Хэрэв та цусны шинжилгээ өгтөл АЛАТ, АСАТ гэсэн үзүүлэлтүүд хэвийн хэмжээнээс өндөр гарсан бол үүнийг шууд ойшоохгүй өнгөрч болохгүй. Эдгээр нь бидний элэг эрүүл байна уу, эсвэл дотроосоо гэмтэж байна уу гэдгийг харуулдаг хамгийн чухал дохио юм. Тэгвэл энэ хоёр ферментийн аль нь илүү аюултай вэ, мөн ямар үед бид яаралтай арга хэмжээ авах ёстойг хамтдаа сонирхоцгооё.
АЛАТ болон АСАТ гэж юу вэ?
Эдгээр нь хүний биеийн эс дотор хэвийн үедээ байрлаж байдаг ферментүүд юм. Харин эсүүд ямар нэг байдлаар гэмтэж задрахад эдгээр фермент нь цусны урсгал руу их хэмжээгээр алдагдаж гарч ирдэг.
- АЛАТ (Аланинаминотрансфераза): Энэ фермент нь үндсэндээ зөвхөн элэгний эс дотор л агуулагддаг. Тиймээс цусанд АЛАТ ихсэх нь элэгний эс задарч, гэмтэж байгааг илтгэх хамгийн тодорхой, өвөрмөц үзүүлэлт болдог.
- АСАТ (Аспартатаминотрансфераза): Харин энэ фермент нь элэгнээс гадна зүрх, булчин, бөөр зэрэг олон эрхтэнд байрладаг. Тиймээс булчин гэмтэх, хүнд дасгал хийх, эсвэл зүрхний шигдээсийн үед хүртэл АСАТ өндөр гарч болдог.
Аль нь илүү аюулын дохио вэ?
Эмнэлзүйн хувьд АЛАТ хэвийн хэмжээнээс огцом өндөр гарах нь илүү аюулын дохио болдог. Учир нь энэ нь зөвхөн элэгтэй шууд холбоотой. АЛАТ цусанд өндөр байх тусам элэгний эс төдий чинээгээр ихээр задарч, элэг өөрийн үйл ажиллагаагаа алдаж байна гэсэн үг юм. Вирусийн шалтгаант элэгний үрэвсэл, элэгний хурц үрэвсэл, эмийн хордлогын үед АЛАТ маш өндөр буюу хэвийн хэмжээнээс 10-20 дахин ихсэх тохиолдол байдаг.
Харин АСАТ-ийн хувьд архинаас үүдэлтэй элэгний гэмтлийн үед гол дохио болдог. Архины шалтгаант элэгний үрэвслийн үед АСАТ нь АЛАТ-аасаа илүү өндөр (АСАТ > АЛАТ буюу АСАТ нь 300 U/L хүртэл) гардаг онцлогтой.
Шинжилгээ өндөр гарвал яах вэ?
Цусанд эдгээр фермент ихэссэн бол дараах шалтгаануудыг анхаарах хэрэгтэй:
- В, С зэрэг элэгний вирусийн халдвартай эсэхээ шалгах
- Элэг өөхөлсөн эсэхийг ЭХО-гоор харуулах
- Архины хэрэглээгээ зогсоох, давсны хэрэглээг хязгаарлах
- Дураараа төрөл бүрийн баталгаагүй бэлдмэл сонгохгүй байх
- Элэг дэмжих эм сонгохдоо чанар, баталгаа, үр дүнг заавал мэдэж байж хэрэглэх нь чухал шүү.
Тэгвэл энэ асуудлыг байгалийн аргаар, үр дүнтэй шийдэх дэлхийд танигдсан шалгарсан арга бол Лив.52 бэлдмэл юм.
Лив.52 элгийг хэрхэн хамгаалж, АЛАТ, АСАТ-ыг бууруулдаг вэ?
- Элэгний эсийг хамгаална: Хүчтэй антиоксидант үйлдэлтэй тул элэгний эсийг гадны нөлөө, чөлөөт радикалаас хамгаална. Эс бүтэн байснаар ферментүүд цус руу алдагдахыг зогсоож, АЛАТ, АСАТ хэвийн хэмжээнд очно.
- Элэгний эсийг нөхөн төлжүүлнэ: Гэмтсэн, үрэвссэн эд эсүүдийг дахин сэргээж, элэгний хэвийн үйл ажиллагааг эрчимтэй дэмжинэ.
- Элэгний эсийг хоргүйжүүлнэ: Архи болон эмийн (антибиотик, өвчин намдаах эм г.м) хордлогоос үүдэлтэй гэмтлийн үед элгийг цэвэрлэж, хамгийн хортой бодисуудыг хурдан задалж гадагшлуулна.
- Өөхлөлтийн эсрэг үйлчилнэ: Элгэнд илүүдэл өөх тос хуримтлагдахаас сэргийлж, өөхжилтөөс шалтгаалсан ферментийн өсөлтийг бууруулна.
Хэнд илүү тохиромжтой вэ?
- Вирусийн шалтгаант элэгний үрэвсэл
- Элэгний өөхлөлт
- Байнгын эмийн хэрэглээ болон архины шалтгаант элэгний үрэвсэлтэй хүмүүст урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэхэд нэн тохиромжтой.
Лив.52 ДС эмийг өдөрт 2 ширхгээр 2 удаа, Лив.52 энгийн эмийг 2 ширхгээр 3 удаа тогтмол ууж хэрэглэснээр таны элэг эрүүлжиж, шинжилгээний хариу хэвийн байдалд орох болно.



