Үе мөчөө хамгаалах 7 шилдэг дадал

Үе мөч яагаад өвддөг вэ?

Хүний биеийн үе мөч гэдэг нь зөвхөн хоёр яс уулзах цэг биш, маш нарийн бүтэцтэй, инженерчлэлийн төгс шийдэл бүхий систем юм. Үеийг чөлөөтэй, ямар нэгэн үрэлтгүй, өвдөлтгүй хөдөлгөхөд дараах үндсэн 6 бүтэц оролцдог. 

  • ☑️Үений яс
  • ☑️Үений мөгөөрс
  • ☑️Үений уут
  • ☑️Үений синовиаль бүрхүүл ба Шингэн
  • ☑️Үений холбоос шөрмөс
  • ☑️Булчингийн шөрмөс. Хэрэв эдгээрээс аль нэг нь (жишээ нь ус дутсанаас үений шингэн багасах, эсвэл жин ихэссэнээс мөгөөрс элэгдэх) ажиллагаагүй болбол үе мөчний өвчин үүсдэг. 

Үүнээс гадна үе мөч өвдөх нь дараах үндсэн гурван шалтгаанаас үүдэлтэй:

  • Механик элэгдэл: Нас ахих тусам эсвэл хэт их ачааллаас болж хамгаалалтын мөгөөрс нимгөрч, яс хоорондоо үрэгдэж эхэлдэг.
  • Үрэвсэл: Биеийн дархлааны тогтолцоо буруу ажиллах эсвэл халдвараас болж үений уут, шингэн үрэвсдэг.
  • Гэмтэл: Спортын болон гэнэтийн бэртлээс үүдэж үений холбоос шөрмөс сунах, тасрах.

Үе мөчний элэгдэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, насан туршдаа эрүүл, уян хатан хэвээр үлдэхэд тань туслах 7 алтан зөвлөгөөг хүргэж байна.

1. Илүүдэл жин өвдөгний хамгийн том дайснуудын нэг. Тиймээс жингээ хянах

Алхах үед өвдөгний үе биеийн жингээс ойролцоогоор 2–3 дахин, шатаар буух үед 4–5 дахин их ачаалал хүлээж авдаг. Тиймээс хэдхэн килограмм нэмэгдэхэд л өвдөгний үе өдөр бүр хэдэн зуун килограммын нэмэлт даралтанд орж байдаг. 

Судалгаануудаар жин бууруулах нь өвдөгний остеоартриттай хүмүүсийн өвдөлт болон хөдөлгөөний чадварыг мэдэгдэхүйц сайжруулдаг болохыг тогтоосон. Жишээ нь: Та ердөө 5 кг жин хасахад л өвдөгний үенд ирэх ачааллыг 15-20 кг-аар бууруулж чадна. Тэгэхээр жингээ хянах нь үе мөчөө хамгаалах хамгийн эхний алхам юм.

2. Идэвхтэй хөдөлгөөн ба Дасгал

  • Үе мөчийг хөдөлгөхгүй байх тусам улам "зэвэрч", хөшиж эхэлдэг. Хөдөлгөөн нь үений шингэнийг ялгаруулж, мөгөөрсөн эдийг тэжээлээр хангадаг.
  • Зөв дасгал сонгох: Үе мөчинд хэт их доргилт өгдөггүй усанд сэлэлт, дугуй унах, явган алхалт, иог зэрэг дасгалууд хамгийн тохиромжтой.
  • Булчингаа чангалах: Өвдөгний ачааллын тодорхой хэсгийг гуя, шилбэ, өгзөгний булчингууд хуваалцаж авдаг. Булчин сул байх тусам бүх ачаалал үе мөчин дээр очдог. Иймээс булчингаа хөгжүүлэх нь үеээ хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

3. Зөв хооллолт ба Ус уух

Таны идэж буй хоол хүнс үе мөчний үрэвслийг намдаах эсвэл сэдрээх чадалтай.  Жишээ нь:

  • ☑️Уураг нь булчин, холбоос, шөрмөс болон бусад эдүүдийн үндсэн барилгын материал юм. Үе мөчийг хүрээлж байдаг булчингууд хангалттай хүчтэй байх тусам өвдөг, түнх зэрэг үеүүдэд ирэх ачааллыг бууруулдаг. Харин уураг хангалтгүй үед булчингийн хэмжээ, хүч буурч, үе мөчинд ирэх шууд даралт нэмэгдэх эрсдэлтэй.
  • ☑️ Кальци нь ясанд эрдэсжилт үүсгэж бат бөх чанарыг нь хангадаг бол Д аминдэм нь кальцийг гэдэснээс шимэгдэн ясанд хүрэхэд тусалдаг. Д аминдэм дутагдвал кальци хангалттай хэрэглэсэн ч бие бүрэн ашиглаж чаддаггүй. Яс сулрах үед үе мөчний тогтвортой байдал мөн алдагдах эрсдэл нэмэгддэг.
  • ☑️ Магни нь булчин агшиж, сулрах үйл ажиллагаанд оролцдог эрдэс юм. Магни дутагдах үед булчин чангарч хөших, таталдах, хурдан ядрах зэрэг шинж илэрч болно. Үе мөчийг тогтвортой барьж байдаг булчингийн хэвийн үйл ажиллагаанд магни чухал үүрэгтэй.
  • ☑️ Витамин С нь коллаген үүсэхэд зайлшгүй шаардлагатай. Коллаген нь мөгөөрс, холбоос, шөрмөс зэрэг үе мөчийг бүрдүүлдэг эдүүдийн гол бүтэц юм. Витамин С хангалтгүй үед коллагены нийлэгжилт буурч, эдүүдийн нөхөн төлжилт удааширч болзошгүй.

