Цэвэршилт нь ихэвчлэн 45–55 насанд тохиолддог байгалийн дааврын шилжилт юм. Гэвч зарим шинж тэмдгийг "тэвчих" биш, "эмчлэх" шаардлагатай байдаг.
1. Халуу оргих ба шөнийн хөлрөлт
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн 60–75% нь халуу оргих шинж тэмдэг мэдэрдэг. Гэхдээ дараах байдал илэрч байвал энгийн биш гэж үзэх хэрэгтэй:
- Өдөрт 5–10 эсвэл түүнээс олон удаа гэнэт халуун шатах мэдрэмж төрөх
- Шөнө хэд хэдэн удаа сэрж, бүтэн нойр авч чадахгүй байх
- Эдгээр нь зүгээр тэвчих биш — даавар нөхөх эмчилгээ хийх цаг болсны дохио юм.
2. Үтрээний хуурайшилт ба бэлгийн харьцааны өвдөлт
Эстроген буурснаар үтрээний салст нимгэрч, чийгшил алдагддаг. Энэ бол цэвэршилтийн хамгийн элбэг тохиолддог шинж тэмдгийн нэг.
- Суух, алхах зэрэг өдөр тутмын хөдөлгөөнд ч эвгүй мэдрэмж төрөх
- Бэлгийн харьцааны үед байнга хүчтэй өвдөж, цусархаг ялгадас гарах
- Үтрээний гель, лаа, чийгшүүлэгч нь зөвхөн тав тухын хэрэгсэл биш — амьдралын чанарыг эргүүлэн сэргээдэг эмчилгээний нэг хэлбэр юм.
3. Шээсний тогтолцооны өөрчлөлт
Эстроген дутагдахад давсаг болон шээсний сувгийн салст нимгэрч, эмзэглэлтэй болдог. Дараах шинжүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй:
- Байнга ойр ойрхон шээх, шээсээ барихад хэцүү болох
- Ханиах, найтаах, инээх зэрэгт шээс дусагнах зэрэг нь давсаг, шээс бэлгийн тогтолцоо эстрогенгүй болж эхэлсний дохио бөгөөд зохих эмчилгээтэй бол ихэнх тохиолдолд мэдэгдэхүйц сайжирдаг.
4. Яс, булчин, үе мөчний зовуурь
Эстроген бол ясыг хамгаалдаг чухал даавар бөгөөд дутагдсан үед:
- Нуруу байнга хөндүүрлэж, аажмаар бөгтөр болох
- Жижиг уналт, бүдрэх зэрэгт бугуй, ташаа, нурууны яс амархан хугарах
- Үе мөчний өвдөлтөөс болж идэвхтэй амьдралаас зайлсхийх хандлага үүсэх
- Ясны нягтралаа шалгуулж, даавар нөхөх болон кальц эмчилгээг хослуулах нь ирээдүйн хугарал, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхмуудын нэг юм.
5. Сэтгэл зүйн өөрчлөлт — зөвхөн "сэтгэл санааны асуудал" биш
Гурван эмэгтэй тутмын 1 нь цэвэршилтийн үед сэтгэл гутрал, түгшүүрийн шинж мэдэрдэг.
- Өдөр бүр сэтгэл санаа хямарч, уйламхай, ууртай, өөрийгөө буруутгах бодол давамгайлах
- Хэдэн шөнө дараалан бүтэн унтаж чадахгүй, өглөөг ядарч угтах
- Түгшүүр, айдас нэмэгдэж, амьдрал утгагүй санагдах мэдрэмж төрөх
- Эдгээр нь эстрогений огцом бууралтын шууд үр дагавар байдаг бөгөөд даавар нөхөх эмчилгээ болон сэтгэл зүйн дэмжлэг нь маш чухал юм.
.jpg)

