Хавар, зуны улиралд найтаах, нус гоожих, нүд улайж загатнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Үүнийг харшлын шинж тэмдэг гэдэг ч, бидний биед яг ямар үйлдэл болдог вэ?
(1).png)
Харшил гэдэг нь дархлааны систем хэт идэвхжин, аюулгүй зүйлийг ч аюултай гэж андуурч хэт хүчтэй хариу үзүүлэхийг хэлнэ. Дархлааны системийн үндсэн үүрэг бол: вирус, бактери, мөөгөнцөр, шимэгч зэрэг биед аюул учруулах жинхэнэ дайснуудаас хамгаалах үүрэгтэй. Үүний тулд биед олон төрлийн эд эсүүд хамтран ажилладаг.
.png)
Харшилд оролцдог гол эд эсүүд
1. Хөөнгө эс буюу mast cell нь арьс, хамар, уушги, гэдэс зэрэг гаднын орчинтой харилцах хэсэгт байрладаг. Дотроосоо гистамин гэх химийн бодис ялгаруулж харшил үүсгэгч орж ирэхэд дохио өгөх үүргийг хүлээдэг. Үр дүнд нь: найтаах, загатнах, хамар битүүрэх, нүд улайх тууралт гарах шинжүүд илэрдэг.
2. IgE эсрэг бие
Цэцгийн тоос, самар, өндөг, амьтны үс, тоосны хачиг зэрэг нь зарим хүний биед ороход IgE үүсгэдэг. Энэ нь биед аюул учруулахгүй зүйлсийг аюултай гэж андуурснаар харшлын урвал эхэлдэг. Дараагийн удаа дахин биед ороход IgE идэвхжиж харшлын урвал эхэлдэг.
(2).png)
Харшлын шалтгаан нь их олон хүчин зүйлээс болдог, үүнд:
- Удамшил
- Орчны бохирдол
- Тамхины утаа
- Хэт ариун орчин
- Хооллолт
- Гэдэсний бичил биетний өөрчлөлт зэрэг орно
.png)
Харшлын эсрэг багц нь дархлааг дэмжиж харшлаас сэргийлэхээс гадна, дархлаа хэт идэвхэжсэн үед бууруулах үйлдэлтэй. Энэхүү үйлдлийг дархлаа зохицуулах буюу иммуномодулятор гэж нэрлэдэг. Та харшлын эсрэг багцыг өөрийн харшил эхлэхийн өмнөөс тогтмол ууснаар харшил болон харшлыг хүндрэхээс сэргийлнэ. Та харшлын эсрэг багцыг захиалах бол сэтгэгдэл хэсэгт дугаараа үлдээгээрэй, эсвэл АГАР фарм фейсбүүк хуудсаар захиалаарай.
Эмчийн зөвлөгөө авах утас 80805316