4. Зөв суулт, Зөв байрлал (Поз)

Өдөржин компьютерын ард бөгтийж суух, эсвэл хүнд ачааг нуруугаараа өргөх нь үе мөчийг маш хурдан гэмтээдэг.

  • Ажил дээрээ нуруу, мөрөө цэх байлгаж, дэлгэцээ нүдний түвшинд тохируул.
  • Хүнд зүйл өргөхдөө нуруугаараа биш, өвдгөө нугалж, хөлний булчингийн хүчээр өргөж хэвшээрэй.
  • 30-45 минут тутамд суудлаасаа босож, биеийн чилээг гаргаж байх нь чухал.

5. Тохиромжтой гутал сонгох

Үе мөчний өвдөлт, ялангуяа өвдөг, нурууны өвдөлт таны өмсөж буй гуталнаас эхлэлтэй байх нь элбэг. Хэт өндөр өсгийтэй гутал болон ямар ч улны дэмжлэггүй хэт хавтгай гутал (кед гэх мэт) нь алхалтын тэнцвэрийг алдагдуулж, үенд буруу ачаалал өгдөг. Өдөр тутамдаа хөлд эвтэйхэн, уян хатан, доргилт шингээдэг ултай гутал сонгоорой.

6. Спортоор хичээллэхдээ хамгаалалт хэрэглэх 

Гэнэтийн бэртэл гэмтэл (шөрмөс сунах, тасрах, үе мултрах) нь ирээдүйд артрит буюу үений үрэвсэл үүсэх эрсдэлийг 7 дахин нэмэгдүүлдэг. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол зэрэг хөдөлгөөнтэй спорт тоглохдоо өвдгөвч, шагайвч зүүж занших. Дасгал эхлэхийн өмнө заавал бие халаалт, дууссаны дараа суниалт хийж, үе мөчөө бэлдэж байх хэрэгтэй. 

7. Үений шингэн бол байгалийн "тосолгоо". 

Үе мөчний хөдөлгөөнийг зөөлөн байлгахад үений шингэн маш чухал үүрэгтэй. Энэхүү шингэн нь яс хоорондын үрэлтийг бууруулахаас гадна мөгөөрсөн эдэд шим тэжээл хүргэж өгдөг. Дээрх дурдсан шалтгаануудын улмаас үений шингэний бүтэц, найрлага өөрчлөгдөн мөгөөрс хоорондоо үрэлдсэнээр үений өвдөлт үүсэх нь элбэг. Тиймээс та нэмэлтээр үеээ хамгаалах, үрэвслийг бууруулах зорилгоор үений тэжээл буюу глюкозамин тогтмол ууж хэвшээрэй. Учир нь Глюкозамин нь мөгөөрсний бүтцэд оролцдог байгалийн нэгдэл юм.

Англи улсын Nature's aid брэндийн Үений тэжээл

  •  Глюкозамин сульфат  -Үений мөгөөрсний үндсэн бүтцэд оролцдог нэгдэл бөгөөд мөгөөрсний хэвийн бүтцийг дэмжиж, мөгөөрс элэгдлээс хамгаалдаг нэгдэл юм. Мөн үений шингэний бүтцэд ордог тул үений шингэний үүсэлтийг нэмэгдүүлж, байгалийн "тосолгоо"-ны үүрэг гүйцэтгэхэд нь тусалдаг
  • Метилсульфанилметан (MSM)- Органик хүхэр агуулсан нэгдэл бөгөөд хүний биеийн холбогч эд, шөрмөс, холбоос, мөгөөрс зэрэг бүтцүүдийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай хүхрийн эх үүсвэр болдог. Хүхэр нь коллаген болон кератин зэрэг бүтцийн уургийн бүрэлдэхүүнд оролцдог тул үе мөчийг хүрээлж байдаг холбоос, шөрмөс болон холбогч эдийн бат бөх, уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй.
  • Хондроитин сульфат -Үений мөгөөрсөн эдийн байгалийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мөгөөрсний бүтэц, уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй. Мөгөөрс нь яс хоорондын үрэлтийг багасгаж, хөдөлгөөнийг зөөлөн болгодог "зөөлөвч" үүрэгтэй байдаг.

    Хондроитин нь мөгөөрсөн эдэд ус татаж хадгалах чадвартай тул мөгөөрсний уян хатан байдал, доргилт шингээх чадварыг дэмждэг. Насжилт, илүүдэл жин болон удаан хугацааны ачааллын нөлөөгөөр мөгөөрсний бүтэц өөрчлөгдөхөд түүний ус барих чадвар буурч, үе мөчний хөдөлгөөнд нөлөөлж болзошгүй.

    Иймээс хондроитин сульфатыг глюкозамин болон MSM-тэй хамт хэрэглэх нь мөгөөрсний бүтэц, уян хатан чанар болон үе мөчний хэвийн үйл ажиллагааг олон талаас нь дэмждэг. 

  • Витамин С 50 мг- Коллагены нийлэгжилтэд зайлшгүй шаардлагатай витамин. Коллаген нь мөгөөрс, холбоос, шөрмөс зэрэг үе мөчийг бүрдүүлдэг эдүүдийн гол бүтэц болдог.

✨ Эдгээр найрлагууд нь үе мөч, мөгөөрс, холбоос болон шөрмөсний хэвийн бүтцийг дэмжих зорилгоор нэг дор хослуулсан найрлага юм.

Nature's aid брэндийн глюкозамин нь 100% байгалаас гарган авсан найрлагатай бөгөөд. Найрлага дахь глюкозамин нь хүний биеийн глюкозаминтай яг ижил бүтэцтэй байдаг тул химийн гаралтай глюкозаминтай харьцуулахад шимэгдэлт хамгийн өндөр бүтээгдэхүүн юм.