Элэгний В вирус нь олон жил тодорхой зовуурьгүй явагдаж, зарим хүнд архаг хэлбэрт шилжин элэгний үрэвсэл, сорвижилт, хатуурал, цаашлаад элэгний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Дэлхий дахинд В вирусийн халдвар 8%, Монгол улсад 7.3% гэсэн үзүүлэлттэй байдаг. Элэгний хатуурал, элэгний эсийн хавдрын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна.
Тиймээс “надад зовуурь алга” гэж тайвшрахын оронд шинжилгээгээр мэдэх нь хамгийн зөв алхам юм шүү.
В вирус яагаад анхаарах ёстой вэ?
Халдвар авсан хүн бүр хүндэрдэггүй ч архаг хэлбэрт шилжвэл олон жилийн турш элгийг гэмтээх аюултай.
Архаг В гепатитын үед эмчилгээ, хяналтын зорилго нь:
- вирусийн ачааллыг бууруулах,
- элэгний үрэвслийг намжаах,
- сорвижилт, хатуурлын явцыг удаашруулах,
- элэгний дутагдал, хавдрын эрсдэлийг бууруулах,
- амьдралын чанарыг хамгаалах явдал юм.
В вирус хэрхэн халдварладаг вэ?
В вирус нь цус болон биеийн шингэнээр дамжин халдварлана. Гол эрсдэлд:
- төрөх үед эхээс хүүхдэд дамжих,
- бага насанд халдвар авах,
- хамгаалалтгүй бэлгийн харьцаа,
- ариутгаагүй зүү, тариур, багаж хэрэгсэл,
- цус, биеийн шингэнтэй шууд харьцах зэрэг орно.
Сайн мэдээ нь: Хэрэв шинжилгээгээр халдвар аваагүй бол вакцины тусламжтай сэргийлэх боломжтой. В вирусийн вакцин нь аюулгүй, хүртээмжтэй, үр дүнтэй сэргийлэлт
Ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?
В вирусийг зөв оношлохын тулд зөвхөн АЛАТ, АСАТ харах нь хангалтгүй. Дараах шинжилгээнүүд чухал:
- HBsAg - Биед В вирусийн халдвар байгаа эсэхийг илтгэнэ. HBsAg эерэг бол дараагийн нарийвчилсан шинжилгээ шаардлагатай.
- Anti-HBs - В вирусийн эсрэг хамгаалах дархлаа байгаа эсэхийг харуулна. Вакцин хийлгэсэн эсвэл өмнө нь халдвар аваад дархлаа тогтсон үед эерэг гарч болно.
- HBV DNA - Вирусийн ачааллыг тодорхойлдог хамгийн чухал шинжилгээний нэг. Эмчилгээ шаардлагатай эсэх болон эмчилгээний үр дүнг хянахад ашиглагдана.
- HBeAg, qHBsAg - Өвчний үе шат, вирусийн идэвхжил, эмчилгээний шийдвэрт тусалдаг нэмэлт үзүүлэлтүүд юм.
Ямар үед эмчилгээ шаардлагатай вэ?
В вирус илэрсэн хүн бүр шууд эм уух шаардлагагүй. Гэхдээ дараах нөхцөлд эмч вирусийн эсрэг эмчилгээ хийх эсэхийг үнэлнэ:
- HBV DNA илэрсэн
- АЛАТ тогтмол өндөр
- Элэгний сорвижилт эсвэл хатуурал илэрсэн
- Нас 30-аас дээш
- Гэр бүлд элэгний хавдар, хатуурлын түүхтэй
- HDV, HCV, HIV зэрэг хавсарсан халдвартай
- Дархлаа дарангуйлагдсан
- Чихрийн шижин, элэг өөхлөлт зэрэг хавсарсан эмгэгтэй.
Эмчилгээний шийдвэрийг ганц шинжилгээгээр биш, вирусийн ачаалал + элэгний гэмтэл + хувь хүний эрсдэл дээр үндэслэн гаргадаг.
В вирусийн эмчилгээ
Эмчилгээний эхний зорилго нь элэгний шинжилгээнд АЛАТ үзүүлэлтийг хэвийн болгох, үндсэн зорилго нь HBV DNA буюу вирусийн ачааллыг дарах, хэтийн зорилго нь HBsAg арилах.
Эмч тухайн хүний онош, нас, вирусийн ачаалал, элэгний гэмтлийн зэргээс хамааран энтекавир, тенофовир TDF/TAF, Peg-IFN зэрэг эмчилгээг сонгож болно. Эдгээр эмчилгээ нь вирусийн үржлийг дарангуйлж, элэгний хүндрэлээс сэргийлэхэд чиглэдэг.
Анхаарах зүйл: эмчилгээг дур мэдэн эхлүүлэх, солих, зогсоох нь эрсдэлтэй. Заавал эмчийн хяналтад хэрэглэнэ.
Элэг дэмжих эмчилгээ хамгийн чухал
- ЛИВ.HB нь архаг В вирусийн үед элэг дэмжих зорилгоор хэрэглэгддэг ургамлын гаралтай бэлдмэл юм.
- ЛИВ.HB нь элэгний В вирусийн идэвхжилийн эсрэг, HBsAg-ийг дарангуйлах боломжтой, удаан хугацаанд хэрэглэхэд зохимж сайн байсан талаар олон судалгаанд батлагдсан байдаг.
- Мөн архаг В вирусийн үед 1–2 капсулаар өдөрт 2 удаа, хоолны дараа 6 сар хэрэглэхийг зөвлөдөг.
Хяналт яагаад чухал вэ?
В вирусийн үед тогтмол хяналт хийснээр вирус идэвхтэй байгаа эсэх, элэгний гэмтэл даамжирч байгаа эсэх, эмчилгээ үр дүнтэй байгаа эсэхийг мэдэх боломжтой.
- Эмчилгээний явцад 3 сар тутам цусны ерөнхий шинжилгээ, биохими, бөөрний үйл ажиллагаа, ЭХО хийх
- 6 ба 12 сар тутам qHBsAg, HBV DNA, HBeAg зэрэг үзүүлэлтийг хянах талаар дурдсан байна.
Өнөөдөр элгээ шалгуулаарай.


