Бөөрөнд тустай 6 дадал

Бөөрөө хамгаална гэдэг заавал үнэтэй нэмэлт бүтээгдэхүүн уухыг хэлдэггүй. Харин өдөр бүрийн амьдралын хэв маягаа болгох нь бөөрний эрүүл мэндийг дэмжих хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Доорх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр бөөрөнд ирэх ачааллыг бууруулж, шээс дамжуулах замын эрүүл мэндээ хамгаалахад тусална.

1. Усны хэрэглээг зөв болгох

Бөөрний үйл ажиллагааг дэмжих хамгийн энгийн аргуудын нэг бол усны зохистой хэрэглээ юм. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 6–8 аяга буюу ойролцоогоор 1.5–2 литр ус бага багаар уух нь шээсийг хэт өтгөрөхөөс сэргийлж, давс, кристалл бөөгнөрөх эрсдэлийг бууруулдаг.

Нэг дор их хэмжээгээр ус уухаас илүүтэйгээр өдрийн турш бага багаар уух нь зөв дадал юм. Харин дасгал хөдөлгөөн хийсэн, халуун орчинд ажилласан, их хөлөрсөн үед шингэний хэрэгцээ нэмэгддэг тул усны хэрэглээгээ тохируулан нэмэгдүүлэх хэрэгтэй.

2. Давс, боловсруулсан хүнсийг багасгах

Илүүдэл давс нь биед шингэн хуримтлагдах, цусны даралт ихсэх, улмаар бөөрөнд ачаалал өгөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа хиам, утсан мах, бэлэн гоймон, чипс, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг боловсруулсан хүнс нь давс, натрийн агууламж өндөртэй байдаг.

Өглөөний цайндаа бэлэн гоймон, давс ихтэй бүтээгдэхүүнээс илүү овьёос, өндөг, бор будаа, ногоо зэрэг шим тэжээлтэй сонголт хийх нь бөөрөнд ирэх ачааллыг бууруулахад тустай.

3. Цусны даралтаа тогтмол хянах

Цусны даралт ихсэлт нь бөөрийг “чимээгүй” гэмтээдэг гол хүчин зүйлүүдийн нэг юм. Даралт удаан хугацаанд өндөр байх үед бөөрний жижиг судаснууд гэмтэж, шүүх үйл ажиллагаа нь аажмаар буурч болзошгүй.

Иймээс гэрийн даралтын аппаратаар даралтаа тогтмол хэмжиж, тэмдэглэж хэвших нь чухал. Боломжтой бол өдөр бүр ижил цагт хэмжиж, утас эсвэл дэвтэр дээрээ тэмдэглээрэй.

Хэрэв даралт тань байнга өндөр гарч байвал өөрөө дур мэдэн эм хэрэглэхээс зайлсхийж, эмчид хандан зөв оношилгоо, эмчилгээ, амьдралын хэв маягийн зөвлөгөө авах хэрэгтэй.

4. Жингээ барьж, тогтмол хөдөлгөөнтэй байх

Илүүдэл жин, таргалалт нь чихрийн шижин, даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдгээр өвчин нь бөөрний үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар сөргөөр нөлөөлдөг.

7 хоногт дор хаяж 3 удаа, 30–40 минутын дунд зэргийн ачаалалтай алхалт, сунгалт, гимнастик, дугуй унах зэрэг хөдөлгөөн хийх нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн жинг зохистой түвшинд барихад тусална.

Харин бөөрний архаг өвчинтэй, шээсээр уураг алддаг, хаван ихтэй хүмүүс хэт ачаалалтай дасгал хийхээс зайлсхийж, алхах, йог, сунгалт зэрэг зөөлөн хөдөлгөөнийг эмчийн зөвлөгөөний дагуу сонгох нь зүйтэй.

5. Тамхи, архины хэрэглээг хязгаарлах

Тамхины хорт бодисууд нь судасны хананд сөргөөр нөлөөлж, бөөрний цусан хангамжийг муутгах эрсдэлтэй. Тамхи татах нь бөөрний архаг өвчин даамжрахад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг гэж үздэг.

Мөн архийг их хэмжээгээр, тогтмол хэрэглэх нь цусны даралт, сахарын солилцоо, биеийн шингэний тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, бөөрөнд нэмэлт ачаалал өгдөг.

Хэрэв бүрэн болиход хэцүү байвал эхний алхам болгож хэрэглээний хэмжээ, давтамжаа багасгах зорилт тавих нь бодитой бөгөөд хэрэгжүүлэхэд илүү амар эхлэл болно.

6. Эмийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх

Зарим өвчин намдаах эм, үрэвслийн эсрэг эмийг удаан хугацаанд эсвэл хэтрүүлэн хэрэглэх нь бөөрөнд ачаалал өгөх эрсдэлтэй. Ялангуяа бөөрний өвчтэй, даралт ихтэй, чихрийн шижинтэй хүмүүс эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Өвдөлт намдаах эмийг “энгийн эм” гэж үзэн байнга хэрэглэхээс зайлсхийж, хэрэглэх шаардлагатай бол тун, хугацаа, давтамжаа мэргэжлийн эмчээс тодруулах нь зүйтэй.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр бөөрний эрүүл мэндээ хамгаалах: Бөөрний үрэвсэлт өвчнийг бүрэн эмчлэх, дахилтаас сэргийлэх -  ЦИСТОН + РИНАЛКА бүтээгдэхүүн хэрэглэх 

 

“Цистон” & “Риналка”- Бөөр хамгаалах шалгарсан шийдэл

- БШЗ-ын халдварын эсрэг үйлчилгээтэй, үрэвслийг намдаана

- Халдвар дахихаас сэргийлнэ

- Чулууг уусган задалж гадагшлуулна

- Бөөр хамгаална

- Халуу оргих, хорсох, өвдөх зовуурийг хурдан намдаана.

Үнэ:

Цистон — 17,890₮

Риналка — 24,690₮

Эмчийн зөвлөгөө авах утас:8080-8385

Бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой