Витамин Д3-ын дутагдлыг хэрхэн нөхөх вэ?

Нарлаг өдрүүд олон мэт санагддаг ч Монгол Улс Д3 витамины дутагдал хамгийн түгээмэл байдаг орнуудын нэг юм.

Судалгаагаар өвлийн улиралд Монголын насанд хүрэгчдийн 80 орчим хувь нь Д3 витамины дутагдалтай байдаг бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд мөн адил өндөр хувьтай илэрсэн байна. Улаанбаатар хотын 6–13 насны 9595 хүүхдийг хамруулсан томоохон судалгаагаар хүүхдүүдийн 40.6% нь Д3 витамины хүнд хэлбэрийн дутагдалтай байсан нь тогтоогджээ.

❓ Монголчуудын дунд Д3 дутагдал түгээмэл байдаг шалтгаан

1. Газар зүйн байрлал
Монгол Улс ойролцоогоор 42–52° хойд өргөрөгт байрладаг. Ийм бүсэд 10-р сараас дараа оны 4-р сар хүртэл нарны тусгал хэт ташуу байдаг тул арьсанд Д3 витамин огт нийлэгждэггүй.

2. Агаарын бохирдол
Улаанбаатар хотын утаа, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) нь нарны хэт ягаан туяаг саатуулдаг.

3. Хүнсний хэрэглээ
Д3-аар баялаг тослог загас, баяжуулсан сүүн бүтээгдэхүүний хэрэглээ манай улсад харьцангуй бага.

⚠️ Шинж тэмдэг
Д3 витамин дутагдсанаар:

  • Байнгын ядаргаа
  • Булчин сулрах
  • Яс өвдөх
  • Дархлаа сулрах
  • Хүүхдийн өсөлт удаашрах
  • Сэтгэл гутрал (өвлийн депресси) зэрэг эрсдэл үүсдэг.

Ямар хүмүүс Д3 витамины дутагдалд өртөх эрсдэл өндөр байдаг вэ?

1. Ходоод гэдэсний эмгэгтэй хүмүүс
Шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй үед витамины шимэгдэлт маш муу байдаг.

2. Архаг вирус, нянгийн халдвартай хүмүүс
Ялангуяа Элэгний В, С вирустэй үед дархлааны систем байнга идэвхтэй ажиллаж, Д3 витаминыг ердийн үеийнхээс илүү ихээр зарцуулдаг.

3. Дааврын өөрчлөлттэй хүмүүс
Чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг, элэг, бөөрний дутагдалтай үед Д витамины идэвхтэй хэлбэрт шилжих үйл явц саатдаг.

4. Бор, боровтор арьстай хүмүүс
Арьсан дахь меланин пигмент нь нарны туяаг хаадаг тул цайвар арьстай хүмүүсээс илүү урт хугацаанд наранд байж Д3-аа нөхөх хэрэгцээ үүсдэг.

☀️ Витамин Д3-ын дутагдлыг нөхөх 5 алхам

1️⃣ Д3 витаминыг тогтмол хэрэглээрэй ✨

Витамин Д3-ын түвшин хэдхэн хоногт нөхөгдчихдөггүй. Хүнд дутагдалтай эсвэл дээрх дурьдсан Д3-ын шимэгдэлт муутай хүмүүс эмчийн заавраар тохирсон тунг (жишээ нь 5000 ОУН) хамгийн багадаа 6–12 сар тогтмол ууж байж цусан дахь хэмжээ хэвийн түвшинд хүрдэг.

2️⃣ Хоолны үеэр уугаарай ✨

Д3 витамин нь тосонд уусдаг витамин тул өндөг, загас, сүү, самар зэрэг тос агуулсан хоолтой хамт хэрэглэхэд шимэгдэлт нь илүү сайн байдаг.

3️⃣ Нарны гэрлийг зөв ашиглаарай ✨

Зуны улиралд өдөрт 10–20 минут гар, нүүр, шилбээ нарны гэрэлд ил гаргах нь Д3 витамины нийлэгжилтийг дэмждэг.

4️⃣ Кальци, магнийн хэрэглээгээ анхаараарай ✨

Д3 витамин нь кальцийн шимэгдэлтийг сайжруулдаг боловч кальци, магни хангалтгүй бол Д3 витамины үр нөлөө бүрэн илрэхгүй байж болно. Тиймээс тэнцвэртэй хооллолт ч мөн адил чухал.

5️⃣ Хамгийн чухал нь: Шинжилгээ өгөх ✨

Өөрт тохирох тунг зөв тодорхойлохын тулд жилд заавал 1–2 удаа цусан дахь 25(OH)D-ийн хэмжээгээ тодорхойлуулах шинжилгээ өгч, эмчийн заавраар тунгаа зохицуулаарай. 

Nature's aid брэндийн 1000 ОУН, 5000 ОУН Д3 витамин

  • ✅Nature’s Aid Vitamin D3 нь Англи улсад үйлдвэрлэгддэг бөгөөд Европын холбооны (EU) улсуудад үйлдвэрлэсэн эмийн түүхий эд (API - Active Pharmaceutical Ingredient) чанарын хувьд дэлхийд хамгийн өндөр хяналттайд тооцогддог. Учир нь үйлдвэрлэгчид нь Европын GMP (Good Manufacturing Practice) болон EMA-ийн чанарын хатуу шаардлагыг мөрдөх ёстой.
  • ✅Энэхүү Д3 витамины түүхий эд нь хонины ноосноос гарган авдаг ланолин хэмээх байгалийн гаралтай эх үүсвэрээс гарган авдаг бөгөөд энэхүү байгалын эх үүсвэрээс гарган авсан Д3 нь хүний биеийн Д3-ын бүтэцтэй яг ижил байдаг тул химийн гаралтай Д3 витаминтай харьцуулахад хамгийн шимэгдэлт өндөр Д3-ын хэлбэр юм. 
  • ✅Nature’s Aid брэнд нь хиймийн гаралтай амт, өнгө оруулагч, тогтворжуулагч нэгдэл, химийн гаралтай нэмэлт бодис хэрэглэхгүй байх зарчмыг баримталдгаараа онцлог.
  • ✅ Өндөр чанарын түүхий эд сонгон ашиглаж, үйлдвэрлэлийн шат бүрт чанарын нарийн хяналт хийгддэгээрээ давуу талтай.