Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу хоолойн өвдөлтийг тоохгүй өнгөрөөж болохгүй

Хоолой өвдөх, залгихад хөндүүрлэх, гүйлсэн булчирхай улайж хавдах нь олон хүнд түгээмэл тохиолддог зовиур. Гэвч хоолойн өвдөлт бүр ижил шалтгаантай байдаггүй. Үүсгэгчээр нь ерөнхийд нь вирусын болон бактерийн гаралтай гэж ангилдаг.

Ихэнх хоолойн өвдөлт вирусын шалтгаантай байдаг. Энэ үед хамраас нус гоожих, ханиалгах, хоолой бага зэрэг хөндүүрлэх зэрэг шинж илрэх нь элбэг. Харин бактерийн, ялангуяа А бүлгийн стрептококк буюу Streptococcus pyogenes-ийн халдварын үед хоолой гэнэт хүчтэй өвдөх, залгихад хүндрэх, халуурах, гүйлсэн булчирхай улайж хавдах, цагаан товруу эсвэл идээт судал үүсэх, хүзүүний урд талын булчирхай эмзэг томрох зэрэг шинж илүү тод илэрч болно. Ийм үед ханиалгах, нус гоожих шинж харьцангуй бага байх нь бий.

Судалгаагаар хоолой өвдсөн хүмүүсийн дунд стрептококкийн шалтгаант үрэвсэл хүүхдэд ойролцоогоор 20–30%, насанд хүрэгчдэд 5–15% тохиолддог гэж үздэг. Энэ төрлийн халдвар нь халдвартай хүн ханиах, найтаах, ойр хавьталд орох үед агаар дуслын замаар дамжих боломжтой.

Дутуу эмчлэгдсэн хоолойн үрэвсэл ямар эрсдэлтэй вэ?

Стрептококкийн гаралтай хоолойн үрэвслийг дутуу эмчлэх, ойр ойрхон дахих үед хожуу хүндрэл үүсэх эрсдэлтэй. Үүний нэг чухал жишээ нь хэрхийн урвал юм.

Энэ нь халдвар хоолойноос шууд үе мөч рүү очиж идээлдэг гэсэн үг биш. Харин дархлааны тогтолцоо бактерийн эсрэг тэмцэх явцдаа заримдаа хүний өөрийн эд эсийг андуурч үрэвсэл үүсгэдэг. Үүнийг аутоиммун урвал гэж ойлгож болно.

Хэрхийн үед үений өвдөлт, хавдалт илэрч болно. Онцлог нь өвдөлт нэг үеэс нөгөө үе рүү “нүүдэллэх” маягаар илэрдэг. Жишээлбэл өнөөдөр өвдөг өвдөж хавдсан байснаа маргааш шагай, дараа нь тохой эсвэл бугуй өвдөх байдлаар үргэлжилж болдог. Ихэвчлэн өвдөг, шагай, тохой, бугуй зэрэг том үеүд хамрагдах нь түгээмэл.

Энэ хүндрэл нь хоолой өвдсөн даруйд биш, ихэвчлэн 1–5 долоо хоногийн дараа илэрч болдог. Тиймээс “хоолой гайгүй болсон байхад яагаад гэнэт үе өвдөв?” гэж гайхах тохиолдол бий. Гэвч энэ нь өмнөх стрептококкийн халдварын хожуу урвал байх боломжтой.

Хэрхийн өвчнийг тоохгүй орхиж болохгүй хамгийн гол шалтгаан нь зөвхөн үе мөч өвтгөхөөс гадна зүрхний хавхлагыг гэмтээх эрсдэлтэйд оршино. Ийм хүндрэл удаан хугацаанд үргэлжилбэл хэрхийн гаралтай зүрхний өвчин үүсэх магадлалтай. Мөн түүнчлэн хоолойн өвдөлт нь 80 гаруй өвчний суурь болдог учраас хоолойн өвдөлтийг бүрэн эмчлэх нь чухал юм.

Хэзээ эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?

Дараах шинж илэрвэл эмчид хандаж, шаардлагатай бол стрептококкийн шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

  • Хоолой гэнэт хүчтэй өвдөх
  • Өндөр халуурах
  • Залгихад маш их өвдөх
  • Гүйлсэн булчирхай дээр цагаан товруу, идээт судал харагдах
  • Хүзүүний булчирхай томорч эмзэглэх
  • Хоолой өвдөлт ойр ойрхон давтагдах

Хэрэв стрептококкийн халдвар батлагдсан бол эмчийн заасан антибиотикийг зааврын дагуу, бүрэн курсээр хэрэглэх нь маш чухал. Антибиотикийг дур мэдэн эхлүүлэх, эсвэл дутуу орхих нь халдвар бүрэн дарагдахгүй байх, цаашлаад хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Хоолой өвдөх үед хоолой, залгиурын салст цочирч хуурайшдаг. Салст хуурайшсанаар өвдөлт нэмэгдэх, залгихад таагүй болох, мөн нян, вирус үржихэд таатай орчин бүрдэх хандлагатай. Тиймээс энэ үед шингэн зүйл ойр ойрхон уух, хоолойгоо чийгшүүлж тайвшруулах нь зовиурыг багасгахад тустай.

Мөн хоолойн өвдөлт, хуурайшилт, цочролын үед Кофлет хоолойн хүлхмэлийг хэрэглэж болно. Кофлет хүлхмэл нь хоолой, залгиурын салстыг чийгшүүлж, тайвшруулан залгихад өвдөх, хорсох, хуурайших мэдрэмжийг багасгахад тусална.

Кофлет хоолойн хүлхмэлийн найрлагад Trikatu хэмээх уламжлалт гурван ургамлын хослол багтдаг. Үүнд хар перец, урт перец, цагаан гаа ордог бөгөөд эдгээр ургамлууд нь хоолой, залгиурын цочролыг намдаах, үрэвслийг бууруулах, нян болон бактерийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Мөн найрлагад агуулагдах синнамон нь хэсэг газрын өвдөлтийг намдааж тайвшруулдаг тул хоолойн өвдөлтийн зовуурийг намдааж хоол унд хэрэглэхэд илүү амар болж тамир тэнхээ сэргэхэд тусална.

Content

Хэрэглэх заалт:

  • Гүйлсэн булчирхайн үрэвсэл
  • Төвөнхийн үрэвсэл
  • Янз бүрийн шалтгаант ханиалга

Хэрэглэх заавар: Өдөрт 1 ширхэгээр 3-4 цагийн зайтай хүлхэж хэрэглэнэ.

Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна