Үтрээний үрэвсэл нь үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж, салст үрэвсэн өнгөтэй, үнэртэй шүүрэл гарах, загатнах зэрэг шинжээр илэрдэг өвчин юм. Энэ нь аль ч насны эмэгтэйд тохиолдож болох бөгөөд эрт илрүүлж, тохирох эмчилгээ хийх нь хүндрэлээс сэргийлдэг.
Үтрээний үрэвсэл үүсэх шалтгаанууд
- Нянгийн халдвар
- Мөөгөнцрийн халдвар
- Шимэгч (Трихомониаз, хламид зэрэг бэлгийн замаар дамжих халдвар авах)
- Антибиотик удаан хугацаанд хэрэглэх
- Зарим эмэгтэйчүүдийн саван, анхилуун үнэртэн зэрэг химийн нөлөөтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэх
- Цэвэршилтийн дараа эстроген дааврын хэмжээ багасах нэх мэт олон шалтгааны улмаас үүсэж болно.
Илрэх нийтлэг шинж тэмдгүүд
1. Хэвийн бус ялгадас гарах
- Үтрээний шүүрлийн өнгө ногоон, саарал болж өөрчлөгдөх, загасны буюу хүчиллэг үнэртэй, өтгөн хөөсөрхөг болох
2.Загатнах, хорсох
- Үтрээ болон гадна бэлэг эрхтний орчимд тасралтгүй загатнах, хорсох шинж тэмдэг илэрнэ.
3. Хавдах, улайж өвдөх
- Үтрээ, гадна бэлэг эрхтэн хавдаж, улайн хүрэхэд өвдөнө.
4. Бэлгийн харьцааны үеийн өвдөлт
- Бэлгийн харьцааны үед өвдөлт мэдрэгдэх нь үтрээний салст гэмтэж, эмзэгшсэнтэй холбоотой.
5. Бага зэрэг цусархаг ялгадас сарын тэмдгийн бус үед гарах
- Ялангуяа үрэвсэл хүчтэй үед салст гэмтэж цус гарах шинж илэрнэ.
Яагаад үтрээний үрэвслийг эмчлэх ёстой вэ?
Эмчлэхгүй удаавал халдвар дээш тархаж умайн хүзүү, умай, өндгөвчийг хамарна. Энэ нь архаг үрэвсэл болон үргүйдэл зэрэг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй. Шинж тэмдэг илэрмэгц эмчилгээ тохирсон эмчилгээг хийх шаардлагатай.
.jpg)

