Жингээ хасаж эхлэх гэж байгаа танд өгөх зөвлөгөө

Жингээ хасахаар шийдсэн танд баяр хүргэе. Энэ бол зөвхөн гадаад төрхөө өөрчлөх тухай биш, харин эрүүл мэнд, эрч хүч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх чухал алхам юм.

Жин хасах үед хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол гэнэт бүх зүйлийг огцом өөрчлөх байдаг. Маргаашнаас нь шууд өлсөх, өдөр бүр хүнд дасгал хийх, дуртай бүх зүйлээ хориглох гэх мэт хэт хатуу дэглэм нь бие болон сэтгэл зүйд дарамт өгч, 2–3 долоо хоногийн дараа шантрахад хүргэдэг.

Тиймээс жингээ эрүүл, тогтвортой хасахын тулд дараах зүйлсийг анхаараарай.

1. Түргэн биш, тогтвортой жин хасахыг зорь

Богино хугацаанд хурдан турахыг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ хэт хатуу дэглэм баривал ядрах, булчин алдах, эргээд хурдан жин нэмэх эрсдэлтэй.

Эрүүл жин хасалт гэдэг нь долоо хоногт ойролцоогоор 0.5–1 кг-аар аажмаар буурахыг хэлнэ. Хамгийн гол нь хурдан биш, тогтвортой үр дүн юм. Тогтвортой жин хасах нь буцаад жин нэмэх эрсдэлийг 50-80%-иар бууруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс тууштай тогтвортой жингээ бууруулахыг зориорой.

2. Өлсөх биш, зөв хооллох нь чухал

Жин хасахын тулд хоолоо бүрэн хасах шаардлагагүй. Харин уурагтай хоол, эслэг ихтэй хүнс, хүнсний ногоо, ус зэргийг түлхүү хэрэглэж, удаан цатгалан байхыг зорих хэрэгтэй.

Өндөг, тахианы цээж мах, овьёос, жимс, ногоо, самар зэрэг нь тохиромжтой сонголт байж болно. Харин чихэрлэг ундаа, bubble tea, түргэн хоол, амттан, оройн хэт их хооллолтыг багасгах нь зүйтэй.

3. Эхний 2–4 долоо хоног хамгийн хэцүү байдаг

Жин хасаж эхлэхэд хамгийн хэцүү үе бол эхний 2-4 долоо хоног байдаг. Учир нь ходоодны хэмжээ томорсон, байнга их идэж сурсан хүмүүст хоолны хэмжээг гэнэт хасах нь маш их сэтгэл зүйн дарамт болдог. Ихэнх хүмүүс энэ хэцүү үеийг давж чадалгүй дэглэмээ алдаж дахин жин нэмж эхэлдэг.

Ийм үед хоолны дуршил бууруулагч бүтээгдэхүүн хэрэглэх нь эхний хэцүү үеийн өлсөх мэдрэмжийг бууруулж, хоолны жижиг порцод дасах, ходоодны хэмжээг багасгаж тууштай жин хасахад нь тусалдаг. Үүнийг зөв зуршил руу шилжих "туслагч" гэж харж болно. Энэ хэцүү үеийг л давчих

4. Ус сайн ууж хэвш

Заримдаа хүн цангаж байгаагаа өлсөж байна гэж андуурах тохиолдол бий. Тиймээс өдөрт хангалттай хэмжээний ус ууж хэвших хэрэгтэй.

Ус гэдэгт хийжүүлсэн ундаа, жүүс, сүүтэй цай, кофе орохгүй. Цэвэр ус уух нь хоолны дуршлыг хянах, бодисын солилцоог дэмжихэд тустай.

5. Дасгалаа хөнгөнөөс эхэл

Жин хасахын тулд заавал gym-д явах шаардлагагүй. Эхэндээ өдөрт 30 минут алхах, шат ашиглах, гэртээ squat, plank хийх, dance workout хийх зэрэг энгийн хөдөлгөөнөөс эхэлж болно.

Гэнэт хэт эрчимтэй дасгал хийх нь биеийг туйлдуулж, шантрахад хүргэдэг. Харин бага багаар тогтмол хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй.

6. Нойр бол бүх зүйлийн хаан

Нойр дутуу үед өлсөлтийн даавар нэмэгдэж, маргааш нь их идэх, ялангуяа чихэрлэг болон тослог зүйл хүсэх хүсэл нэмэгддэг. Мөн бодисын солилцоо удаашрахад нөлөөлдөг.

Тиймээс өдөрт 7–8 цаг унтахыг хичээгээрэй.

7. Жин өдөр бүр өөрчлөгдөх нь хэвийн

Зарим өдөр хавагнах, давс их идэх, сарын тэмдэг, стресс зэргээс шалтгаалж жин нэмэгдсэн мэт харагдаж болно. Энэ нь заавал өөх нэмэгдсэн гэсэн үг биш.

Тиймээс өдөр бүр жингээ үзэхийн оронд долоо хоногт 1–2 удаа тогтмол цагт үзэх нь илүү зөв.

8. Өөрийгөө бусадтай бүү харьцуул

Хүн бүрийн бодисын солилцоо, ген, амьдралын хэв маяг өөр. Тиймээс “Би удаан байна” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй.

Зөв хооллож, хөдөлгөөнөө нэмэгдүүлж, тууштай байвал үр дүн заавал гарна.

9. Хоолны дуршил бууруулагч хэрэглэж байгаа бол бодит хүлээлттэй бай

Тураах бүтээгдэхүүн ид шидийн аргаар тураадаггүй. Харин зөв хооллолт, хөдөлгөөнтэй хослуулснаар хоолны дуршлыг хянах, жингээ бууруулах явцыг дэмждэг

Хэрэглэж байх хугацаандаа хооллолтоо анхаарч, хөдөлгөөнөө нэмбэл үр дүн илүү сайн харагдана.

10. Хамгийн чухал нь — тууштай байдал

Нэг долоо хоног төгс дэглэм барихаас илүү гурван сар тогтвортой зөв дадалтай байх нь илүү үр дүнтэй.

Жин хасалт бол өөрийгөө шийтгэх зүйл биш. Энэ бол эрүүл амьдралын хэв маягт аажмаар шилжих процесс юм. Хамгийн гол нь шантрахгүй, бага багаар урагшлах хэрэгтэй.

Болгар улсын №1 үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн Slim figure нь:

  • Өлсөлтийн дааврыг бууруулж хоолны дуршлыг хянана
  • Бодисын солилцоог сайжруулна
  • Илүүдэл өөхний шаталтыг нэмэгдүүлнэ
  • Биеийн жинг тогтвортой бууруулахад тусална

Агар фарм эмийн сангийн бүх салбаруудаас авах боломжтой

Хэрэглэх заавар: Өдөрт 1удаа хоол идэхийн өмнө 2 ширхэгийг ууж хэрэглэнэ

Бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах утас: 80808385