5 эмэгтэй тутмын 1 нь мэдэлгүй өнгөрдөг

“Өглөө босоход л ядарчихсан байх юм…”
“Энэ сард арай л их цус гараад байна уу даа?”
“Яагаад жин нэмээгүй мөртлөө зөвхөн хэвлий хэсгээрээ цүнхийгээд байна вэ?”

Эдгээр асуулт танд танил сонсогдож байна уу?

Олон эмэгтэй энэ шинжүүдийг ажлын ачаалал, стресс, нойргүйдэл, цаг агаарын өөрчлөлт гэж бодон удаан явдаг. Гэхдээ зарим тохиолдолд таны умайд “чимээгүйхэн” томорч байгаа нэг зүйл шалтгаан нь байж болно.

Тэр нь — умайн миом.

Миом гэж яг юу вэ?

Умай бол бүхэлдээ булчинлаг эрхтэн. Энэхүү булчингийн эсүүд ямар нэгэн шалтгаанаар (ихэвчлэн эстроген дааврын илүүдлээс болж) хэтэрч хуваагдан, бөөгнөрч ургахыг умайн миом буюу булчингийн хоргүй хавдар гэж нэрлэдэг.

Миомтой байна гэдэг шууд хорт хавдартай гэсэн үг биш. Умайн миом нь хорт хавдар биш бөгөөд хорт хавдар болж хувирах нь маш ховор гэж Mayo Clinic тайлбарласан байдаг.

Гэхдээ “хоргүй” гэдэг нь тоохгүй орхино гэсэн үг биш.

Миомын хэмжээ, байрлал, тоо гурав таны биед ямар зовуурь өгөхийг шийддэг. Зарим миом жижигхэн, ямар ч шинж тэмдэггүй байдаг. Харин зарим нь томорч, сарын тэмдгийг ихэсгэж, давсаг/гэдсийг дарж, хэвлий цүнхийх мэдрэмж өгч болно. Миомын нийтлэг шинжүүдэд сарын тэмдэг их ирэх, сарын тэмдэг удаан өвдөлттэй ирэх, аарцаг орчмын даралтаас шалтгаалж ойр шээх, өтгөн хатах, хэвлий томрох зэрэг ордог.

Миом яагаад үүсдэг вэ?

  • Гормоны (Дааврын) өөрчлөлт: Энэ бол миом үүсэх, томрох хамгийн гол шалтгаан юм.

Эстроген ба Прогестерон: Энэ хоёр даавар нь сарын тэмдгийн мөчлөг бүрээр умайн салстыг нөхөн төлжүүлж, жирэмслэлтэд бэлддэг. Гэхдээ эдгээр дааврын хэмжээ ихсэх, ялангуяа эстроген даавар давамгайлах үед умайн булчингийн эс хэт үржиж умайн миом үүсэх шалтгаан болдог..

  • Удамшил (Генетикийн хүчин зүйл): Хэрэв таны гэр бүлд миомтой хүн байсан бол танд үүсэх эрсдэл ердийнхөөс 3 дахин их байдаг.
  • Нас: Миом ихэвчлэн 30–40 наснаас хойш илүү оношлогддог. Нөхөн үржихүйн насанд байх нь өөрөө гол эрсдэлт нөхцөлүүдийн нэг.
  • Илүүдэл жин: Биеийн өөхний эсүүд нь эстроген дааврыг нэмэлтээр үйлдвэрлэж байдаг. Тиймээс жин ихсэх тусам бие нь дэх эстрогений хэмжээ нэмэгдэж, миомыг "хооллодог".
  • Витамин D-ийн дутагдал: Витамин D бага байх нь миомын эрсдэлтэй холбоотой байж болзошгүй гэж NIH/NICHD дурдсан байдаг. Гэхдээ витамин D уугаад миом бүрэн арилна гэж ойлгож болохгүй.
  • Цусны даралт ихсэх: Өндөр даралттай эмэгтэйчүүдэд миомын эрсдэл нэмэгдэх боломжтой гэж тэмдэглэсэн байдаг.
  • Төрж байгаагүй байх: Жирэмсэлж, төрж байгаагүй эмэгтэйчүүдэд миом үүсэх эрсдэл арай өндөр байж болзошгүй.
  • Хооллолтын хэв маяг: Улаан мах их хэрэглэх, жимс ногоо бага хэрэглэх зэрэг хооллолтын хэв маяг миомын эрсдэлтэй холбоотой байж болзошгүй.

Цаашдаа юу нь дээр анхаарах вэ?

Алхам 1: Таамаглахаа зогсоож, шинжилгээгээр баталгаажуул

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж: ЭХО болон Цусны ерөнхий шинжилгээг хамтад нь хийлгэхэд л онош 90% тодорхой болно. Бусад нарийн шинжилгээг эмч шаардлагатай гэж үзсэн үедээ зөвлөх болно.

Алхам 2: Дааврын гал дээр тос нэмэхээ зогсоо (Хоолны дэглэм)

Миом бол эстроген даавраар "хооллодог" хоргүй хавдар юм. Тиймээс бие дэх эстрогенийг өдөөдөг хүнсийг яг одооноос хязгаарла.

  • Улаан мах, транс тос, сахар, цагаан гурилын хэрэглээг эрс багасга. Эдгээр нь биед үрэвсэл үүсгэж, миомын ургалтыг дэмждэг.
  • Өдөр тутмын хоолондоо брокколи, цэцэгт байцаа, ногоон навчит ногоо түлхүү хэрэглэ.
  • Мөн В-ийн төрлийн витамин эсийн нөхөн төлжилт бодиын солилцоог нэмэгдүүлдэг тул умайн миомыг зарим тохиолдолд томруулдаг гэж үздэг. Тиймээс ууж буй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн буюу витамин даа анхаараарай

Энэ нь миомыг “шууд алга болгоно” гэсэн үг биш. Гэхдээ эрүүл жин, тогтмол хөдөлгөөн, жимс ногоо түлхүү хэрэглэх нь миомын эрсдэлийг бууруулахад тусалж болно.

Умайн миом бол олон эмэгтэйд тохиолддог, ихэнхдээ хоргүй өөрчлөлт.

Миомтой эсэхээ мэдэх хамгийн зөв арга бол айж таамаглах биш — эмчид үзүүлж, эхо болон цусны шинжилгээгээр баталгаажуулах юм.

Болгарын Fortex брэндийн Immune system бүтээгдэхүүн нь В-ийн төрлийн витамин агуулаагүй дархлаа дэмжих эмийн ургамлын найрлагатай витамин юм.

  • Дархлаа дэмжинэ
  • Ядралт бууруулна
  • Халдвараас урьдчилан сэргийлнэ

Агар фарм эмийн сангийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна.

Захиалга өгөх утас: 80808385