Гүйлсэн булчирхай яагаад томордог вэ?

Гүйлсэн булчирхай буюу хоолойн мах хаана байрладаг вэ?

Гүйлсэн булчирхай гэдэг нь амны хамгийн ар хэсэгт, хоолой руу орох үүдэнд хоёр талдаа байрладаг жижиг зөөлөн овгор эд юм.

Гүйлсэн булчирхай ямар үүрэгтэй вэ?

  • Нян, вирусийг таних: Ам, хамраар орж ирсэн өвчин үүсгэгчийг хамгийн түрүүнд илрүүлэхэд оролцоно.
  • Дархлааны эсүүдийг идэвхжүүлэх: Гүйлсэн булчирхайд дархлааны эсүүд байдаг. Тэд халдвартай тэмцэхэд тусална.
  • Эсрэг биет үүсэхэд оролцох: Бие махбод тухайн нян, вирусийг таньж, дараа дахин орж ирвэл хурдан хариу үзүүлэхэд тусалдаг.
  • Хүүхэд насанд илүү идэвхтэй ажилладаг: Хүүхэд бага насандаа олон төрлийн нян, вирустэй анх удаа “танилцдаг” учраас гүйлсэн булчирхай илүү том, идэвхтэй байдаг. Нас ахих тусам үүрэг нь харьцангуй багасдаг.

Гүйлсэн булчирхай томрох гол шалтгаанууд:

  • Вирусийн халдвар

Ханиад, томуу төст вирусийн үед гүйлсэн булчирхай улайж, хавдаж томордог. Гүйлсэн булчирхай нь ам, хамраар орж ирсэн нян, вирусийг “барьж” дархлааны хариу урвал үүсгэдэг тул халдварын үед түр хугацаанд томрох нь элбэг.

  • Бактерийн халдвар

Ялангуяа А бүлгийн стрептококк буюу “стреп хоолой” нь гүйлсэн булчирхайн үрэвсэл, хавдалтын нийтлэг шалтгаан болдог. Энэ үед хоолой хүчтэй өвдөх, халуурах, залгихад өвдөх, хүзүүний булчирхай томрох шинж илэрч болно.

  • Давтан үрэвсэх

Хүүхэд ойр ойрхон хоолойн өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл тусвал булчирхай бүрэн жижигрэхгүй, байнга томдуу үлдэх тохиолдол бий.

  • Хүүхдийн насны онцлог

Хүүхдэд гүйлсэн булчирхай том байх нь насны онцлог байж болно. Учир нь бага насанд дархлааны эдүүд илүү идэвхтэй ажилладаг бөгөөд зарим хүүхдийн гүйлсэн булчирхай төрөлхийн эсвэл хэвийн хэмжээнээс харьцангуй том байдаг.

  • Харшил

Улирлын харшил, тоос, амьтны үс, хөгц зэрэгт мэдрэг хүүхдэд хамар битүүрэх, хоолой цочрох, гүйлсэн булчирхай болон аденоид томрох шалтгаан болж болно.

  • Цочроогч хүчин зүйлс

Тамхины утаа, агаарын бохирдол, тоосжилт зэрэг нь хоолойг удаан хугацаанд цочроож, гүйлсэн булчирхай томроход нөлөөлж болно.

  • Ходоодны хүчил сөрөх

Зарим тохиолдолд ходоодны хүчил хоолой руу сөрөх нь хоолой, гүйлсэн булчирхайн орчмыг цочроож томролд нөлөөлж болдог гэж үздэг.

  • Идээт хүндрэл

Нэг талын гүйлсэн булчирхай гэнэт хүчтэй томорч, хоолой их өвдөх, ам ангайхад хэцүү болох, дуу бүдгэрэх, шүлсээ залгиж чадахгүй болох шинж илэрвэл гүйлсэн булчирхайн орчмын буглаа байж болно. Энэ нь эмчид яаралтай үзүүлэх шалтгаан.

Гүйлсэн булчирхайн томролын зэрэг:

Томролын зэргийг ихэвчлэн ам ангайлгаж хараад, гүйлсэн булчирхай хоолойн гол руу хэр зэрэг ойртож байгаагаар үнэлдэг.

  • 0 зэрэг 0% орчим: Гүйлсэн булчирхай бараг харагдахгүй, хонхортойгоо тэнцүү эсвэл авхуулсан.
  • 1+ зэрэг 0-25%: Жижиг, хоолойн зайг бараг хаахгүй..
  • 2+ зэрэг 25-50%: Дунд зэрэг томорсон.
  • 3+ зэрэг 50-75%: Нэлээд том, хоолойн зайг мэдэгдэхүйц нарийсгана.
  • 4+ зэрэг 75%-иас дээш: Маш том, хоёр талын булчирхай бараг нийлнэ. Үүнийг заримдаа “kissing tonsils” буюу “нийлэх шахсан булчирхай” гэж хэлдэг.

Гүйлсэн булчирхай томорсон үед авах арга хэмжээ нь “шинж тэмдэгтэй юу, халдвар байна уу, амьсгалд саад болж байна уу” гэдгээс хамаарна. Томорсон бүхэн шууд авахуулах шаардлагатай гэсэн үг биш; олон хүүхдэд том байх нь элбэг бөгөөд шинж тэмдэггүй бол ихэвчлэн ажиглана.

Мэс засал хэзээ яригддаг вэ?

Гүйлсэн булчирхай авах мэс засал буюу тонзилэктоми-г дараах үед авч үздэг:

  • Давтамжтай хоолойн үрэвсэл: сүүлийн 1 жилд 7 ба түүнээс олон удаа, эсвэл 2 жил дарааллан жил бүр 5 ба түүнээс олон удаа, эсвэл 3 жил дараалан жил бүр 3 ба түүнээс олон удаа өвдсөн бол
  • Нойрондоо амьсгал тасалдах, амьсгалахад саад болох
  • Залгихад хүндрэлтэй байх
  • Антибиотикт сайжрахгүй бактерийн үрэвсэл
  • Буглаа үүссэн, эмчилгээ үр дүнгүй байх

Тэгвэл хэрхэн хоолойн өвдөлтөөс урьдчилан сэргийлж давтамжийг бууруулах вэ?

Хоолойн өвдөлт, үрэвслийг намдаахад хар перец, урт перец, цагаан гаа зэрэг ургамал эерэг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Эдгээр ургамлыг тогтмол хэрэглэх нь хоолой дахин өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд тустай ч өдөр бүр бэлтгэж хэрэглэх нь төвөгтэй байдаг. Тиймээс эдгээр найрлагыг агуулсан хоолойн хүлхмэлийг өдөр тутам хэрэглэж хэвшээрэй.

Кофлет хүлхмэл нь:

  • хар перец, урт перец, цагаан гаа, синнамон зэрэг үрэвслийг   бууруулах, өвдөлт намдаах, тайвшруулах эмийн ургамлууд орсон тул хоолойн өвдөлтийг хурдан хугацаанд намдаахаас гадна, өдөр бүр хүлхэснээр хоолой дахин өвдөхөөс урьдчилан сэргийлнэ
  • Өдөр бүр 3-4 цагийн зайтай хүлхэж хэрэглэнэ
  • Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна