Тулай өвчин нь шээсний хүчлийн талст үе мөчний шингэн болон эд эсэд хуримтлагдах үед үүсдэг өвдөлттэй өвчин бөгөөд сэдрэлээс сэргийлэх нь эмчилгээний чухал хэсэг юм. Өвчний сэдрэлийн үед үе мөч хурдан хавагнаж, улайж, зүүгээр хатгаж байгаа мэт маш хүчтэй өвдөлт өгдөг учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Дараах 5 аргыг баримтлах нь тулайн сэдрэлээс сэргийлэхэд тусална
1. Хоолны дэглэм барих
- Тулай өвчний үед хоолны дэглэм нь эмийн эмчилгээтэй адил чухал бөгөөд эмчилгээний 50 хувийг эзэлдэг гэж үздэг.
- Пурин ихээр агуулсан хонины мах, гахайн мах, дотор гэдэс (элэг, зүрх, бөөр), далайн хоол (самар, шавж), загас зэргийг хатуу хориглох шаардлагатай.
- Чихэрлэг амттан, ундаа байнга хэрэглэхээс татгалзаж, улаан мах болон өөхтэй махны хэрэглээг эрс багасгах хэрэгтэй. Харин ногоо, жимс, бүхэл үрийн үр тариа, цагаан идээ, өндөг зэрэг хүнсийг илүү их хэрэглэх нь зүйтэй.
2. Хангалттай хэмжээний шингэн хэрэглэх
- Өдөрт 2-2.5 литр (8-12 аяга) цэвэр ус болон шингэн хэрэглэснээр цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгаж, бөөрөөр ялгарахыг хурдасгана.
- Нимбэгтэй ус, ханборгоцойн шүүс, аньсны шүүс, чацарганы шүүс, алимны шүүс, ногоон цай, рашаан зэргийг уух нь илүү тустай.
- Хиймэл амтлагч агуулсан ундаа, архи, шар айраг хэрэглэхээс бүрэн татгалзах хэрэгтэй.
3. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Долоо хоногт 3 удаа 30-60 минутаар дунд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь тулайн сэдрэлээс сэргийлдэг нь судалгаагаар тогтоогдсон.
- Алхах, усанд сэлэх, дугуй унах, иог хийх зэрэг дасгал нь үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений шингэн үүсэлтийг нэмэгдүүлж, мөн биеийн жинг хянахад тусалдаг.
- Суугаа ажил хийдэг хүмүүс өдөрт багадаа 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь чухал бөгөөд зөв техниктэй дасгал хийх нь үеийг хамгаалах эхний алхам болно.
4. Биеийн хэвийн жинг барих
- Жин илүүдэлтэй эсвэл таргалалттай байвал жингээ аажмаар хасах шаардлагатай.
- Жингээ бууруулахдаа сар бүр 2-4 кг хүртэл аажмаар, эрүүл хооллолт болон дасгалын хослолоор хийх нь чухал. Огт идэхгүй байх эсвэл хурдан турах нь шээсний хүчлийн түвшинг огцом өсгөдөг тул аюултай.
5. Амьдралын хэв маягаа зохицуулах
- Биологийн цагаар унтаж амрах, нойроо бүрэн авах нь бодисын солилцоог хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Ажил амралтын дэглэмийг зөв зохицуулж, стресс багасгах нь өвчний сэдрэлээс урьдчилан сэргийлэхэд тусална.
- Шээсний хүчлийн хэмжээг бууруулж, тулайн дахилтаас сэргийлэх "ГУТРОЛ" бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
.jpg)

