Өсвөр насанд батга гарах нь маш түгээмэл тохиолддог. Энэ нь зөвхөн нүүрээ дутуу угааснаас эсвэл арьс бохир байснаас болдог зүйл биш. Ихэнх тохиолдолд өсвөр насны батга нь биеийн өсөлт, бэлгийн бойжилт, дааврын өөрчлөлттэй холбоотойгоор үүсдэг.
Батга үүсэх үйл явцыг энгийнээр тайлбарлавал дараах үндсэн дарааллаар явагддаг.
1. Дааврын өөрчлөлт
Өсвөр насанд хүүхдийн бие махбод бэлгийн бойжилтын үедээ орж, дааврын өөрчлөлт идэвхтэй явагдаж эхэлдэг. Энэ үед андроген хэмээх дааврын ялгаралт эрэгтэй, эмэгтэй хүүхдийн аль алинд нэмэгддэг.
Андроген даавар нь арьсан доорх тосны булчирхайг идэвхжүүлдэг. Үүний нөлөөгөөр тосны булчирхай өмнөхөөсөө илүү их тос ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ нь батга үүсэх эхний нөхцөл болдог.
2. Арьсны тослог ихсэх
Тосны булчирхай идэвхжсэнээр арьсыг хамгаалах үүрэгтэй себум буюу арьсны тос их хэмжээгээр ялгарна. Ялангуяа дух, хамар, эрүү орчмын Т-зон илүү тослогтож, арьс гялалзах, тослог мэдрэмж төрөх нь элбэг.
Арьсны тос өөрөө хамгаалах үүрэгтэй боловч хэт их хэмжээгээр ялгарч эхэлснээр нүх сүв бөглөрч эхэлдэг.
3. Нүх сүв бөглөрөх
Арьс байнга шинэчлэгдэж, үхэжсэн эсүүд гуужиж байдаг. Гэвч тослог хэт их ялгарах үед тэр тос нь гуужих ёстой үхэжсэн арьсны эстэй холилдон наалдаж, арьсны нүх сүвийг улам бөглөдөг.
Ингэснээр хар батга, цагаан батга буюу комедон үүсдэг. Энэ шатанд батга заавал улайж, үрэвссэн байх албагүй ч нүх сүв бөглөрсөн байдал нь дараагийн үрэвслийн эхлэл болж өгдөг.
4. Бактери үржиж, үрэвсэл үүсэх
Нүх сүв бөглөрч, дотор нь тос хуримтлагдах үед хүчилтөрөгч багатай орчин бий болдог. Энэ орчин нь хүний арьсан дээр хэвийн үед байдаг C. acnes хэмээх бактер үржих таатай нөхцөл болдог.
Бактери хэт ихэссэний дараа үр дүнд нь арьс улайх, хавдах, өвдөх, идээт батга гарах зэрэг үрэвслийн шинжүүд илэрдэг.
Товчоор хэлбэл, өсвөр насны батга нь дааврын өөрчлөлтөөс эхэлж, тослогжилт нэмэгдэх, нүх сүв бөглөрөх, бактер үржих, үрэвсэл үүсэх гэсэн дарааллаар бий болдог.
Батгыг улам даамжруулдаг хүчин зүйлс
Батгыг шахах, оролдох
Батгыг гараараа шахах, маажих, оролдох нь үрэвслийг улам даамжруулдаг. Мөн арьсны гүнд бактери орох, үрэвсэл тархах, сорви болон нөсөө толбо үлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тиймээс батгыг хүчээр шахахын оронд зөв арчилгаа хийх хэрэгтэй.
Буруу арчилгаа
Тослог арьстай учраас гээд хүчтэй саван, спирттэй бүтээгдэхүүнээр ойр ойрхон угаах нь маш буруу. Ийм төрлийн бүтээгдэхүүн арьсыг хэт хуурайшуулж, хамгаалах давхаргыг гэмтээдэг.
Арьс хэт хуурайшсан үед бие махбод өөрийгөө хамгаалахын тулд тосны ялгаралтыг улам нэмэгдүүлдэг. Энэ нь батгыг багасгах биш, харин сэдрээх шалтгаан болдог.
Хооллолт
Чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, бэлэн гоймон, чипс зэрэг цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг хүнс нь зарим хүүхдийн батгашилтыг улам сэдрээдэг.
Стресс ба нойр дутуу байх
Хичээл, шалгалт, найз нөхдийн харилцаа, гэр бүлийн асуудал зэрэг нь өсвөр насныханд стресс үүсгэдэг. Стресс нэмэгдэх үед бие махбодын дааврын тэнцвэрт өөрчлөлт орж, батга улам нэмэгдэх боломжтой.
Нийм ургамал батгашилтад хэрхэн нөлөөлдөг вэ?
Аюурведийн анагаах ухаанд Neem-ийг "цус цэвэршүүлэгч шилдэг ургамал" гэж үздэг бөгөөд ууж хэрэглэх үед дараах гол нөлөөнүүдийг үзүүлдэг:
1. Цус цэвэршүүлэх ба Элэгний үйл ажиллагааг дэмжих
Бие махбодоос хорт бодис болон бодисын солилцооны дутуу задарсан бүтээгдэхүүнүүд гадагшилж чадахгүй хуримтлагдах үед арьсаар дамжин батга, гүвдрүү хэлбэрээр илэрдэг. Neem цусны эргэлтийг цэвэршүүлснээр арьсанд ирэх хорт бодисын ачааллыг бууруулдаг.
2. Дотоод үрэвслийг дарах
Арьсан дээр гарч буй том, гүн, өвчин орсон улаан батганууд нь бие дотор үрэвсэл өндөр байгаагийн шинж юм. Neem-д агуулагдах нэгдлүүд нь бие махбод дахь үрэвслийн цитокин буюу үрэвсэл өдөөгч бодисуудыг дарангуйлж, дотроос нь батганы улайлт, хавдалтыг намдаана.
3. Дотор эрхтний бактери, мөөгөнцрийг устгах
Өсвөр насанд нүх сүв бөглөрөхөд C.acnes хэмээх бактер маш хурдан үржиж, батгыг даамжруулдаг. Neem-д агуулагдах нимбидин хэмээх бодис нь байгалийн антибиотик шиг үйлчилж, батга үүсгэгч бактерийг устгадаг
4. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах
Neem нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барихад тусалдаг. Цусанд сахар ойр ойрхон савлах нь батга үүсгэдэг андроген дааврыг өдөөдөг тул сахарыг тогтворжуулснаар дааврын гаралтай батгашилт багасдаг.

Батганы эсрэг багц:
Probiotics 7: Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж өтгөн хаталтыг бууруулснаар хор бодис биед хуримлагдахыг бууруулна
Пурим: Цус цэвэршүүлэх, арьсны нөхөн төлжилтийг дэмжих, батганы үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ
Neem: Батга үүсгэгч бактерыг устгана, арьсны тослогийг тэнцвэржүүлнэ, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Багцын мэдээлэл авах утас: 80808385
Агар фарм эмийн сангийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна.

