр үүсдэг нимгэн, өнгөц шугамууд юм. Эдгээр нь ихэвчлэн нүдний булан, дух, уруулын эргэн тойрон болон хүзүүнд хамгийн түрүүнд илэрдэг. Эхэндээ зөвхөн инээх, ярилцах үед харагддаг бол цаг хугацааны явцад тайван үед ч үлдэх хандлагатай болдог.

Үрчлээ хаанаас эхэлдэг вэ?

  • Арьсны хөгшрөлтийн эхний өөрчлөлтүүд арьсны гүн давхаргад явагддаг.
  • Арьсны бат бөх, уян хатан байдлыг хадгалдаг коллаген болон эластин хэмээх уургууд нас ахих тусам аажмаар буурч эхэлдэг. Үүний улмаас арьс өмнөх шигээ чийгээ хадгалж, суналтанд тэсвэртэй байж чаддаггүй.
  • Тиймээс бидний хардаг жижиг үрчлээ нь зөвхөн гадаргуугийн асуудал биш бөгөөд арьсны бүхий л хэсгийн бүтцийн өөрчлөлтийн илрэл юм.

Ямар хэсгүүдэд хамгийн түрүүнд илэрдэг вэ?

Нүдний булан-Нүд орчмын арьс нүүрний бусад хэсгээс илүү нимгэн байдаг. Инээх, нүдээ онийлгох зэрэг давтамжтай хөдөлгөөнөөс шалтгаалан хамгийн түрүүнд жижиг үрчлээ үүсдэг.

Амны эргэн тойрон-Инээх, ярих, хооллох үед байнга хөдөлгөөнд ордог тул энэ хэсэгт ч мөн жижиг шугамууд үүсч эхэлдэг.

Дух-Хөмсөг зангидах, гайхах, духаа үрчийлгэх зэрэг нүүрний жижиг мимик хөдөлгөөн буюу нүүрний жижиг хувирал олон жилийн турш давтагдсанаар духан дээр нарийн үрчлээ бий болдог.

Хүзүү-Хүзүүний арьс нимгэн бөгөөд нарны нөлөөлөлд байнга өртдөг учир нүүртэй адил хөгшрөлтийн шинж тэмдэг илэрдэг.

Үрчлээ үүсэхийг хамгийн их хурдасгадаг хүчин зүйлс?

✔️ Нарны хэт ягаан туяа

✔️Тамхи татах

✔️Илүүдэл сахар

✔️Нойр дутуу байх

✔️Архаг стресс

✔️Арьсны хуурайшилт

Эдгээр хүчин зүйл нь коллаген болон эластиний бүтцийг гэмтээж, арьсны уян хатан чанарыг бууруулдаг.

Тэгвэл арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Коллаген буурах нь нас ахихын нэг хэсэг боловч зарим дадал коллагены задралыг мэдэгдэхүйц хурдасгадаг бол зарим нь эсрэгээрээ хамгаалах нөлөөтэй байдаг.

1. Нарны тос тогтмол түрхэх

  • Өдөр бүр нарны тос түрхэх нь хамгийн үнэтэй арьс арчилгаанаас ч илүү үр дүнтэй байж болно. Судлаачид арьсны хөгшрөлтийн харагдах шинж тэмдгийн ихэнх хэсгийг нас биш, харин олон жилийн турш хуримтлагдсан нарны хэт ягаан туяаны нөлөөтэй холбон тайлбарладаг.

2. Сахараа багасгах

Илүүдэл сахар бол коллагены хамгийн том дайсануудын нэг. Цусан дахь сахар өндөр байх үед гликаци хэмээх процесс явагдаж, коллагены ширхэгүүд хатуу, хэврэг болж эхэлдэг. Үүний улмаас арьс уян хатан чанараа алддаг.

3. Витамин С-г хангалттай авах

Витамин С дутагдвал бие шинэ коллагенээ хэвийн үүсгэж чаддаггүй. Коллаген үүсэх процессын хамгийн чухал туслах бодисуудын нэг нь витамин С юм.

4. Хэрэв та тамхи татдаг бол

Тамхины утаа нь коллагеныг задлах ферментүүдийн идэвхийг нэмэгдүүлж, арьсны цусан хангамжийг бууруулдаг.

5. Чанартай нойр авах

Нэг шөнийн нойргүйдэл үрчлээ үүсгэхгүй ч олон жилийн нойр дутуу байдал арьсны нөхөн төлжилтөд нөлөөлдөг. Арьсны нөхөн сэргэлтийн олон үйл явц шөнийн цагаар хамгийн идэвхтэй явагддаг.

6. Хүзүү болон гараа мартаж болохгүй.

Хүзүү болон гарын арьс нүүрнээс түрүүлж хөгширдөг. Учир нь хүзүү, гарын арьс нь нүүрний арьстай харьцуулахад тосны булчирхай цөөн байдаг тул байгалийн чийгээ хадгалах чадвар харьцангуй сул байдаг. Үүний улмаас арьс илүү амархан хуурайшиж, коллаген болон эластин буурах үед өөрчлөлт нь хурдан анзаарагддаг.

7. Байгалийн коллаген ууж хэрэглэх. 

Зах зээл дээр 

✔️Marine Collagen (загас)

✔️Bovine Collagen (үхэр)

✔️Chicken Collagen (тахиа)

✔️Eggshell Collagen (өндөгний хальс)

✔️Porcine Collagen (гахай) зэрэг коллагенүүд худалдаалагддаг. Гэхдээ эдгээрээс хамгийн шимэгдэлд өндөртэй нь далайн гаралтай коллаген юм. Учир нь далайн гаралтай коллаген нь эдгээрээс хамгийн жижиг молекултай коллаген учир шимэгдэлт хамгийн өндөр гэж үздэг.

✔️ Nature's aid брэндийн 100% далайн гаралтай Коллаген. Энэхүү коллаген нь далайн мөгөөрст загаснаас гарган авсан бөгөөд гидролизжүүлсэн коллаген учир шимэгдэлт маш өндөр 8-12 долоо хоногын дотор жижиг хялгасан үрчлээг багасгадаг нь судалгаагаар батлагдсан.