Хүний биеийн хамгийн чухал үйлдлийн нэг нь амьсгалах байдаг. Хүн ус уухгүйгээр 3-5 хоног хүртэл байж чадах бол амьсгалахгүйгээр хамгийн ихдээ 3 минут хүртэл байж чадна.
Уушгины хийн солилцоо гэдэг нь уушгины цулцан ба судасны хооронд хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн хий хоёр “байраа солилцож” буй маш нарийн, тасралтгүй явагддаг үйл явц юм. Үүнийг дэлгэрэнгүйлвэл:
- Амьсгал авахад үед агаар хамар, ам, гуурсан хоолойгоор дамжаад уушгинд орно.
- Уушгины хамгийн жижиг хэсэг болох цулцанд агаар хүрнэ.
- Цулцан нь маш олон, усан үзмийн багц шиг хэлбэртэй байдаг. Тэр жижиг цулцангийн хананд маш нарийн цусны судаснууд байрладаг.
- Цулцан дотор урсаж байгаа цус руу агаарын хүчилтөрөгч, цуснаас нүүрстөрөгчийн хий хоорондоо “солилцоо” хийнэ.
- Энэхүү хүчилтөрөгчөөр баяжуулсан цус зүрх хүү орж, зүрхээр дамжуулж бүх биеийн эсүүдэд хүргэнэ.
- Эсүүд ажиллах явцдаа нүүрстөрөгчийн хий үүсгэнэ. Энэ нь цусаар дамжаад буцаад уушгины цулцанд ирээд, амьсгал гаргахад гадагшилна.
- Хийн солилцоо сайн явагдахын тулд цулцан болон судасны ханa маш нимгэн, цэвэр буюу цэргүй байх хэрэгтэй.
Хэрэв үрэвсэл, тамхины утаа, тоос шороо, цэр зэргээс болж зузаарч хүчилтөрөгч цус руу “нэвтрэхэд” хүндрэлтэй болж, амьсгаадаж, ядрах шинж илэрдэг.
Тэгвэл уушгины үйл ажиллагааг дэмждэг 5 зуршлыг танилцуулъя.
1. Амьсгалын дасгал
Өдөрт 2–3 удаа 5–10 минут амьсгалын дасгал хийснээр уушгинд явагдах хүчилтөрөгчийн солилцоог сайжруулж, стрессийг бууруулж, уушгины уян хатан чанарыг дэмждэг. Амьсгал авахдаа хэвлий түмбийж, гаргахдаа хэвлийгээ татаж гүн амьсгалахад уушги бүрэн тэлж, багтаамж нэмэгдэнэ.
2. Цэвэр агаарт тогтмол алхах
Долоо хоногт 2–3 удаа 30–60 минут цэвэр агаарт алхах нь уушгины эдийг сэргээж, хүчилтөрөгчийн хангалтыг сайжруулдаг.
3. Тамхи, утаанаас татгалзах
Тамхи татах, дам тамхидалттай орчинд байх нь уушгины гуурсан хоолойг үрэвсүүлж, цэр, салстыг ихэсгэж, архаг бронхит, COPD, хавдрын эрсэхийг өсгөдөг.
4. Хангалттай ус уух
Өдөрт ойролцоогоор 6–8 аяга ус уух нь гуурсан хоолойн шүүрлийн өтгөрлийг бууруулж, цэр гадагшлахад тусална. Өрөөний агаарын чийг 40–50% орчим байхад амьсгалын зам бага цочирч, хуурайшилтаас шалтгаалсан ханиалга, цэр тогтох эрсдэл буурдаг.
5. Уушгиа цэвэрлэх
.jpg)
Уушги цэвэрлэх зорилгоор уушги цэвэрлэх багцыг хэрэглээрэй. Уушги цэвэрлэх багц нь:
- Уушгины эдийг хамгаалж, цэр ховхлох үйлдэлтэй.
- Амьсгалын замын салст бүрхэвчийг тайвшруулж, хаванг бууруулж, цэр ялгаралтыг багасган ханиалга намдаах үйлдэлтэй
- Зөгийн балтай тул 2 наснаас дээш хэрэглэнэ.
- Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид сиропыг тус тус 2 цайны халбагаар өдөрт 3 удаа уунан.
- Багцад 2 Брезол сироп, 2 Кофлет сироп орсон багцын үнэ 68,000₮
- Агарфарм болон бусад бүх эмийн сангийн салбараас авах боломжтой.
- Та эмчийн зөвлөгөө авах болон багцыг захиалах бол 80805316 дугаарт залгаарай.

