Хүүхдийн өсөлтийн алтан үе хэзээ тохиодог вэ?
Хүүхэд бүр өндөр, эрүүл чийрэг өсөх боломжтой байдаг ч өсөлт хамгийн эрчимтэй явагддаг тодорхой үеүүд бий. Эдгээр үеийг ихэвчлэн "өсөлтийн алтан үе" гэж нэрлэдэг бөгөөд энэ хугацаанд зөв хооллолт, хангалттай амин дэм, сайн нойр болон идэвхтэй хөдөлгөөн нь хүүхдийн өсөлт хөгжилд онцгой чухал нөлөө үзүүлдэг.
Өсөлтийн алтан үе гэж юу вэ?
Өсөлтийн алтан үе гэдэг нь хүүхдийн бие махбод хамгийн хурдан өсөж хөгждөг хугацааг хэлнэ. Энэ үед яс уртсаж, булчин хөгжиж, тархи болон дархлааны тогтолцоо эрчимтэй төлөвшдөг.
Хүүхдийн өсөлт насан туршид жигд явагддаггүй. Зарим үед өсөлт маш хурдан, зарим үед харьцангуй удаан байдаг.
1. Амьдралын эхний 1000 хоног
Жирэмслэлтээс эхлээд хүүхэд 2 нас хүрэх хүртэлх хугацааг өсөлт хөгжлийн хамгийн чухал үе гэж үздэг.
Энэ хугацаанд:
- Тархи маш хурдацтай хөгждөг
- Яс, булчин эрчимтэй төлөвшдөг
- Дархлааны тогтолцооны суурь тавигддаг
- Өндөр, жингийн өсөлт хамгийн хурдан явагддаг
Төрсний дараах эхний жилд хүүхэд дунджаар 25 см орчим өсдөг бол хоёр дахь жилдээ 10–12 см орчим өсдөг.
2. Сургуулийн өмнөх нас (3–5 нас)
Энэ үед өсөлт өмнөх үеэс удааширдаг ч ясны хөгжил, хөдөлгөөний ур чадвар, булчингийн хөгжил эрчимтэй үргэлжилсээр байдаг.
Хүүхэд:
✅Илүү их хөдөлгөөнтэй болдог
✅Танин мэдэхүйн чадвар хөгждөг
✅Хооллох зуршил тогтдог
✅Ясны эрдэсжилт нэмэгддэг
Энэ насанд кальци, Д3 витамин, уураг зэрэг шим тэжээлийг хангалттай авах нь чухал.
3. Өсвөр нас – Өндөр нэмэгдэх хамгийн чухал үе
Өсөлтийн хоёр дахь том үсрэлт нь бэлгийн бойжилтын үед тохиолддог.
Охидын хувьд ихэвчлэн 10–14 насанд, хөвгүүдийн хувьд 12–16 насанд өсөлтийн оргил үе тохиолддог.
Энэ үед:
- Өндөр огцом нэмэгддэг
- Ясны уртсалт хамгийн идэвхтэй явагддаг
- Булчингийн хөгжил эрчимждэг
- Дааврын өөрчлөлт эрчимтэй явагддаг
Зарим хүүхэд жилд 8–12 см хүртэл өсөх боломжтой байдаг. Энэ үед хүүхдийн бие богино хугацаанд маш их хэмжээний ясны эд үүсгэдэг. Судалгаагаар насанд хүрсэн үеийн ясны эрдэс нягтралын ихэнх хэсэг нь өсвөр насанд бүрэлддэг гэж үздэг.
Өсөлтөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс
1. Чанартай нойр
Өсөлтийн даавар (Growth Hormone) нь хүүхэд унтаж байх үед, ялангуяа шөнийн гүн нойрны үеэр хамгийн их ялгардаг. Тиймээс орой оройтож унтах, нойр дутуу явах нь өсөлтийн дааврын ялгаралтыг бууруулдаг. Сургуулийн насны хүүхдүүд өдөрт дунджаар 9–12 цаг, өсвөр насныхан 8–10 цаг унтаж амрах шаардлагатай байдаг. Хангалттай нойр авдаг хүүхдүүдийн өсөлт, суралцах чадвар болон дархлаа илүү сайн байдаг.
2. Тэнцвэртэй хооллолт
Өндөр болохын тулд зөвхөн нэг төрлийн хүнс эсвэл ганц амин дэм хангалтгүй. Яс, булчин, эрхтэн тогтолцооны өсөлтөд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисууд бүгд хэрэгтэй. Ялангуяа мах, өндөг, загас, сүү, тараг зэрэг хүнсэнд агуулагдах уураг нь яс болон булчингийн өсөлтийн үндсэн материал болдог. Харин хоолны дуршил муу, нэг төрлийн хоол иддэг хүүхдүүд зарим шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг.
