ЦЭВЭРШИЛТ БА ХАЛУУ ШАТАХ

Цэвэршилт бол эмэгтэй хүний амьдралын байгалийн нэгэн үе шат юм. Энэ үед өндгөвч дэх эстрогений ялгаралт аажмаар буурч, сарын тэмдгийн мөчлөг эхлээд тогтмол бус болж, улмаар бүрмөсөн зогсдог. Ихэвчлэн 45–55 насны хооронд тохиолддог бөгөөд өвчин биш, харин бие махбодын физиологийн хэвийн өөрчлөлт юм.

Халуу шатах

Цэвэршилтийн үеийн хамгийн нийтлэг шинж бол халуу шатах буюу "hot flash" юм. Гэнэт нүүр, цээж, хүзүү, гарын алга, хөлийн ул зэрэг хэсгээр халуун оргих, арьс улайх, хөлрөх байдлаар илэрдэг. Шинж тэмдэг хэдхэн секундээс хэдэн минут үргэлжилж, өдөрт олон удаа давтагдаж болно. Зарим эмэгтэйчүүдэд шөнөдөө илүү хүчтэй илэрч, нойрыг тасалдуулдаг.

Яагаад үүсдэг вэ? Эстроген дааврын түвшин буурахад тархины дулаан зохицуулах төв мэдрэмтгий болж, бага зэргийн өөрчлөлтийг ч "хэт халуун" гэж буруу дохио хүлээн авдаг.  Үүний үр дүнд судас тэлж, хөлс ихээр ялгаруулан халуу шатах шинж илэрдэг. 

Бусад түгээмэл шинж тэмдэг

Эдгээр шинж тэмдэг хүн бүрд харилцан адилгүй илэрдэг. Зарим эмэгтэйд маш хүчтэй зовуурьтай байхад, заримд нь хөнгөн хэлбэрээр тохиолддог.

  • Сарын тэмдэг тогтмол бус болж, улмаар бүрмөсөн зогсох
  • Нойргүйдэх, байнгын ядрах мэдрэмж төрөх
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал, цочромтгой болох
  • Арьс хуурайших, хөхөнд өөрчлөлт гарах
  • Үтрээ хуурайших, бэлгийн дуршил буурах
  • Ясны нягтрал буурч, сийрэгжилтийн эрсдэл нэмэгдэх

Шинж тэмдгийг хэрхэн намдаах вэ?

  • Амьдралын хэв маягаа өөрчлөх
  • Кофе, халуун ногоо, архины хэрэглээг хязгаарлах
  • Тамхинаас татгалзах
  • Тогтмол, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
  • Нойрны тогтсон дэглэм баримтлах

Эмийн эмчилгээ

Эмчийн заавраар даавар орлуулах эмчилгээ (HRT) хийлгэх боломжтой. Гэвч энэ эмчилгээ нь гаж нөлөө ихтэйн дээр удаан хугацаанд даавар орлуулах эм хэрэглэсэн тохиолдолд зарим төрлийн хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. 

Харин эстроген дааврыг байгалийн аргаар нөхдөг хавдрын үүсгэх эрсдэлгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Жишээ нь “Меносан + В-гель” - цэвэршилтийн багцыг санал болгож байна.

“Меносан + В-гель”-Цэвэршилтийн багц

- Халуу шатах, хөлрөх зэрэг зовуурийг намдаана

- Эстроген дааврыг нөхнө

- Эрт цэвэршилтээс сэргийлнэ

- Загатнах, хорсох, хуурайших зэргийг намдаана

 Багцын үнэ: 58,780₮

 

Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385

Агар фарм болон бусад эмийн сангуудаас худалдан авах боломжтой