3. Кальци ба Д3 витамин
Өсөлтийн үед яс байнга уртсаж, эрдэсжиж байдаг тул кальцийн хэрэгцээ эрс нэмэгддэг. Кальци нь ясны үндсэн бүтцийг бүрдүүлдэг хамгийн чухал эрдэс бодис юм. Гэвч кальцийг дангаар нь хэрэглэхэд хангалтгүй. Д3 витамин нь гэдэснээс кальци шимэгдэх процессыг дэмжиж, кальцийг ясанд зөв хуримтлагдахад оролцдог. Өөрөөр хэлбэл Д3 витамин хангалтгүй үед кальци хангалттай хэрэглэсэн ч шимэгдэлт буурдаг. Тиймээс өсөлтийн алтан үед кальци болон Д3 витамины хэрэгцээг хангах нь ясны эрүүл өсөлт, хөгжилд чухал ач холбогдолтой.
4. Идэвхтэй хөдөлгөөн
Гүйх, харайх, дугуй унах, бөмбөг тоглох зэрэг хөдөлгөөнүүд нь ясанд ачаалал өгч, ясны эдийн шинэчлэлтийг идэвхжүүлдэг. Мөн булчингийн хүч нэмэгдэх тусам яс илүү бат бөх хөгждөг. Харин хөдөлгөөн багатай, ихэнх цагаа дэлгэцийн өмнө өнгөрөөдөг хүүхдүүдийн биеийн хөгжил удаашрах эрсдэлтэй байдаг. Өдөрт дор хаяж 60 минут идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.
5. Нарны гэрэл
Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд Д3 витамин нийлэгждэг. Монгол орны хувьд өвлийн улиралд нарны тусгалын өнцөг өөрчлөгдөж, Д3 витамины нийлэгжил буурах хандлагатай байдаг. Иймээс зарим хүүхдийн хувьд Д3 витамины нэмэлт хэрэглээ шаардлагатай.
6. Удамшил
Хүүхдийн эцсийн өндөрт удамшил тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Гэсэн хэдий ч удамшил нь цорын ганц хүчин зүйл биш юм. Судалгаагаар өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн тодорхой хэсгийг хооллолт, нойр, хөдөлгөөн, эрүүл мэндийн байдал зэрэг орчны хүчин зүйлүүд бүрдүүлдэг. Иймээс өсөлтийн алтан үед зөв дадал хэвшлийг бий болгох нь хүүхэд өөрийн генетикийн боломжит өсөлтдөө хүрэхэд тусалдаг.
Хүүхдийн өсөлтийн үед кальци яагаад чухал вэ?
Хүүхдийн өсөлтийн алтан үед яс уртсаж, эрдэсжилт эрчимтэй явагддаг тул кальцийн хэрэгцээ нэмэгддэг. Кальци нь ясны үндсэн бүтцийг бүрдүүлдэг бол Д3 витамин нь кальцийн шимэгдэлтийг дэмжиж, кальцийг ясанд зөв хуримтлагдахад тусалдаг. Харин магни нь кальци болон Д3 витамины хэвийн үйл ажиллагаанд оролцож, яс булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг.
- Nature's Aid Calcium, Magnesium & Vitamin D3 нь Англи Улсын Nature's Aid үйлдвэрийн чанарын стандартын дагуу үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн юм.
Давуу талууд:
✅ Кальци, магни, Д3 витаминыг нэг дор агуулсан синергист найрлагатай
✅ Ясны эрүүл өсөлт, эрдэсжилтийг дэмжихэд шаардлагатай шим тэжээлүүдийг агуулсан
✅ Д3 витамин нь кальцийн шимэгдэлтийг дэмждэг
✅ Магни нь яс болон булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог
✅ Веган хэрэглэгчдэд тохиромжтой найрлагатай
✅ Их Британийн чанарын хяналтын стандартын дагуу үйлдвэрлэгддэг
- Nature's Aid компани нь түүхий эдийн чанар, цэвэр байдлыг нэн тэргүүнд тавьж, хиймэл өнгө оруулагч, хиймэл амт оруулагч болон шаардлагагүй нэмэлтүүдийг аль болох ашиглахгүй байх зарчмыг баримталдаг.


